Хубилай хааны хүү Номхон хунтайж

27552 2016/10/13 0

Хубилай хааны Дөтгөөр хөвгүүн. Хубилай хааны 12 хөвгүүн, 6 гүнжийн нэр ус нь түүхэнд тэмдэглэгдсэн байдгийн нэг нь Номхон \Номуган гэж ч бичдэг\ юм. 
Бэй Ань ван цолтой Номхоныг 1265 оны орчим Хайдугийн довтолгоог эсэргүүцэх цэргийнхээ жанжнаар тохоон томилжээ. Мөн Номхоныг давааны цаадах орон гэж нэрлэгдэх болсон уугуул Монгол орны хэргийг тохинуулагч хаан хөвгүүн хэмээн өргөмжилж Хархорум хотыг захируулсан байдаг. Номхон хунтайж Хархорумд ирмэгц эцгийн захируулсан цэргийн тоог нэмж, цэргийн сургуульд хийлгэж эхэлжээ. Хайду болон Хубилайн эсрэг тэмцэгч монгол ноёдын довтолгооноос сэрэмжлэн Хар хорумыг тойрон сэргийлэх баг цэрэг гарган харуулд гаргасан байна. Мөн Цагадайн улс, Алтан ордны улсуудад элч зарж, Нанхиад газрын үнэт бэлэг сэлт барьж талдаа татах алхмууд хийснээр Цагадайн улсын Чапар ван, Алтан ордны улсын Мөнхтөмөр хан нарыг Хубилайн талд оруулан холбоотон болгосон ажээ. 
Харин Хайду алтан ургийнханд захидал илгээж "Чингис хаан бидний өвөг дээдэс та биднийг хаан ширээ залгамжлах ёсыг нарийн чанд сахигтун хэмээн гэрээсэлсэн биш үү?Гэтэл одоо эрхэм ах дүү ноёд та бид эцэг дээдсийн гэрээсийг хайхрахгүй хөсөрдүүлэнзөрчиж, тэрсэлсэн этгээдэд хаан ширээг алдаж байна. Миний бие хаан ширээ залгамжлах ёсны хүн биш үү? Хубилай хятд оронд урваж, монголын тогтсон ёсыг огоорон эцэг өвгөдийн гэрээсийг хөсөрдүүлэн зөрчжээ. Гэтэл та бүхэн ийм хүнийг түшин дэмжих нь эцэг өвгөдөөс тэрсэлсэн хэрэг бус уу?Сайтар тунгаан бодож шийдэгтүн..." гэж захидалдаа бичсэн тухй түүхчид тэмдэглэжээ.
Удалгүй Алтан ордон, Цагалайн улсын ихэс дээдэс Хубилайтй хийсэн хэлэлцээрээсээ ухран Хайдугийн талд орсон байна. 
1277 онд Хайду, Мөнхтөмөр хан нарын ятгалгаар Жирх ночн урваж, Номхон, Хантун хоёрыг Хайдуд барьж өгчээ. 
Хайдуд олзлогдон хэдэн жил Тэнгэр уулын бэлээр байх өргөөнд нь суусан Номхон хунтайж хожим Хубилай, Хайду хоёрын хэлээлцээрийн ачаар суллагдсан ч тэгсхийгээд түүхээс ачигдан алга болсон байдаг.Харин Хайдугийн эсрэг Хубилай хааны илгээсэн жанжин, хөн хөвгүүдийн дотроос Гамал жанжин илүү эрэлхэгээр байлдсан байдаг. Түүхэнд Гамал жанжинг Хубилайн хүү, зарим эх сурвалжид дүү нь хэмээн тэмдэглэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?