Халимагууд УИХ-ын гишүүн С.Жавхланд хандан хүсэлт гаргажээ

44044 2016/10/20 60

УИХ-ын гишүүн С.Жавхлантай өчигдөр Халимаг улсын иргэн, "XXI зууны монголчууд" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Лари Илишкин уулзаж Халимаг иргэдийг Монгол Улсад оршин суух хууль санаачлан батлуулахад хувь нэмрээ оруулна уу хэмээн хүсэлт гаргажээ.

 

Хүсэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"УИХ-ын гишүүн С.Жавхлан танаа хүсэлт гаргах нь:

"XXI зууны Монголчууд" төрийн бус байгууллага нь анхааралдаа авахгүй байхын аргагүй нэгэн асуудлыг судалж Монгол улс, Монгол үндэстний төлөө сэтгэл гаргахыг чухалчлан төрийн түшээ танд хандаж байна.

400 гаруй жилийн өмнө баруун Монголоос нүүдэлсэн Ойрадууд их тэмцэлийн үр дүнд нутагшин амьдрах газар нутагтай болсон билээ. Ингэж 1771 онд Волга голын эрэг дээр суурьшиж үлдсэн хүмүүсийг Халимагууд гэж нэрлэх болсон. 

Олон жилийн туршид өөрийн түүх, соёл, өв уламжлалаа устаж үгүй болохоос тэмцэлдэн хадгалсаар ирсэн боловч өнөөгийн маш хурдацтай явагдаж буй даяарчлалын эрин үед халимаг улс устаж үгүй болох бодит аюул нүүрлэж эхэллээ. Өнөөдрийн байдлаар 190 000 халимаг хүмүүсээс 60 000 гаруй хүмүүс ОХУ-ын  хотуудад болон Европын Холбооны улсуудад нүүн амьдарч байгаа статистик үзүүлэлт байна. Энэ нь бусад орны соёл, хөгжлийн түрэлтэнд халамж залгаа болох залуу үеийнхэн ихээр өртөж байгаа нь Халимаг үндэстний хэл бичиг, соёл, ёс заншил алдагдахад тун ойрхон ирсэний илрэл юм. 

Иймд Монгол улс нь Монгол үндэстний өлгий нутаг гэж нэрлэгдэхийн учир Монгол мах цусны тасархай бүхнийхээ төлөө анхаарлаа хандуулж дэмжиж байх учиртай бөлгөө.

Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С. Жавхлан та, хэдийгээр бид Монгол улсад давхар иргэншилтэй байх хууль байдаггүйг мэдэж байгаа ч , 6000 гаруй км цаана орших Халимаг ах дүүс мөн Америк, Европ тивд амьдарч буй цус нэгт үндэстнийхээ өмнөөс Монгол Улсад Монголчуудынхаа адил оршин суух боломжтой тусгай хуулийг бодитоор санаачлан, ажил хэрэг болгоно гэдэгт гүнээ итгэж байна.

XXI зууны монголчууды ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Лари Илишкин" гэжээ.

Х.Онон

Эх сурвалж: zuvsongolt.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Dddddddddd
  • 2016/10/21 16:53
Эх нутагтаа хүлээж авахад буруу зүйл байхгүй шүү
  • zochin
  • 2016/10/22 00:12
huleej avahkiin tuld mongol uls bayan buguud jinhene mongol irged n uurtuu itgeltei margaashiin amidraltai baihk yostoi.daahgui nohoi buluu huraana gej ug medeh uu?!baruun evropod ochison durvegchdiin zovlont hetsuu amidraliig unshihk heregtei.mongol tsuctai mortoo uvurmongol,tuva,buriad garuudaa haral daa.ted mongoloor yaridaggui oilgohiig ch husdeggui humuus bolson shuu dee.

