Зүүдний тайлал Х үсэг

3610 2016/12/05 1

Х ҮСЭГ
Хаалга  
Орж байна - Таагүй мэдээ авна. Ажил хэргийн хүрээнд алдаа гаргаж болзошгүй.
Хаалттай хаалга - Учраад буй саад бэрхшээлийг давж гарч чадахгүй. 
Хавар
Хавар ирлээ - Ажил үйлс бүтэмжтэй өрнөж, найз нөхдөөсөө дэмжлэг авна. 
Эрт хавар болж байна, эсвэл оройтон ирж байна - Сэтгэл зовоосон асуудлууд гарна, үгүй бол алдагдалд орно. 
Хавх
Хавх тавьж байна - Зорилгодоо хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй. 
Хавханд орчихсон бол - Дайснууд ялна. 
Хэн нэгнийг хавхдан баривал - Дурын ажилдаа амжилт олно. 
Хоосон хавх зүүдлэвэл - Ойрын ирээдүйд азгүйтэж болзошгүй. 
Хадаас 
Хадаас – Хэрүүл маргаанд орооцолдож болзошгүй. 
Эмэгтэй хүн хадаас хадаж байна - Өрсөлдөгчөө ялна. 
Хадаас хадаж байгаад хуруугаа цохичихлоо - Хэцүү байдалд орно.
Хад чулуу
Хад чулуурхаг газраар явж байна - Ойрын ирээдүйд бэрхшээл тулгарч болзошгүй. 
Хайрцаг 
Эд бараа бүхий хайрцаг онгойлгож байна - Хол газар аялах,, их ашиг олох. 
Хайрцаг хоосон бол - Ажил алба бүтэлгүйтэнэ. 
Дүүрэн мөнгөтэй хайрцаг - Таатай амралтыг илтгэнэ. 
Хайч
Хайч – Амраг хосууд хэрүүлтэй байх. Ажил хэргийн тухайд тодорхойгүй, бүрхэг байдал ноёрхоно. 
Хайч хугалж байна - Та сэтгэлд нийцгүй даалгавраас зайлсхийж байгаагийн тэмдэг. Хугархай хайч - Өөрийн хувиа хичээсэн зангаас болж, найз нөхдөөсөө хагацаж болзошгүй. 
Халуунаа үзэж байна - Ажил төрөл тань бүтэл муутай, гэр оронд таарамжгүй байгаа хэрэг. 
Халим загас
Халим загас – Аюултай, хүчтэй дайсан ойр байна. 
Халиманд хөөгдөж байвал - Сэтгэл санааны хямралд хүргэх маш том таагүй явдал хүлээж байна. 
Үхсэн халим - Сэтгэл зовоох зүйлгүй боллоо. 
Халгай
Халгайн дундуур явж байна - Амжилтанд хүрнэ. 
Түлэгдэж байна - Өөртөө сэтгэл дундуур байснаар бусдыг ч гомдооно. 
Халуун ус
Халуун усны газар руу орж байвал
 - Найдваргүй байдалд нэг хэсэг өдөр орно.
Гарч байвал - Аятай таатай байдал өмнө чинь байна.
Биеэ угааж байгаа эмэгтэйчүүдийг харвал - Харамсал гуниг.
Эрчүүдийг харвал - Ядуурахын тэмдэг.
Таны орсон халуун усанд нүцгэн хүмүүс бүжиглэж байвал - Ноцтой өвчин тусахыг сануулж буйн тэмдэг.
Хүйтэн усанд орж байвал - Гэр бүлийн дотор таагүй байдал үүснэ.  
Халуун усанд орж байвал - Амжилт, баяр баясгалангийн тэмдэг.
Хамба хилэн
Хамба хилэн – Ажил үйлс өөдрөг бүтэмжтэй байна. 
Хамба хилэн хувцас өмссөн - Удахгүй нэр алдрыг олно. 
Хамгаалах 
Шүүх дээр хэн нэгний ашиг сонирхлыг хамгаалж байна - Өөрийн ашиг сонирхолыг ирээдүйд хамгаална. 
Хамар 
Өөрийнхөө хамрыг харж байна - Эхэлсэн ажлаа заавал дуусгана. 
Жижиг хамар - Ажил төрөл бүтэл муутай байна. 
Цус гарч байна - Азгүй явдал тохионо. 
Ханилах
Залуу эмэгтэй өвгөнтэй ханилж байна -Өвчин зовлон, таагүй явдал учирна.
Ханиад – Төлөвлөгөө тань саад бэрхшээлтэй тулгарна, харин шалтгаан нь ойр дотны хэн нэгний өвчин байна. 
Ханиалган амьсгаа боох гээд хэцүү байна - Эрүүл мэнд сайнгүй байгаагийн шинж тэмдэг. Гэхдээ бүх юм тийм ч муу биш байгаа бөгөөд эрүүл мэнддээ байнга анхаарал тавьж чадвал өвчнөө эдгээж, өвчин тусахгүй байж чадна. 
Хүмүүс ханиаж байхыг харвал - Ирээдүйд тааламжгүй зүйл болох ч та түүнийг нааштайгаар шийдвэрлэж чадна.  
Хар зах дээрээс ямар нэг зүйл худалдаж авч байвал - Янз бүрийн таагүй явдлаас болж бачимдан сандарна, ойр дотныхонтойгоо харьцаа хүндрэнэ.
Хар хэрээ
Хар хэрээ - Хэдийгээр таны хүсэл, бодол, санаа найз нөхдийнхөө даруухан хүсэл мөрөөдлөөс хол давсан ч тэд танд үнэнч сайн байна гэдгийг илэрхийл. 

