Горный-Алтай: “Манжерок”-ийн их наадмын хагас зуун жилийн ой

64625 2016/08/31 1

 

 

(Горний Алтайд болсон Зөвлөлт Монголын залуучуудын их наадам хагас зуунтай сүүдэр зэрэгцэжээ)

 

Энэ их наадам 1966 оны наймдугаар сард болсон юм. Тэгэхэд Манжерокд хоёр улсын хорин хотоос төлөөлөгчид мөн хөвгүүд охидын төлөөллүүд ирцгээсэн билээ. Тухайн нутагт оршин асан В. И Лениний нэрэмжит пионерийн лагер бүтэн сарын турш уг арга хэмжээнд зориулан нүүр төрхөө засаж, сайжруулав. Тэнд шинээр амрах байр, зуны том хоолны газар сагсан бөмбөг, гар бөмбөг, гандбол тэрчлэн тойрон бүжгийн талбай, зуны задгай театр, Манжерок нуурыг тойрсон явган аяллын жим байгуулсансан. Усан боомтын тэнд байгалийн усан сангийн дэргэд нуурын мандал дээр том модон тайзыг /талбай/ бас байгуулсан ба тухайн үед тэр талбай дээр шүхэрчид бууж, шүхрийн үзүүлбэр үзүүлж байв. Нэг үгээр хэлэхэд Алтайн хязгаарын болон тэр үеийн Горно-Алтайн автономит салбарын засаг захиргаа бүхнийг зүй зохисоор нь ном ёсоор нь болгох гэж бүхий л бололцоогоо дайчилсан юм.

Фестивалд оролцох Монголын төлөөлөгчид Зөвлөлтийн хилийн зурвас хүртэл ачааны автомашинаар хүрэлцэн ирсэн бөгөөд Ташантын хилийн боомт дээрээс тэднийг "ПАЗ-652” маркийн цоо шинэ автобуснуудад шилжүүлэн суулгаж, тэд ч Горний Алтайд ийн зочилсондоо сэтгэл хөхүүн баяртай байцгаасан юм.

Фестиваль бараг арван хоног үргэлжлэв. Алдартай кино жүжигчин Сергей болон Кирилл Столяров, эстрадын дуучин Эдита Пьеха, "Цветном бульваре” циркийн акроботчин Геннади Попов тэрчлэн бусад жүжигчид, хөгжимчид, зохиолч, яруу найрагчид, спортын алдартнууд зочилцгоосон. Их наадмаас бүүр өмнө нь хөгжмийн зохиолч Оскар Фельцман, яруу найрагч Наум Олев нарын хамтран бүтээсэн "Манжерок гэж юу байдгийг манай найзад хэлж өгнө үү” /Расскажи – ка меня дружок, Что такой Манжерок.../ гэсэн үгтэй цоглог дуу зохиогдож, их наадам дээр тэр дууг дуучин Эдита Пьеха дуулав. Тэгээд энэ дуу шууд л алдаршсан юм. Бидний найрамдлын илэрхийлэл болж байсан тэрхүү уулзалтыг өнөөдөр хүртэл мартаагүй. Нөхөрлөлийн халуун барилдлага бүхий хоёр орны сэтгүүлчдийн төлөөллөөс санаачлага гарган, энэ түүхэн үйл явдлын хагас зуун жилийн ойг тэмдэглэхэд шамдсан билээ.

2016 оны есдүгээр сарын 20-22-ны өдрүүдэд Бийск, Манжерокд болох энэхүү үйл явдлын урьдчилсан уулзалт хэлэлцээрүүд эртнээс амжилттай өрнөж, өнгөрсөн 2015 оны наймдугаар сард Монгол улсын Улаанбаатар хотод Монголын үндэсний их сургууль, Горний Алтайн улсын их сургууль АБНУ-ын сэтгүүлчдийн холбоо, Монголын сэтгүүлчдийн байгууллагын хооронд санамж бичиг үзэглэж, Үүнийг ОХУ-ын Сэтгүүлчдийн холбоо ч санал нэгтэйгээр дэмжсэн юм. Тэрчлэн энэ үеэр Монголын орон нутгийн "Ховдын толь” сонин, "Монгол Заман” сонин, үндэсний өдөр тутмын "Өнөөдөр” сонин, цахим мэдээллийн хэрэгслүүдийн тэргүүлэх сэтгүүлчдийн уулзалт болж Монголын сэтгүүлчид Манжерокт зочлох хүсэлтээ байгаагаа ч илэрхийлсэн. Түүнээс гадна Ховд аймгаас 1966 оны анхдугаар их наадамд оролцож байсан гурван ч ахмад байгаа нь энэ үйл хэргийг санаачлагч, зохион байгуулагчдын хувьд их бэлгэ дэмбэрэлтэй тохиолдол болж байгаа юм.

 

Бэлтгэсэн Дмитрий СОКОЛОВ

 

Орос хэлнээс орчуулсан Г.Төрмөнх


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • bat
  • 2017/01/08 17:34
Ene anhnii naadamd oroltsoj yvsan Hovdiin teatriin gotslol duuchin udguu MUG JUJIGCHIN t, Darijav odoo ch uran buteelee tuurivsaar Erdenet hotod amidran suuj baina
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?