mongoliig mongoloor n nuhahk dald bodlogo bish biz.evgui dee evgui shuu.baigaa gazartaa baij baival mongol uls teservel hereg bolno doo.mongoliin tuuhend gadagshaa telj yavsan bolohoos baigaa nutag ornoo orhiod irsen humuust durtai bailaa yu?!!!
  • zochin
  • 2016/10/22 13:15
mongol undestenguud munuus mun shuu mongold hujaaguud duureed baina tedniig shat daraataigaar gargaad halimaguudaa oruulj irj baival bolj l baina har elgiin kazakuudaas deer l baih!!!!
  • ДЭМЖИЖ БНА
  • 2016/10/22 18:44
Монгол үндэстэн гэдэг утгаараа хүлээн авах тусгай журам хууль санаачлахыг дэмжиж бна.Бид Монголчууд
  • irgen
  • 2016/10/23 15:33
Heleegui yu ene nohoi oiraduudiig l mgld oruulah gj gishuun boloh gj guisen zalihai nobsh.sain tuuhee unshaad uzuul buruu sanaatai mgliig gants chadsan nohduud bol ouraduud .harin ovorlogch nar bol bidnii iluu oip ah duus .
  • oold
  • 2016/10/25 12:54
AGUU ZUUNGARIIN OIRAT ULSAA BAIGUULTSGAAY ....
  • Ууганбаяр
  • 2016/10/25 18:40
Манайх шиг хууль нь гууль болдог улсад хэцүү л дээ. Монгол угсаатнаа иргэншилтэй болгохоор хуулийн цоорхойг ашиглаад нөгөө Хятадууд чинь ёстой даварч өгнө ш дээ. Ядахад манайд чинь мөнгө байхад л бүхнийг хийж болдог болсон цагт...
  • Gana
  • 2016/10/26 05:34
Mongolyn nutag 10 saya mongolchuudad ch tom nutag.Halimag,tuva,buriad ,uvurmongolchuud maani bvgd irsen ch tom nutag.Gants aimaar wm bii.Ter ni wu ve gevel bid bvhen 3 han sayauulaa murtluu ev negdelgvi.Halh,durvud,urianhai tagna tuvagaar ni hoorondoo hereldeed saldaggvi.Eneniig hen uugshvvlj demjdegiig meddeg bolov uu ene hagaral vvsgedeg yas hayagchid?Bidend solongos kino,hyatad baraa,oros arhinaas ilvv mongol vndestnee zuguuhan negtgeh uls turiin uhaan heregtei bna.
  • Зочин
  • 2016/10/26 17:13
Элэг нэгт Халимагуудыг Монголдоо хүлээж авахад болохгүй зүйл байхгүй. Ямар харь элгийн хужаа, орос, какак биш, Хүн нэмбэл хүнс нэмэгдэнэ ээ гэж...Монголчуудаа нэгдэгтүн
  • зочин
  • 2016/10/26 22:33
Хүлээж авах хэрэгтэй.хүн ам нэмэгдэж,зах зээл өснө.Тэд бидэн шиг эрх чөлөөг үзээгүй байгаа даа.
  • Зочин
  • 2016/10/26 23:20
Эх нутгаа бараадахыг хүссэн мах цусны тасархай халимагуудыг ирүүлэхэд илүүдэхгүй. Монголчууд олуулаа болох тусмаа л сайн шүүдээ. Харин өвөр монголчууд ихээр ирвэл жаахан тиймэрхүү байх боловуу.
  • unen
  • 2016/10/27 14:37
bidnii ah duus eleg negt humuusdee tuslah n tuiliin zuv eniig 200% demjij baina ah duugee avchrah n bidnii erhem uureg kazakhstan hurtel kazahuudaa duudaad baigaa biz de
  • EKH ORONCH
  • 2016/10/28 07:28
