Монголчуудын урлахуй ухаан

39964 2016/09/22 0

 

Монголчуудын өвөг дээдэс 6000 гаран жилийн тэртээнээс төрөл бүрийн төмөрлөг боловсруулах, ур дарх хийх ажлыг урьд үеэсээ өвлөн авч хөгжүүлсээр байжээ. Харин Өвөг Монголчуудын МЭӨ VIII-VII зууны үеэс төмрийн хүдэр хайлуулан хэрэглэдэг болж, тэр үйлэндээ магадгүй өнөөгийн зуухны эцэг болохуйц "Бух дарах” гэдэг өвөрмөц аргыг хэрэглэдэг байв.

Бух дарах: Том зууханд хүдэр хайлан төмөр тунгааж байсан ул мөр Өмнөговь аймгийн Номгон сумын хавьцаагаас эртний сууринаас олдсон.

Ингэж нүүдэлчин монголчууд бусад түрүүлж анх төмөр боловсруулах арга ухаан сэдэж, төмөр эдлэл үйлдвэрлэж эхэлсний учир технологио сайжруулах байнгын эрэл хайгуулаараа асар том тоосгон зуух бүтээж бас илч ихтэй түлш олж авсан билээ.

Төмөрлөг хайлуулалтад эргэлт гаргасан эдгээр ололтуудыг Монголд дундад  зууны үед ирсэн Европын элч жуулчин Вильям Рүбрик нүүрс гэдэг юмыг мэдэхгүйн улмаас Монголчуудыг чулуу шатааж байна хэмээн ойлгож  тэдний нутагт шатдаг чулуу байдаг гэж бичиж үлдээжээ.

Мөн Монголчууд төмрийн хүдэр хайлуулах зуух, тулман хөөрөг зэргийг бусдаас эн түрүүнд зохион хийснээс бух дарах , бух хөөрөг, тулман хөөрөг, авдаран хөөрөг, зэрэг нь Монголын төмөрлөг боловсруулалтын хөгжлийн янз янзын үе шатанд үүссэн юм.

%d1%85%d3%a9%d3%a9%d1%80%d3%a9%d0%b3

Тэдгээрийн бух дарах-аас бусад нь цөм  хиймэл үлээгүүрийн аргаар галыг бадраан хүдэр тунгаах , төмөрлөг, төмрийг улайтган хайлуулах, ширгээх хэрэгсэлүүд байсан байна.

 

 Эх сурвалж:Зүрхэн нутаг танин мэдэхүйн сэтгүүлээс 2016 оны 7-р сар


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?