Горный-Алтай: Алтайн агаарын хаалга нээгдлээ

54278 2016/11/28 0

Хөршийн сонин сайхнаас


 

Алтайн бүгд найрамдах улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 92 мянган квадрат километр Энэ улсын нутагт ЮНЕСКО-гийн өвд бүртгэгдсэн таван гол объект байдаг. Зуны улиралд аялагч жуулчлагчид олноор очдог ба Горний Алтайд 1.5 сая орчим жуулчдыг хүлээн авчээ.

Горно-Алтай хотын шинэ нисэх буудал энэ онд таван жилийнхээ ойг тэмдэглэж байна. 1990 он хүртэл Горно-Алтайска хотын нисэх буудалд "Як 40”, "АН 24”, "МИ-8” нисдэг тэрэг л буудаг байсан бөгөөд уг нисэх буудлыг сэргээн засварлаж, 2011 оны 12 сард дуусган ашиглалтанд оруулжээ. Уул нь

Хилийн бүсийн ганц агаарын боомт бүтэн хагас арваны турш ажиллаагүй юм. Москва, Санкт-Петербург, Самар, Перми, Тюменээс Алтайн бүгд найрамдах улсын зорьсан зорчигчид Новосибирск, Барнаулаар дамжиж ирдэг байв. 2008 онд Алтайн хязгаарын захиргаанаас Горно-Алтай хуучин нисэх буудлыг сэргээн засах шийдвэр гаргасан юм.

Одоо Горно-Алтайск нисэх буудал алдагдалгүй ажиллаж ОХУ-ын төвийн бүс болон хил залгаа улсуудын ойрын болон холын хот, аймгуудаас жилд 50-60 мянган зорчигчыг хүлээн авч байна. Хязгаарын бүс дэх Алтайн бүгд найрамдах улсын нийслэлд оршиж буй энэхүү нисэх буудлыг бүх талаар орчин үеийн шаардлагад нийцсэн, тээврийн нэгдсэн зангилаа болгон хөгжүүлэх төсөл хэрэгжиж байгаа бөгөөд энэ бүс нутаг руу бүх төрлийн тээврээр зорчих зорчигчдын урсгал чухам энд төвлөрөх юм.

Ойрын хугацаанд Горно-Алтайскын авто зогсоолыг ийшээ шилжүүлэн байршуулахаас гадна, төмөр зам, төмөр замын буудлыг барьж байгуулахаар төлөвлөж байна. Горно-Алтайгаас 100 км-т орших Бийск хотод төмөр замын буудал бий тул тэндээс төдий хэмжээний газарт /100 км/ төмөр зам барина гэсэн үг. Тэгэхээр зорчигчид энэхүү тээврийн зангилаан дээрээс нисэх онгоц, автомашин, галт тэрэг гээд олон төрлийн тээврийн алинаар нь зорчихоо чөлөөтэй сонгох бололцоо бүрдэнэ. Мөн нисэх буудал хотын төвийн хооронд автобусны үйлчилгээг тогтмолжуулж байгаа хийгээд энэ хооронд 10 км-ын зайтай юм.

Өнөөгийн байдлаар Горно-Алтайсд хотын автовокзал нь хотын дотор, 40 жилийн өмнө байгуулагдсан тэр газраа байгаа нь орчин үеийн хийгээд аюулгүй байдлын шаардлагад нийцэхгүй байгаа нь ч дээрх шийдлийг гаргахад хүргэсэн хэрэг. Энэ бүс нутагт ирж буй олон мянган жуулчид бүгд нийслэл хотод буух сонирхолгүй нь тодорхой бөгөөд энэ нутгийн аялал жуулчлалын жинхэнэ онцлогийг агуулсан байгалийн аяллын бүс рүү Чуйн зам /хөндий/, Телецко нуурын зүгт аялах таатай боломжийг бүрдүүлж шуурхай үйлчилгээгээр хангах нь ч чухал болж байгаа юм.

Одоо Горно-Алтайск нисэх буудлаас зөвхөн Москва, Красноярск, Уфу, Казань, Екатеринбург, Новосибирскийн чиглэлд нисэхээр барахгүй ирэх жил гэхэд Иркутск, Омскийн чиглэлийн нислэг нээгдэх юм. Бас ойрын төлөвлөгөөнд байгаа нэг зүйл бол "Горно-Алтайск” нисэх буудалтай зэргэлдээх "Красавиа” буудлаас Новосибирскийн чиглэлд S7 авиакомпаний 78 хүний суудалтай "Embraer 170” онгоц зорчигчдод үйлчлэх юм. Ингэснээр Горно-Алтайска нисэх буудал маань хил орчмын бүсийн гол тоглогч нь болж хувирч байна. Маргаангүй энэ бол оршин суугчид хийгээд аялагч жуулчдын аль алиний чихэнд чимэгтэй сайхан мэдээлэл юм. Зөвхөн сүүлийн жилд л гэхэд Горно Алтайд Владимир Путин хоёронтоо зочилсон бол Москвагийн хийгээд бүх оросын эрхэм хүндтэй хүмүүс ч хэдэнтээ ирсэн байна. Тэрээр багагүй тооны шоу бизнесүүд зочилсон байна. 2015 онд Горно-Алтайск нисэх буудал 66 мянган зорчигчид үйлчилжээ. Энэ тоо жилээс жилд өсөн нэмэгдэх нь гарцаагүй зүйл юм.

Тэрчлэн нисэх буудал маань цаашдаа Монголын Улаанбаатар хот, Казакстаны Астана, Алма-Ата хотууд, Хятадын Үрүмчи хот руу нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Эдгээр хотууд руу хийх нислэг 2020 онд нээгдэж, анхны зорчигчдоо угтан авах юм.

Горно-Алтайска нисэх буудал ийнхүү олон улсын өндөр зэрэглэлийн цогц үйлчигээг үзүүлдэг буудал болох төслөө хэрэгжүүлэхэд 100-150 сая рублийг зарцуулах ажээ.


 

Алексей Ивашкин

Орчуулсан Г.Төрмөнх

Үндэстэн агентлаг

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?