Бид тусгаар тогтносон улс болохоор мах цусны тасархай нь Бидэнд л хандаж хүсэлт тавьж байна, хүний нутагт хэцүү, гэтэл Хамаг Монголчуудын төв нь МОНГОЛЧУУД бид нуруугаа харуулаад сууж болохгүй биз дээ, ямар нэг байдлаар энэ хэддээ сэтгэлийн дэм өгч мөн энд ажил хийх, амьдрахад нь боломжит хувилбараар хууль баталж өгвөл зөв !!! Энд заавал 2 иргэншилтэй болгоод өг гээд уйлаад унжсаар байгаа зүйл алга, биднийгээ гэсэн сэтгэлтэй болохоор Төрийн түшээ тэр дундаа ЭХ ОРОНЧ гишүүндээ хандсан байна. Бид өөрсдөө шийдэх боломжтой байж шийдэлгүй ахиад хэсэг хугацаа алдаж өнгөрвөл ахиад ИЙМ ХҮСЭЛТ ирэхгүй болвол яана !?!?! ЭХ НУТГААСАА ТАСАРСАН ТЭДЭНД ХУГАЦАА БАРАГ ҮЛДСЭНГҮЙ !!! БИД ИХ ГҮРЭН БАЙХДАА ХЭНИЙГ Ч ЯЛГАВАРЛАЖ БАЙГААГҮЙ !!! ГАДНЫ ХҮНД НАЙР ТАВИАД БАЙДАГ МӨРТЛӨӨ ХЭДХЭН ҮЛДЭЖ БАЙГАА МАХ ЦУСНЫ ТАСАРХАЙ МОНГОЛЧУУДАА АВРАХ НЬ БИДНИЙ ҮҮРЭГ !!!
  • Сэрэмжлүүлэг
  • 2016/10/28 11:31
Энэ хүсэлтийг хүлээн авах нь аюултай. Нэг /ОХУ/-ын иргэний "монгол цус" нэгт үндэстэн гээд нааштай шийдвэр гаргая гэж бодье тэгвэл өөр улсуудын "монгол цус"тай гэх иргэдийг яах вэ? Сэтгэлийн хөөрлөөр шийдэх асуудал биш ЗХУ-ын өр зээл яасан билээ ижил зүйл болно Нэг улсын өрийг хүчингүй болготол бусад нь барьцсан гэдэг биздээ Ийм юм болохыг үгүйсгэх аргагүй
  • А
  • 2016/10/28 14:07
хүлээж аваасай гэж хүсч байна:
  • Зочин
  • 2016/10/29 18:22
ОК . Баян өлгий аймагт нутагшуулсугай
  • ЯАХАВ ИРЖ ОЧИЦГООЖ Л БАЙГ
  • 2016/10/29 19:57
ХАЛИМАГ МОНГОЛ ЗАЛУУСЫГ МОНГОЛ УЛСЫН ИХ ДЭЭД СУРГУУЛИУДАД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРАЛЦУУЛАХ ХУУЛЬ ГАРГАЧИХ, ТЭГВЭЛ ХААНА ХААНАА ХЭРГЭТЭЙ БААНА.
  • Галдан
  • 2016/10/31 00:44
Монголоо гээд ирсэн Монгол угсаатануудаа уугуул эх оронд нь суурьшуулах хууль гаргах нь маш зөв Харин эх орноо орхин явсан Гадаадынханыг даган одсон дүрвэгсэдийг бол Монголд виз авч оруулах, өндөр татвар авах хэрэгтэй
  • зочин
  • 2016/10/31 14:20
Очир цэцэн ханы үр сад ойрдуудаа шаардлагатай үед нэгтгэж авах хэрэгтэй байхаа.
  • serdambii
  • 2016/10/31 20:45
GALDAN HAAN GUAIN OIRDUUD OLON HALHUUDIIG HONGOLCHIHOOD ZAILSSNAAS bolood BID OLIGTOI USUJ AMJSANGUI ,,ODOO UR SAD N IREED DAHIAD HONGOLOOD EHELVEL YNVE AAN hahahahaha
  • Zochin
  • 2016/11/02 18:05
Монголчууд ямар зан араншинтай яаж амьдардгийг мэдээд буцахад гэмгүйгээ. Оруул оруул. Шудрага ёс гэж байхгүй ямар ч газар хүйтэн цэвдэг байдаг юм. Ганц нөхөрсөг зөвлөлгөө өгье. Ямар нам ялахыг үнэхээр мэдэж чадвал яг сонгуулийн өмнө, эс чадвал дараа нь ирж ялсан намд бөөнөөрөө элсэж орвол арай дээр, тэгээд дараагийн сонгуулиас өмнө гарах хэрэгтэй. Ялгаварлан гадуурхах үзэл хүй нэгдлийг санагдуулах болно. Орост оркийн рольд хатуужсаны хүчинд жаахан тэсэж болох л юм.
  • hali
  • 2016/11/03 09:57
uuniig demjij bna .
  • javhland
  • 2016/11/03 20:20
bidnii ur sad mon shuu dee. bid demjih ni zuitei
  • zochin
  • 2016/11/04 13:37
