Манайх 50 ам.доллароор зардаг нүүрс дэлхийн зах зээл дээр 250 ам.долларт хүрчихлээ

1351 2016/11/23 1

Коксжих нүүрс дэлхийн зах зээл дээр 245 ам.доллар хүрлээ. Эрэлт их байгаа гэдгийг ч эх сурвалжууд мэдээлсэн байна. /www.mining.com/ 

 

Гэтэл манайх 50 ам.доллароор худалдсаар. Бүр 28 ам.доллар байсныг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "нүүрсний бодлого” ярьж байж өсгөсөн. Гэвч дэлхийгээс хоцорсоор л байна. Бидэнд одоо юу байна вэ. Ухаж илрүүлээд, хил давуулан зөөж буй нүүрс л байна. Өдөртөө хэдэн машин хил давж байгааг нарийн тооцоолсон дүн мэдээ алга. Гэхдээ 80-100 тонн ачаатай автомашинууд урд хил рүү цуваа болон тээвэрлэлт хийсээр л байна.

 

 

Одоо бусдыг тэжээж ханалаа шүү дээ. Ард түмэн чинь туйлдаж гүйцлээ. Ядаж нүүрсээ дэлхийн үнээр зардаг болмоор байна. 250 ам.доллароор зарж чаддаггүй юм бол 100 доллароор ч зарсан болж байна. Үүний дараа манай эдийн засаг эрс сайжирч, иргэдийн нуруу ч тэнийж эхэлнэ биз.

 

Хэнтэй ямар тохироо хийсэн болоод 250 ам.долларын үнэтэй нүүрсээ 50 ам.доллароор зараад сэтгэл амар суугаад байдаг юм бэ. Үнэхээр ойлгох юм алга. Олсон ашгийнхаа талыг нь идсэн ч Монгол Улс хөгжиж болохоор цаг үе тохиогоод байна шүү дээ. Ноёд минь ухаараач.


Шар хүү

Үндэстэн агентлаг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2016/11/24 12:45
Олон улсын зах зээл дээр өндөр чанартай коксжих нүүрсний ханш 250 ам долларыг давлаа. Харамсалтай нь, энэ үнэ цэнэтэй үеийг ашиглаж чадахгүй л байна. Манай олборлогчид хоорондоо өрсөлддөг. Үнээ өрсөж буулгадаг. Энэ нь Монгол нүүрс үнэгүйдэх эхний шалтгаан. Зарим олборлогч үнээ хэт доогуур тооцон, урт хугацааны гэрээ байгуулдаг. Тухайлбал, тонн коксжих нүүрсийг 25 ам доллараар борлуулж байсан тохиолдол ч байдаг. Монгол нүүрсний үнийг ийм доогуур тогтоосноос бусад олборлогч ч энэ ханшаар бүтээгдэхүүнээ өгөхөд хүрсэн түүх бий. Манайхан хямд ханшид хүлэгдэж, худалдан авагч хожсон нь гашуун үнэн. Тиймээс салан тусгаарлахаа больж, нэгдэх, нэг цонхоор нүүрсээ экспортлох нь чухал болохыг салбарынхан хэлдэг. Тавантолгойд олборлолт хийж буй Эрдэнэс Тавантолгой, Энержи Ресурс, орон нутгийн Тавантолгой гэсэн гурван компани нэгдсэн бодлоготой болсон тохиолдолд монгол нүүрсний үнэ өсөх боломжтой. Монгол улс гадаад зах зээлээс ахиу валют олохоор зорьж буй бол нэгдсэн бодлогын дор экспорт хийх ёстой.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?