Монголын их хатад Есүй,Есүгэн

21664 2016/10/07 2

 

Есүгэн Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хаан Татаарыг эзлэн авсны дараа Есүгэнийг хатнаа болгожээ. Есүгэн хатан Чингис хааны өршөөлд орж, хэлсэн нь, - Хаан соёрховол, намайг хүнд бодож асрах биз. Миний эгч Есүй надаас дээр, хан хүнд зохилдох гоо бүлгээ. Гагцxуу саяийн будилаанд хааш очсоныг мэдэхгүй гэжээ. Тэгэхэд нь Чингис хаан, - Эгч чинь үнэхээр чамаас гоо бол түүнийг эрүүлье. Эгчээ ирвэл чи зайлж сууриа өгөх үү гэв. - Хаан соёрхож, эгчийг минь уулзуулбал би эгчдээ сууриа тавьж өгч, даруй зайлъя гэж Есүгэн хатан өгүүлжээ. Чингис хаан Есүй хатныг цэргүүдээрээ эрүүлбэл тэрбээр эр нөхөртэйгөө хамт ойд зугаалж явсан аж. Чингисийн цэргүүд Есүй хатныг барьж иржээ. Харин түүний эр нөхөр зугтсан байна. Есүгэн хатан хэлсэн үгэндээ хурч өөрийнхөө сууринд эгчээ суулгаж, өөрөө доод талд нь суужээ. Есүй хатан үнэхээр гоо тул Чингис хаан түүнийг гуравдугаар хатнаа болгожээ. Есүгэн хатан Чингисийн дөрөвдүгээр хатан болов. Есүгэн хатнаас Хартсар, Хархад, Чахуур гэдэг гурван хүү төрсөн байна.Чингис хаан Есүгэн хатандаа найманы Таян хааны орныг өгчээ.

 

ЕСVЙ Татаарын Их-Чэрэнгийн охин. Чингис хааны төрийн дөрвөн хатны нэг. Есүй гоо үзэсгэлэнтэйгээс гадна их ухаантай хүүхэн учир Чингис хаанд алба, амины хэргийг зөвлөдөг байв. Аймаг угсаагаа хүйс тэмтрүүлж, авааль нөхрөө алуулсан боловч Есүй хатан Чингис хааны хамгийн үнэнч хүн байсан юм. Дайнд байлдаанд Чингис хаан голдуу Есүй хатныг авч явдаг байжээ. Нэг удаа Чингис хааныг Сартуул улсад байлдахаар мордоход Есүй хатан түүнд сануулж хэлсэн нь: - Хаан өндөр давааг давж өргөн мөрнийг гэтэлж, урт аянд мордохдоо улс иргэнээ захирахыг урьтал болгон сэтгэнэ үү. Түмэн амьтны хуулийг төгс ухаандаа санаасай. Уул мэт бие чинь нурж одвоос улс олон Монголыг хэн захирах юм бэ? Тулгуур мэт бие чинь туйваж одвоос туг их сүлдийг чинь хэн өргөх юм бэ? Хаан хөвгүүн дүү нар, харц олон ард, хатад бид бүхэнд хариу айлдах эсэхийг хааны зарлиг мэдтүгэй гэжээ. Есүй хатны үгийг сонсоод Чингис хаан: - Хатан хун боловч Есүйн хэлсэн үг зөвөөс зөв. Дүү нар, хөвгүүд, Боорчи, Мухулай та нарын алин нь ч энэ үгийг дурдсангүй. Би өвгөдийн хойноос одохгүй мэт өөрөө мартсан ажээ. Үхэл надаас тойрох мэт үнэхээр үүнийг санасангүй гэж хэлээд даруй өөрийн хаан суурийг хөвгүүдийн хэнээр залгамжлуулах чухал асуудлыг шийдвэрлэжээ. Чингис хаан 1226 оны намар Тангуд улсад дайлаар мордохдоо Есуй хатныг авч явсан юм. Тэр өвөл Арбухад олон хулан авлахад Чингис хаан зост(толбот) бор морио унаж явжээ. Хулангийн сүрэг дайрч ирэхэд зост бор морь үргэж Чингис хааныг унагажээ. Хааны бие бэртэж Цоорхо хэмээх газар буудалласан байна. Тэр өглөө Есүй хатан: - Хөвгүүд ноёд хэлэлцэгтүн! Хааны бие их халуурч хонов гэжээ. Үүнээс үзэхэд Есүй хатан Чингис хааны бие чилээрхсэнд маш их санаа зовж байсан нь илт. Есүй хатан Чингис хааныг нас бартал дэргэд нь байж, асран сувилж байжээ. Тийм ч учраас Чингис хаан нас барахын өмнө Есүй хатанд Тангуд иргэнээс маш олныг өгсөн билээ. Есүй хатны ордон Туул голын хар шугуйд байжээ. Есүй хатнаас Ючибай хэмээх охин төрсөн байна.

zaluu.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Бяцхан Төгөл Хотхон
  • 2016/10/10 16:16
Шарга Морьт зусланд эрүүл агаарт харуул хамгаалалттай, гэрэлтүүлгэ камертай, дулаан гражтай, халуун хүйтэн устай, шалнаасаа халдаг, 00 душтэй, 1 ба 2 өрөө цэвэр тохилог байрыг 5-6 сарын хугацаагаар түрээслүүлнэ. Нярай хүүхэдтэй болон жирэмсэн ээжүүдэд тохиромжтой. FB хаяг: Бяцхан Төгөл Хотхон, холбогдох утас: 99118457
  • zochin
  • 2017/01/05 14:35
Esuie chn tatar bol tegeed goo uzesgelentei gej oguulehiig uzvees tor daa daah n Alsutai tostei sanagdchihlaa hervee nairuulagch bol kino hiihed bolonjiin tuuhiin huudas bainadaa

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?