“АЙФЭ-2016” урлагийн наадам маргааш эхэлнэ

792 2016/12/01 0

"Хүн ба Байгаль: Бид хүйн холбоотой” сэдвийн дор зохион байгуулж буй "АйФЭ 2016” урлагийн наадам маргааш эхэлнэ.  Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын энэ жилийнх нийгэм рүү хандсан үйл ажиллагаа явуулж байгаагаараа онцлог ажээ. Түүнчлэн "АйФЭ-2016” урлагийн наадам нь цар хүрээгээ өргөжүүлэн соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг арав гаруй их дээд сургууль, зуу гаруй уран бүтээлчдийг хамруулсан "ХҮН ба БАЙГАЛЬ: БИД ХҮЙН ХОЛБООТОЙ” зурагт хуудас болон богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн зэрэг хоёр уралдааныг зарлан шилдэгүүдийг шалгаруулах гэж байна. Зурагт хуудасны уралдааны шилдэг бүтээлүүд "Блю Мүүн” Арт Галерейд дэлгэгдэх бол богино хэмжээний кино, анимэйшн бүтээлийн уралдааны шилдэг оролцогчдын бүтээл "Өргөө 2” кинотеатрын дэлгэцнээ гарахю юм. ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн дэргэдэх "ПРО АРТЭ”урлагийн клуб нь соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн салбарын оюутнуудыг чадавхжуулах, соёлын болон бүтээлч үйлдвэрлэлийн технологиор дамжуулан нийгэмд дуу хоолойгоо өргөх замаар олон нийтийг сайн үйлст сэдэлжүүлэн уриалах, эерэг үйлдэлд татан оролцуулах, мэргэжлийн урлагийг оюутан залууст хүртээмжтэй болгох замаар урлаг гоо зүйн боловсрол олгох зорилгоор "Арт Айдэнтити Фестиваль буюу АйФЭ” урлагийн наадмыг зохион байгуулдаг байна.

Энэ жил UN-REDD(ЮүЭн-Рэдд) Үндэсний хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байгаа юм.

Түүнчлэн тус наадмын хүрээнд дараах бүтээлүүдийг СИНЕМАТЕК, УРЛАГИЙН ГАЙХАМШИГ зэрэг наадмын хүрээнд зохион байгуулдаг өдөрлөгүүдээрээ дамжуулан олон нийтэд хүргэнэ.

СИНЕМАТЕК кино өдөрлөгийн хүрээнд:

"Содура” МУСК:UBS телевизийн бүтээл "СОДУРА” уран сайхны кино нь олон улсын нэр хүндтэй кино наадмуудад эх орноо төлөөлөн оролцсоор буй бөгөөд байгаль эх дэлхийтэйгээ зохирон амьдрахуйн ухааныг харуулсан буй. Тус киноны Ширэлийн дүрийг бүтээсэн Ардын жүжигчин П.Цэрэндагва ""Содура” бол уран бүтээлч бидний өмнөх үеийнхэндээ төлж байгаа өр, дараа үеийнхэндээ үлдээж байгаа том өв юм” хэмээн дүгнэн хэлсэн байдаг

"Үерийн өмнө” баримтат кино: Торонтогийн кино наадмын үеэр 2016 оны 9-р сарын 9-ны өдөр нээлтээ хийсэн тус киног найруулагч Фишер Стивенс найруулж, Мартин Скорцэзе гүйцэтгэх продюсероор нь ажиллажээ. Тус киноны продюсер, гол дүрийг бүтээсэн НҮБ-ийн элч, жүжигчин Леонардо ди Каприо болон National Geographic сувгийн хамт олон гурван жилийн турш энэхүү киног бүтээжээ. Тус гайхамшигт бүтээлийг эх хэл дээрээ "АйФЭ-2016” урлагийн наадамын СИНЕМАТЕК кино өдөрлөгийн хүрээнд үзэх боломжтой юм.

"Урлагийн Гайхамшиг” мэргэжлийн урлагийн өдөрлөгийн хүрээнд:

"Би Эдит Пиаф байна” моно мюзикл драм:Франц орны бэлгэ тэмдэг болсон гайхамшигт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлийг харуулсан тус моно мюзикл драмын жүжиг нь "Гэгээн Муза” театрын наадмын шилдэг найруулагч, олон улсын моно жүжгийн "Моно Арт-2014” наадмын Гран Приг хүртсэн бүтээл юм. Тус жүжгийн гол дүрийг бүтээсэн МУСТА, жүжигчин Ц.Баясгалан нь Эдит Пиафын дуулсан "L'hymne a l'amour”, "La Vie en rose ", "Non, je ne regrette rien” зэрэг дуунуудаас дуулах бөгөөд "Mon légionnaire”, "Sous le ciel de Paris” дуунууд хэрхэн төрөн гарсан тухай өгүүлэхюм.

"Sentiment” модерн балет шоу: 2016 оны 4-р сарын 29-нд Олон Улсын Бүжгийн өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын балетын гоцлоочид болон бүжигчид "NOMADIC BALLET PRODUCTION" байгуулснаа албан ёсоор зарлаж "Sentiment” (Мэдрэхүй)анхны уран бүтээлээ үзэгчдэдээ өргөн барьсан билээ. "Мэдрэхүй" тоглолт нь неоклассик, сонгодог ба модерн хосолсон үзүүлбэрүүд болон Майкл Жексоны дуунд сонгодог бүжгийг тусгайлан дэглэсэн шоу үзүүлбэрүүд гэсэн хоёр хэсэгтэй юм. "АйФЭ-2016” урлагийн наадмын хүрээнд толилуулагдах тэдний тоглолтын үеэр "Мэдрэхүй”-н онцлох бүтээлүүдийг толилуулах юм.

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн дэргэдэх "ПРО АРТЭ”урлагийн клуб нь аливаа үйл ажиллагаагаа ашгийн төлөө бус явуулдаг бөгөөд тус наадмын хүрээнд толилуулагдах, дэлхийн болон монголын шилдэг бүтээлүүд нь бүгд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байх тул Эх орон байгаль дэлхийдээ хайртай, урлагт чинхүү сэтгэлтэй хэн боловч тус наадмын хүрээнд зохион байгуулагдаж буй бүх арга хэмжээнд оролцох боломжтой юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?