Эрдэнэт үйлдвэр ХХК-ий Ерөнхий захирал Ц.Даваацэрэн ажлаа хүлээлгэн өглөө

936 2016/12/01 0

 

Зэсийн үнэ буурч компаний өөрийн өртгөөс доош орсон хүнд үед зөв бодлогоор Эрдэнэт үйлдвэрийг амжилттай удирдсан Ц.Даваацэрэн захиралдаа Эрдэнэт үйлдвэрийн хамт олны зүгээс талархал илэрхийлж цаашдынх нь ажил амьдралд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.

Дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн хэдий ч Эрдэнэт үйлдвэр 2013-2016 оны 10-р сарын байдлаар нийт 1,5 их наяд төгрөгийн татварыг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн бөгөөд үйлдвэрлэлийн төлөвлөгөөг тогтмол давуулан биелүүлж амжилттай ажилласан байна.

Хэмнэлтийн бодлогын үр дүнд 1 тонн зэс үйлдвэрлэх тооцоот өөрийн өртгийг 2012 онтой харьцуулахад 2343 ам.доллароор бууруулж 2016 оны 10-р сарын байдлаар 3717 ам.доллар болгосны үр дүнд нийт дүнгээр сүүлийн 4 жилд 379 тэрбум төгрөгийн хэмнэлтийг хийжээ.

Судалгаанаас үзэхэд дэлхийн хэмжээнд 1 тонн зэс үйлдвэрлэх өөрийн өртөг дунджаар 3986 ам.доллар аж.

Мөн компанийн хэмжээнд авлага, өглөгийг бууруулах цогц арга хэмжээ авч хэрэгжүүлсний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт авлагын хэмжээг 2012 онтой харьцуулахад 67 хувиар, нийт өглөгийн хэмжээг 13 хувиар тус тус бууруулсан байна.

Компанийн үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулах, хямралын эсрэг арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, 1 тонн цэвэр зэсийн өөрийн өртгийг олон улсын зэсийн уурхайн компаниудын дундаж өөрийн өртгийн хэмжээнд хүртэл бууруулахад нийт компанийн ажилтнуудын оруулсан бодит хувь нэмэр, идэвх оролцоог өндрөөр үнэлэн цаашид бүтцийн нэгжүүд болон ажилтан бүрийн хүчин чармайлтыг нэмэгдүүлэх зорилгоор сүүлийн 4 жилд 1 ажилтанд нийт 4,05 сая төгрөг буюу компаний бүх ажилчиддаа нийт 32,5 тэрбум төгрөгийн урамшууллыг ажилчиддаа олгожээ.

Компаний өөрийн өртгийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлсэн ба 48 мвт цахилгаан үйлдвэрлэх төслийн хэрэгжилтийг эхлүүлсэн, баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд хийгдсэн бүтээн байгуулалтууд, импорт орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлсэн, 2025 он хүртэлх үйлдвэрийн хөгжлийн концепци болон компанийн хаалт хөгжлийн менежментийн бодлогыг боловсруулсан зэрэг олон ажлуудыг амжилттай удирдан зохион байгуулсан нь зэсийн үнэ буурсан хүнд үед компани хэвийн, амжилттай ажиллах боломжыг бий болгожээ.

Эрдэнэт үйлдвэр

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?