Өвөр Монголд 40 хэм хүрч халж, түүхэн дэх хамгийн халуун өдрүүд болж байгаа аж

42958 2016/08/04 0

 

Өвөр Монголын хэсэг бүс нутгийн халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвджээ. Эдгээр өдрүүдэд Өвөр Монголд аагим халуун үргэлжилж, хэсэг бүс нутгийн халууны хэм +40 хүрч халж байгаа аж. Өвөр Монголын ихэнх бүс нутгийн өдрийн халууны хэмжээ дунджаар +30 хэмээс дээш гарч, зарим газар өндөртөө +40 хэмд хүрч байгаа бөгөөд Ү Хай, Хайлаар, Шинэ Барга зүүн хошуун зэрэг нутгаар халууны хэм түүхэн тэмдэглэлийг эвджээ. Өвөр Монголын Цаг Агаарын товчоо өдөр бүр аагим  халууны сэрэмжийн дохио нийтэлж байгаа юм.

 

    Урьдчилсан байдлаар энэ сарын 2-ны өдрөөс 10-ны өдөр хүртэл Өвөр Монголын ихэнх бүс нутгаар халуун үргэлжлэх төлөвтэй байна. Энэ хэд хоногийн халууны бүрхэх хэмжээ өргөн, үргэлжлэх хугацаа урт байх тул наршихаас сэргийлэх, гадагш гарахдаа нарнаас хамгаалах тос түрхэж, шүхэр авч явах хэрэгтэй. Үд дундын халуунд онцын ажилгүй бол гадагш гарахгүй байхыг анхааруулжээ. Мөн ус сайн уухыг зөвлөж байна гэжээ.

ugluu.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?