za halimagaar damjuulj Oros ah nar nutgaa teleh ni dee. bitgii mangart Javhlan haan yum uu? uvug deedsees uldeesen gazar nutgaa orhih gj bgaamuu? Yamar ih uvug deedsiin tsusaar oldson gazar nutag shuu. halimaguudaa undesherheg undesten bolgoj humuujuule6 archaagui amitad ve ed nar chih. odoo manai gazar nutgiig orosuudad avch uguh sanaatai bn uu? ta nart zoriulj huuli hiih ni baitugai uursiin yaduusaa yaya gej bn.
  • zochin
  • 2016/11/05 10:09
Ter demii baih aa eh nutgaa hayaj nvvsen uls shvv dee mongoloo geh uhamsar, setgel bhgvi.
Zarim ni mongol gej yamar uls bdgiig ch medehgvi l bolov uu. Baigaa yum bgaagara l bsan deer bh daa.
  • hahaha
  • 2016/11/09 12:59
enene estoi bishee bid ted naraa r yu hiihew dee yun ugsaa undestenee negtgeh tuhai ,,, ene bgaa hediigee aytaihan amidruulj chadahgui buun hujaagiin erliiz hurliiz duurchihsen bhad
  • eh orondoo hairtai
  • 2016/11/10 21:39
irvel iree ah duu nar mine mun shuud ee
  • жагаа
  • 2016/11/12 17:38
ахан дүүсээ авах хэрэгтэй. хууль гаргаарай дэмжинэ ээ монголчууд
  • зэээ
  • 2016/11/12 19:28
Үнэхээр Монголчууд гадна буй яс мах .,цусны тасархай болсон ах дүү нараа дэмжих ёстой. Гагцхүү урьдын зовлонт байдлаа умартаж Ирээдүй сайн сайхан .хөгжлийн төлөө бус урьдын Монголчуудын баруун,зүүнээрээ талцах бие биеннээ үгүйсгэх болон гаднын явуулга нөлөөнд өртөхгүй байж Алив дотоод тэмцлийг идэвхижүүлэх элдэв самууралаас лхөндий байх нь чухал бна даа?!Одоогийн Монгол улс оршин тогтнох хөгжиж буй үйлявц чинь маш их ухаан зоригт үйл явдал болон Өвөг дээдэс Тэнгэрийн зарлигтай Хаан,Хан нарын Төрийг удирдаж байсан баялаг уламжлалын үр өгөөж үр дүн болно. Иймээс бид Энэ сайхан өвөг дээдсийн уламжлуулж өгсөн нутаг дэвсгэр дээрнэг багц Монгол үндэстэн байхын төлөө л байж чадвал МонголУлсын хөгжил бэхжил бататжина.Эс тэгвээ тухайлбал Буриад ,ХалимагДөрвөд ,Баяд үндэстэн гэж дуудалцаад урьдын өш хонзон идэвхихээс Гаднын нөлөөнд автасаас л сэргийлэх ёстой
  • Дорж
  • 2016/11/20 02:54
Төвдийн лам нарыг хүлээн авч байхаар Халимагуудаа авчрах хэрэгтэй. Бид Төвдийн шарын шашныг авахын тулд тэднийгээ хязгаар нутгаас нь хөөсөн юм шүүдээ. Эцэст нь Занабазар Монголчуудыг Манжийн эрхшээлд оруулж Баруун Монголчуудыг Европ тийш хөөж өөрөө Бээжинд төвхнөж Төвдийн шашныг авсан Монголчууд тасралтгүй уруудан доройтож хүн ам нь цөөрсөөр мөхөж дуусдагын даваан дээр маань мэгзэм хоосон номоор ард түмний нуруун дээр сууж өргөл барьцаар шулсан 37000 лам нар цааш харсанаар улс орон маань улс хөгжиж улс шиг улс болоод байхад дахиад л өнөө шашныхан өндийж ирлээ. Далай лам тийм сүрхий юм бол өөрийнхөө үндэстэн төвдөө аварч Төвддөө шашин соёлоо дэлгэрүүлэх хэрэгтэй ш дээ.Монголчууд яахаараа Төвдийн соёл,шашныг хөгжүүлэх ёстой гэж?

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?