"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2" номын нээлт "Явуугийн цэцэрлэгт хүрээлэн"-д өнөөдөр болно

912 2016/09/29 0

 

"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд 2" номын нээлтийн ажиллагаа ба "Чөлөөт уран уншлага"-ын удирдамж
ЗОРИЛГО:
___Тус групп нь нийт гишүүдийнхээ шилдэг уран бүтээлүүдийг эмхэтгэн жилд нэг удаа ном болгон хэвлүүлж, уран бүтээлчдээ номонд мөнхлөн түүх болгон хадгалж үлдээдэг уламжлалтай билээ. Энэ уламжлалын дагуу группийн хоёрдох номоо тун удахгүй бид өлгийдөн авч, нээлтээ хийх гэж байна. Олон уран бүтээлчид тодорхой шалгуур цензурээр шалгарч, мөр зэрэгцэн нэгэн номонд багтан хэвлэгдэнэ гэдэг уран бүтээлчийн хэр хэмжээ, чанар чансааг шалгасан нэгэн тодорхойлолт болох ба уран бүтээлийнх нь түүхэн замнал болж хадгалагдан үлдэх бахархал билээ. Энэхүү бахархал болсон номынхоо нээлтийг өнөөдөр буюу 2016 оны 09 сарын 29-ний "Пүрэв" гарагт 16:00 цагаас "Явуугийн цэцэрлэгт хүрээлэн"-д зохион байгуулахаар төлөвлөж, бэлтгэл ажлыг хангахад тус удирдамжийн зорилго оршино.
ТУС НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА НЬ:
1. Нээлтийг хүндэт зочид, төлөөлөгч нар үг хэлж нээснээр үйл ажиллагаа эхлэнэ. 
2. Номонд хандив өргөсөн гишүүдийн төлөөлөлд группийн зүгээс хүндэтгэл үзүүлнэ.
3. Группын гишүүдийн төлөөлөл шүлэг уран бүтээлээ тайзан дээр уран яруу унших "чөлөөт уншлага" зохион байгуулагдана.
4. Үйл ажиллагааг хааж урлагийн тоглолт үзүүлэн, чөлөөт нөхөрлөл, уулзалт, номын худалдаа явагдана.
Ийнхүү 2 цаг 30 минутын нээлтийн ажиллагаа явагдаж өндөрлөнө.
БЭЛТГЭЛ АЖИЛ:
1. Номыг хэвлэлтээс хүлээж авах.
2. Группын гишүүдийг нээлтийн ажиллагаанд идэвхитэй оролцуулах
3. Хөдөө орон нутагт суугаа болон гадаадад амьдарч буй гишүүддээ номоо түргэн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах, Үүнд гишүүдийн урьдчилсан захиалгыг авч илгээмж, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэх
4. Нээлтийн ажиллагааг зохион байгуулахад гарах зардал, болон шаардагдах эд материалыг бүрдүүлэх
5. Номонд орсон гишүүдийн нэрсээр нь жагсаалт гарган группдээ мэдээллэх ба фейс хаягаар нь харилцах
6. Нээлтийн ажиллагааг сурталчилан зар мэдээг түргэн шуурхай түгээх
7. Нээлтийн ажиллагаан дээр шүлэг унших уран бүтээлчдийг сонгон бэлдүүлэх
8. Бусад шаардлагатай бэлтгэл ажлыг хангах
гэх мэт бэлтгэл ажилд гишүүд сайн дурын үндсэн дээр дор бүрнээ идэвхи санаачлагатай оролцохыг уриалж байна


Бид яруу найраг уран бүтээлээрээ нөхөрлөж, цахим орчинд сайн дураар нэгдсэн нэгдэл дээр оршин тогтнодог учир бид өөрсдөө л идэвхитэй байж энэхүү сайхан үйл ажиллагааг зохион байгуулж чадна. Тэгэхээр хүн бүр эрвийх дэрвийхээрээ идэвхитэй оролцоорой! Бид эвтэй, нэгэн зүйлийн төлөө хамтдаа зүтгэж чадвал юуг ч бүтээн байгуулж чадна шүү дээ. 
Номын цагаан буян та бүхнийг минь ивээг!

"Сүү амтагдсан шүлгийн мөрүүд" группыг үндэслэгч админ Батболд.Х


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?