“Зохицол-Ялгарал” үзэсгэлэн Монголд нээгдлээ

26015 2016/08/18 0


БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны сайдын зөвлөх Ян Чиндүн үзэсгэлэнтэй танилцаж буй нь

Хятадын Олон Улсын Радиогоос санаачлан зохион байгуулсан үндэстэн дамнасан томоохон хэмжээний соёлын солилцооны арга хэмжээ болох "Зохицол-Ялгарал” Зүүн хойд Азийн уран бичлэг, уран зургийн үзэсгэлэн” 8-р сарын 16-нд МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд нээгджээ. БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны төлөөлөгч, МУ-ын БСШУСЯ-ны төлөөлөгч, ХОУР болон олны орны урчуудын төлөөлөл гээд 200 гаруй хүн нээлтийн арга хэмжээнд оролцов.


Японы нэрт калиграфч Коваяши Фуё уран бүтээл хийж байгаа нь

ХОУР болон Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төв хамтран зохион байгуулж байгаа энэхүү үзэсгэлэн нь 2015 оны 9-р сарын 8-нд Бээжингийн Зууны мандал, 11-р сарын 12-нд Хүбэй мужийн Хуанган хотын музей, 11-р сарын 27-нд Японы Осака болон 2016 оны 4-р сард Токио зэрэг газарт гарсны дараа МУ-д анх удаа зохиогдож байгаа нь энэ юм.


Япон-Хятадын усан будгийн зургийн холбооны дарга Юй Жүньжи

Нээлтийн ажиллагаанд БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын зөвлөх Ян Чиндүн хэлэхдээ "Энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байгаа бүтээлүүд нь адил бус өнцгөөс дорнын соёлыг даян дэлхийд харуулж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэн нь зүүн хойд Азийн урлаг соёлын өвөрмөц талыг харуулаад зогсохгүй, мөн соёлын арга хэлбэрээр зүүн хойд Азийн ард түмний багтаамжтай, эв нийцтэй байх хүсэл мөрөөдөл, хүчин чармайлтыг харуулж байна. Энэхүү арга хэмжээ нь Хятад-Монгол, тэрчлэн зүүн хойд Азийн бусад улс орнууд хоорондын соёл урлагийн солилцоог нэмэгдүүлж, иргэд хоорондын ойлголцол болон найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.


Уран бүтээлчдийн хамтын бүтээл

Монгол улсын БСШУС-ын дэд сайд Отгонбаяр энэ үзэсгэлэн олон орны уран бүтээлчдийг оролцуулснаараа томоохон ач холбогдолтой гэж үзжээ. Тэрээр хэлэхдээ "Монгол улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн олон орны ард түмний соёлын солилцоог дэмжсээр ирсэн. Ингээд тус үзэсгэлэнд оролцож байгаа олон орны уран бүтээлчдэд өндөр амжилт хүсэн ерөөе гэжээ.


Монгол улсын БСШУСЯ-ны дэд сайд Ё.Отгонбаяр

"Зохицол ялгарал” Зүүн Хойд Азийн уран зураг уран бичлэгийн үзэсгэлэнгийн Монголд үзэсгэлэн ажиллуулах уран бүтээлчдийн соёлын солилцооны төлөөлөгчдийн дарга, ХУОР-гийн Зүүн Хойд Ази Төв Азийн газрын хариуцлагатан хатагтай Жан Хүй энэ удаагийн үзэсгэлэнгийн талаар тайлбарлалаа. Тэр хэлэхдээ "Хэвлэл мэдээлэл бол соёлын солилцооны зам суваг, улс хоорондын яриа хэлэлцээний тавцан, иргэдийн солилцооны цонх юм. Үүний тулд ХОУР зохицол ялгарал сэдэвт соёлын цуврал арга хэмжээ зохиож байгаа. Иймэрхүү ажиллагаагаар дамжуулан таван орны уран бүтээлчдэд харилцан ойлголцох завшаан боломж болон уур амьсгал бүрдүүлж, урлагаар улс орны хилийг давж, харилцан уялдаж харилцан суралцахыг хүсэж байна” гэжээ.


БНХАУ-аас МУ-д суугаа ЭСЯ-ны сайдын зөвлөх Ян Чиндүн

Энэхүү үзэсгэлэнд Хятад, Монгол, Япон, БНАСАУ, БНСУ таван орны уран зураг уран бичлэгийн 100 шахам бүтээл тавигджээ. Үзэсгэлэн 2016 оны 8-р сарын 21-нд өндөрлөх болно.


ХОУР-гийн Зүүн Хойд Ази, Төв Азийн газрын дэд дарга Жан Хүй


Монголын зураачид

Мөн өдрийн үдээс өмнө "Зохицол ялгарал-Зүүн Хойд Азийн уран зураг уран бичлэгийн үзэсгэлэнгийн төлөөлөгчид Улаанбаатар хотод Радио Күнзийн институттай танилцлаа.


Хятадын нэрт калиграфч, яруу найрагч Цай Шянлинь


Монголын урчуудын эвлэлийн хорооны дарга Б.Төмөрбаатар


Японы нэрт калиграфч Коваяши Фуё

 

Хятадын олон улсын радио

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?