Япончуудад цаазлагдсан Хубилай хааны элчийн шүлэг

15816 2016/12/05 6

 

Монголын элч нарын ахлагч Туушин, 34 настай, туслах нь Сэцэн 38 настай, зөвлөх нь Сартуг 32 настай залуусыг цаазаар авав. Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйтэс байсангүй

1275 оны 9 сарын 27-нд тухайн үеийн Японыг захирч байсан их жанжин Хожё Токимүнэгийн зарлигаар Хубилай хааны элч нарыг Камакурагийн ойролцоох Тацүно Кучи Яма гэдэг газар цаазаар авсан байдаг.

Хубилай хааны элч нарын нэрийг Туушин, Сартуг, Хо Венчү, Сэцэн, Ханву Сүк хэмээн судлаач Накаба Ямада 1916 онд Лондонд хэвлэгдсэн "Ghenko: The Mongol Invasion of Japan” (Японд халдсан Монгол довтолгоо) номондоо дурьдсан байна.

Тэд Камакура дахь Шогун Хожа Токимунэгийн ордонд хөл тавьсан анхны бөгөөд сүүлчийн Монгол элч нар байлаа. Харамсалтай нь Шогун Хубилай хааныг үл тоомсорлон элч нарыг хөнөөхийг тушаав. Тэднийг Камакурагийн үеийн цаазын газар болох Тацуно кучи яама буюу Луугийн ам гэдэг газар цаазалжээ. 1500 оны эхээр лам Ничиго монгол цэргүүдийн сүнсийг амраах зорилгоор энэ газар сүм байгуулсан нь Жориюжи сүмийн эхлэл байжээ. Монголын таван элчийн хөшөө эдүгээ энд түүх өгүүлэн оршин буй.

Уг сүмийн нэгэн хөшөөн дээр Хубилай хааны элч нарын ахлагчийн цаазлуулахынхаа өмнө хэлсэн гунигт шүлгийг сийлжээ. Японоор сийлсэн шүлгийг Монгол хэлнээ хөрвүүлвэл

Холын аянд гарахад өлчир хүйтэнд өмсөг гэж өлдүү хувцас өгсөн юмсан

Хайрт эхнэр хүүдээ Харих боловуу даа яах бол мэдэхгүй юм даа

Ирсэн цаг мөчөөс эхлэн эрдэнийн алтан тамга өвөртлөж

Энхийн харилцааг тогтоогоод буцах юмсан

Сошин лугаа гараа амраах нэг юмсан.....

гэсэн утгатай үгийг үлдээсэн байдаг. Сошин гэдэг нь тухайн үед хятадад нэрд гарсан сурган хүмүүжүүлэгч багш байсан ба олон газар нутгаар хэрэн явж ард түмний дунд аман яриа, сонин хачинг дэлгэн явдаг хүн байжээ.

Тийм болохоор ажил хэргээ дуусгаад энэ хүн шиг эрх чөлөөтэй гар тэнэгэр амьдрах юмсан гэсэн санаашрал хүсэж мөрөөдсөн байдлыг өгүүлжээ. Ийнхүү монгол эрс монгол элч нар Камакүрагийн засгийн ял шийтгэл авч хүний газар шороонд мөнх нойрссон юм.

Монголын элч нарын ахлагч Туушин дөнгөж 34 настай байсан бөгөөд туслах Сэцэн нь 38 настай, зөвлөх Сартуг 32 настай байжээ.

Тэрээр, Илд исгэрэхэд энэхэн бие өнхөрч одно
Их хэргийн санааг гэвч энэ илд хорихгүй.
Салхи исгэрэхэд үүлс хуйларч одно.
Санаа зориг хоёрыг гэвч салхи ч, илд ч мохоохгүй.
Наран мандахаас шингэх хязгаар хүртэл
Их Юань улс ялан дийлсээр байх болно хэмээн шүлэглэсэн байдаг.

Цэл залуухан насаа эх орныхоо төлөө өгч байгаа тэдэнд айдас, хүйдэс байсангүй. Харин ч харийнхан тэдний эх орноо гэх их аугаа эх оронч үзэл, төрдөө үнэнч байдлыг ихэд хүндэтгэсэн билээ. Тиймээс тэдэнд зориулж нисэх гэж байгаа гурван бүргэдийн хөшөөг мөн зориулж бүтээжээ.

эх сурвалж: tolgoilogch.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Гатуул
  • 2016/12/05 11:49
Бидний өвөг дээдэс ийм аугаа хүмүүс байсан юм даа Гэтэл одоогийн муусайн урвагчид Монголоо худулдаад л харийнханыг дага жгар хөл нь болцгоочихсон Ёстой эд нарыг л цаазалвал зохино
  • chingis khaan
  • 2016/12/05 15:30
minii ach hun taij dawaanymiig haan bolgosugai
  • mongol
  • 2016/12/16 15:51
huurhii bidnii uvug deedsiin ingej temtsej yavsan ekh oron huzuugui manjiin ued sunuh gej uu
  • Иргэн
  • 2017/01/02 08:32
Ер нь манай өвөг дээдэс дуртайдаа утга учиргүй эзэлж түрэмгийлж байлдаж яваагүй юм байна лээ ш дээ. Арай гэж гэр дотроо хөлөө олоод л хавь ойр хөршүүдтэйгээ худалдаа наймаа гэх мэт харилцаа үүсгэх гээд л элч төлөөлөгчөө явуулахаар нөгөөдүүл нь дорд үзээд доромжлоод элчийг нь алж талаад байхаар нь хариуг нь барьж тэдгээр биеэ тоосон нөхдөд тэнгэрийн гэсгээлийг амсуулж л байсан юм билээ. Ай хөөрхий Агуу их өвөг дээдэс мину.
  • Монгол
  • 2017/01/26 17:48
Энэ тухай мэдэж байгаа болохоороо цэлбэгдорж цаазын ялыг үгүй хийсэн
  • Мон
  • 2017/02/03 11:32
Одоогийн бидний байгаа байдал тэдний уйлийн ур байлгуй.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?