Таньшихуай бол Сяньби улсын хүчирхэг хаан

51381 2016/10/18 0

 

 

 

Таньшихуай бол Сяньби буюу Сүмбэ улсыг байгуулсан хүчирхэг хаадын нэг билээ. Хүннү гүрэн мөхсөний дараа Дорнод Ху нараас гаралтай Сүмбэ уулаар нутагладаг аймгууд хүчирхэгжин, улмаар Хүннүгийн хуучин газар нутгийг эзлэн авчээ. Таньшихуай Сянньбигийн зүүн этгээдийн цэргийн жанжны гэр бүлд 141 онд мэндэлжээ. Түүний аав нь Өмнөд Хүннүгийн цэрэгт алба хааж байсан бөгөөд 3 жил болоод гэртээ буцаж ирэхэд эхнэр нь Таньшихуайг төрүүлсэн байна. Эцэг нь эхнэрээ хардаж, өөрийн хүүхэд хэмээн алж устгах гэсэн боловч ээж нь зөвшөөрөөгүй байна. Тиймээс садан төрлийн айлдаа үрчлүүлсэн байдаг. 
15 настайдаа Таньшихуай бие бялдар том, сэргэлэн, чадал ихтэй, зоригтой нэгэн болж төлөвшсөн ба хүмүүс түүнийг гайхан бишрэх болжээ. Нэг өдөр түүнийг эзгүй хойгуур гэрт нь дээрэмчид ирж үхэр малыг нь туун оджээ. Үүнийг сонссон Таньшихуай ганцаараа араас нь мөрдөж очоод бүгдийг нь дийлэн үхэр сүргээ эргүүлэн авсан гэдэг. Энэ нь хожмын нэгэн үйл явдалтай төстэй. Тэмүүжин яг ийм маягаар 8 шарга морио эргүүлсэн авсан байдаг.

Таньшихуайн энэ үйлдэл бусдын хайр хүндэтгэлийг хүлээжээ. Тэрээр 156 онд Сяньбийн овгуудын толгойлогч болсон бөгөөд нийслэл хотоо хуучин Хүннү гүрний нийслэл байсан газар байрлуулжээ. Сяньби нь 200 орчим том болон жижиг овгоос бүрдэж байсан ба зарим нь ямар ч эсэргүүцэлгүйгээр Таньшихуайд дагаар оржээ. Таньшихуай ийнхүү нэн хүчирхэгжиж аян дайн хийх бололцоотой болсон байна. 
156-173 оны хооронд Таньшихуай тэргүүтэй Сяньби улс өмнө зүгт Хятадын хил хязгаарт цөмрөлт хийж, умардад Динлин аймгуудын довтолгооныг няцаан, баруун зүгт усунь нарыг бут цохижээ. Сяньбичууд өмнөд Сибирийн ихэнх хэсгийг эзлэн авч, Тарвагатайн нуруу, Солонгосын хойг хүртэл давшжээ. 
Сяньбичууд Хятадад дээрмийн дайн их хийдэг байжээ. Хятадуудыг гэнэдүүлэн цохих учир тэд мөнхийн айдастай байдаг байв.

177 онд Хятадын зүгээс 3 замын цэрэг хөдөлгөн Сяньбигийн эсрэг аян дайнд орсон боловч амжилтгүй болж, улмаар Хятадууд цэргийнхээ 2/3 алдан ухарсан байна. 
181 онд Таньшихуай нас барсанаар Сяньби гүрэн суларч эхэлжээ. Түүний хүү Хэлань хаан ширээнд суусан боловч аль ч талаараа аавынхаа зэрэт хүрэхгүй байв. Тиймээс хүмүүс түүнээс нүүрээ буруулах болж, улмаар Сяньбигийн холбоо задарч эхэлсэн байна.

zaluu.com
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?