Сорхугтани бэхи хатны 3 дахь хүү Хүлэгү хаан

58328 2016/11/01 1

 

Тэрбээр 1217 онд төрж 1265 оны хоёрдугаар сарын 8-нд нас баржээ. Баруун Өмнөд Азийн ихээхэн хэсгийг эзлэн авсан Монголын удирдагч байв. 
Хүлэгү Тулуй болон Хэрэйдийн Сорхагтани Бэх хоёрын дундаас гарсан гутгаар хүү, Чингис хааны ач, Аригбөхийн ах, Мөнх хаан, Хубилай хаан нарын дүү юм. Хүлэгүгийн цэрэг Монголын Эзэнт гүрний баруун өмнөд хэсгийг асар уудам нутгаар өргөжүүлж Персийн Ил Хан улсыг байгуулжээ. Хүлэгүгээр удирдуулсан Монголчууд Лалын шашны хоёр том төв, Багдад, Дамаск хотуудыг эвдэн сүйтгэж, Лалын шашны нөлөөллийг Каир дахь Мамлюкууд руу шилжихэд хүргэжээ.
Хүлэгүгийн ах Мөнх 1251 онд Их Хаанаар өргөмжлөгдөв. 1255 онд Мөнх дүү Хүлэгүдаа их цэрэг өгөн баруун өмнөд Азид үлдсэн Лалын шашинт улсуудыг дайлуулахаар мордуулав.

 

ЛАЛЫН ШАШНЫ ТҮҮХЭН ДЭХ ХАМГИЙН ИХ ГАРЗ

ХҮЛЭГҮ ХААН

Хүлэгү хан болон түүний шилдэг жанжин Гуо канаар удирдсан Монголын их цэрэг 1257 оны арваннэгдүгээр сард Багдадын зүг мордлоо. Хүлэгү хотыг бууж өгөхийг шаардсан боловч халиф бууж өгөхөөс татгалзаж, хэрэв халифыг довтолбол Бурхны хилэн Монголчууд дээр бууна хэмээн анхааруулжээ. Хүлэгүгийн хүч хотыг бүсэлж, улмаар тус хот 1258 оны хоёрдугаар сарын 10-нд бууж өгсний дараа Монголчууд долоо хоног үргэлжилсэн хядлага үйлдсэн нь Лалын шашны түүхэн дэх хамгийн их гарз учруулсан үйл явдлын нэг гэж тооцо

 
 
ХҮЛЭГҮ ХААН

1262 оны дөрөвдүгээр сарын 10-нд Хүлэгү Унгар Ионоор дамжуулан Францын ван IX Луйд захиа өгүүлж эвсэл байгуулахыг санал болгожээ. "Би Монголын их цэргийг удирдан, Сарасины итгэл даахгүй улсыг сөнөөн дарах гэж байгаа тул тэнгис далайн нөгөө эргийг захирагч та манай хоёр улсын нийтийн дайсан эдгээр урван тэрслэгчдэд зугтах боломж өгөлгүй далай тэнгисийг сайтар харж байгтун." —Хүлэгүгээс Ариун Луйд илгээсэн захиа.

 
 

АБАХА ХААН (ИЛ ХААНТ УЛСЫН 2-Р ХААН)

ХҮЛЭГҮ ХААН

1265 онд Хүлэгү хаан нас барж Урмиа нуурын Кабуди гэх нэртэй арал дээр хүнээр тахил өргөн оршуулжээ.Түүнийг нас барсны дараа хүү Абаха хаан ширээнд суужээ.

 
 

ИЛ ХАН УЛС БУЮУ ХҮЛЭГҮГИЙН ХАНТ УЛС

ХҮЛЭГҮ ХААН

Ил хан улс нь XIII-XIV зууны үеийн Монголын эзэнт гүрний доторхи дөрвөн ханлигийн нэг юм. Тус улс нь Персэд төвлөрч, өнөөгийн Иран, Ирак, Афганистан, Туркменистан, Армен, Азербайжан, Гүрж, Турк, баруун Пакистаны нутаг дэвсгэрийг хамарч байлаа. Ил хант улсыг анх 1219-1224 онд Чингис хаан Хорезмын эзэнт улсыг байлдан дагуулах үеэр үндэслэсэн бөгөөд Чингис хааны ач Хүлэгү хан анх байгуулжээ.

 
 

ИЛ ХААНТ УЛСЫН ХААД

ХҮЛЭГҮ ХААН

Хүлэгү хан (1256-1265) Абаха хан (1265-1282) Ахмед Тэкүдэр (1282-1284) Аргун (1284-1291) Гайхату (1291-1295) Байду (1295) Махмуд Газан (1295-1304) Өлзийт (1304-1316) Абу Саид Бахадур (1316-1335)

эх сурвалж: Zaluu.com
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Hulegu Akbar
  • 2016/11/03 17:36
Hulegu Haan bol galzuu shuudee, jinhene baavartai. Laliin ertuntsiig tuunees uur hen ch hzee ch ingej dagjiin chichruulj bgaagui buh tsag ued.... Odoogiin Amerik ch chadahgui l bn
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?