Монгол тоглоом наадгайн тухай

11661 2016/12/03 0

Монголчууд эрт дээр үеэс эхлэн бялчир наснаас  авхуулаад ахмад буурлууд тоглон наадаж ирсэн уламжлалтай билээ. Монголчууд бид байгальтайгаа уяалдан харилцан,  амьдралдаа зохицуулан үр бүтээлтэйгээр хэрэглэн амьдарч иржээ. Хүүхэд насанд хонь  ямаагаа хариулдаг шилбүүрээ унаад морь унаж тоглох, хонины бэлчээр болон голын эрэг дээр чулуугаар гэр барьж өрж тоглох, жижиг чулуугаар таалцан тоглох, гишүү модны мөчрөөр урлан тоглох, цэцэг сахилдагаар шүлжин тоглох гэх мэтээр хээрийн нөхцөлд юмханаар юмхан хийж тоглодог байв. Найр наадам хийхдээ монголчууд олууллаа тоглон наадахдаа   цагаан мод хаяж тоглох, шагайгаар шагай хаяж няслах, шагай шүүрэх, дөрвөн бэрх хаях, шагайн харваа, шагайгаар морь, тэмээ уралдуулах, алаг мэлхий өрх, шагай таалцах, бөх барилдах, нум сум харвах, мөс мөргөлдүүлэх болон мөс уралдуулах тоглоом, дэмбээдэх, хуруудах, хуруу таалцах, хуруу олох, олс , чөдөр, дээс, гошлонгоор уран ээдрээт гогцоо, зангилаа хийх, оньсон түлхүүр тоглоом  гэх мэтийн биеийн хүч ур ухааныг сорьсон олон төрлийн тоглоом тоглодог байжээ. Хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлэн оюуныг задалан бодож түргэн сэтгэхэд юмханаар юмхан хийж  амьдрах чадвар өгдөгөөс гадна хүүхдийн хүмүүжилд чухал нөлөө үзүүлсэн тоглоом наадгай юм. Монголчууд оньсого таавар таалцах, дэмбээдэх ,үгээр  дайралцан цэц булаацалдах , ухаанаар уралдан давах, ухаан задлах хошон бодлого , асуулт-хариулт,  амьсгал уртасгах үг буюу хул тоолох,  ес хэлэлцэх, зугаа үг хэлэлцэх,  Ертөнцийн гурав  дөрөв,  Зүйр цэцэн үгс хэлэлцэх, хэл зүгшрүүпэх үг буюу жороо үг,  оюун ухаан задлах, түргэн хэллэг, өрж эвлүүлдэг тоглоом, оюун түлхүүр, оньсон тоглоом, хөлөгт тоглоом, тэвэг, зоос гэх мэтээр олон төрлөөр тоглож түргэн сэтгэж чаддаг байв.

 

 

оюунтүлхүүр

Оюун түлхүүр тоглоом нь төмрөөр уралсан цагирагт түлхүүр тоглоом юм. Олон хэлхээ хэлбэр бүхий цаграгны цоожыг ямарч багаж хэрэгсэлгүйгээр тайлснаарай нарийн ухаан уралдуулсан  түргэн сэтгэх чадамгай  амь биеэ аврах зориулалтаар оюун түлхүүр тоглоомын нууц нь юм.

 

оньсон

Оньсон тоглоом нь модоор хийсэн бөгөөд углуураар хоорондоо холбогдон эвлүүлэх бүтэцтэй хүний оюу ухааныг ургуулан сэтгэх, бүтээх чадварыг  хөгжүүлсэнээр ач холбогдолтой тоглоом юм. Монголын оньсон тоглоомыг дэлхийд хөгжүүлэхэд ихээхэн нүсэр ур ухаанаа уралдуулан урласан гайхамшигт агуу хүн З.Түмэн-Өлзий гуай юм. З. Түмэн-Өлзий гуайн өөрийн бүтээлээ босгосон үзмэр урлалыг хэн бүхэн үзэж сонирхон тийм ч амар нууцыг тайлж чадахгүй байх аа.

 

 

 

ээдрээ

Уран ээдрээт тоглоом нь  хонин холбоо, богцны уяа,  хос дөрөө холбох, салгах, аргамжаанаас биеэ салгах, тэмээн тушаа, есөн нүх, бөгж нийлүүлэх,чөдөр зангилаа, уур нүдүүр холбох, салгах зэргээр монгол ахуй амьдрал үргэлж хэрэглэсээр ирсэн нь амьдрах чадварыг шаламгаа сургадагаарай онцлогтой тоглоом юм.

 

 

Цаг цагаа даган монголчууд бидний тоглох тоглоом өөрчлөгдөн хувирсан тал бий. 70-80 оны хүүхдүүд шилний хагархайгаар ухсан жижигхэн нүхэндээ нууц олзоо нуун булж тоглох, ундааны бөглөөг хавтгайлан арав хориор нь эгнүүлэн гараа эргүүлэн дээш шидэн шүүрдэж тоглодог, метрийн резин хөлийн шагайнаас эхлээд мөр хүртэл шатлан дээшлүүлэн ахиулан үсэрдэг, шохойгоор чирта гэж бас  нэг хөл дээрээ догонцон зурсан нүхэндээ харайн тоглох, дээс ганц болон олуулаа цуван дэвхэрдэн тоглож баясдаг байлаа.


Эх сурвалж Монгол тоглоом Л.Түдэв, ардын аман зохиол.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?