Зүүдэндээ үхсэн хэрээ харвал - Ойрын үед өвчин гарах эсвэл үхлийг харуулж байна.
Хараацай- Сонин хачин зүйл дуулна.  
Харш 
Харшинд байна - Хүссэнээрээ амьдрах боломжийг олгохуйц мөнгөтэй болно. 
Мөлхөө ургамалд бүрхэгдсэн харш - Их мөрөөдөмтгий, романтик хүн юм. 
Хатан хаан
Гоо үзэсгэлэн төгс, инээмсэглэж буй хатан хаан - Худалдаа наймаанд азтай байх. 
Хатгамал 
Эмэгтэй хүн хатгамал хийж байна - Хүмүүс түүний сайн сайхан чанаруудыг олж харна. Эхнэртэй эрийн хувьд энэ зүүд сайны тэмдэг, тэр удахгүй хүүхэдтэй болно.
Хатгуурт хорхой
Ямар нэгэн хорхойд хатгуулж байна - Азгүйтэнэ. 
Хатиг
Идээ нь гоожиж буй хатиг  - Ойрын үед танд таагүй явдал тохионо. 
Хашаа барьж байна - Амьдрал тань элбэг хангалуун, сайн сайхан болох. 
Хахууль
Хэн нэгэн танд авахыг санал болгож байна - Сайн ашиг орлого олно. 
Хэн нэгэнд хахууль өгч байгааг харж байна - Хэт чалчаа зангаасаа болоод эргэн тойрныхоо хүмүүсийн итгэл найдварыг алдана.
Хашгирах
Хашгирч байгаа хүн зүүдлэгдвэл - Зугаа цэнгэл сайн юманд хүргэхгүй. 
Гайхан хашгирч байгааг сонслоо - Гэнэтийн тус дэмжлэгийг хүртэнэ.
Хиам
Хийж байна - Бүхий л эхлэл амжилттай байна. 
Идэж байна - Сэтгэлдээ нийцсэн орон гэртэй болно.
Хивс 
Гоёмсог сайхан хивс - Хэзээ нэгэн цагт баян болох заяатай хүн.
Хий 
Хийд хордохоос айж байна - Үрэлгэн, хэнэггүй зангаас таагүй нөхцөл байдалд орно.
Хир буртаг 
Хувцас тань бохир хиртэй болжээ - Нэр хүндээ алдаж болзошгүй. 
Хувцсаа цэвэрлэж байна - Дайснуудын өдөөн хатгалгаас зайлж чадна.
Хов жив 
Бусадтай нийлэн хов ярьж байна - Нөхцөл байдал сайнаасаа муу руу эргэх. 
Найз нөхөд тань таныг муулж байна - Хамт ажиллагсад болон хүүхдүүд сэтгэл зовооно.  
Хог новш – Та ажлаа дутуу хийгээд хийгээд байна.
Хоолой
Эрүүл сайхан байна - Ажил бүтэмжтэй байна. 
Өвджээ - Найзыгаа буруу үнэлснээс сэтгэл зовоох нөхцөл үүднэ.
Хонь 
Тайван идээшлэж байгаа хонь - Удахгүй ихээхэн нэр нөлөө бүхий найз нөхөдтэй болж, мөнгө санхүүгийн байдлаа өөд татаж чадна.
Хонины түүхий мах - Ихэнхдээ өвчинтэй холбоотой байдаг. Унаж бэртэж болзошгүй.
Хонх 
Хонхны дуу сонсвол - Ойр дотны хүмүүст таагүй явдал тохиолдоно. 
Чихэнд чимэгтэй хонхон ая сонсвол - Тэмцсээр амжилтанд хүрнэ.
Хожуул
Модны хожуул зүүдлэвэл - Та аливаа хүндрэл бэрхшээлийг зориг төгөлдөр даван туулсаар амжилт бүтээлийг олно.
Хогийн шүүр
Та өөрийгөө шүүр барьснаар, эсвэл хог шүүрдэж байгаагаар - Хов живний бай болох боловч тэр бүгдийг үл тоомсорлоно. 
Хэн нэгэнд шүүр өгч байна - Хариуцлагаас зугатан өөр хүн үүрүүлэхийг оролдоно.
Хонжворт сугалаа – Алдагдал, үрлэг зарлага. 
Хон хэрээ - Хэл сураг
Хонь – Баяжина   
Хоригдол
Хоригдлуудыг зүүдлэх нь - Зовлон гутрал, бүтэлгүй явдал, гунигтай мэдээг илтгэнэ. 
Өөрөө хоригдол болжээ - Ямар нэгэн ажлын төлөө сэтгэл зовних.
Хот 
Тэртээд харагдаж буй хотыг - Аз сорино. 
Хот руу орлоо - Тааламжтай сайхан явдал тохионо. 
Олон барилга байшинтай хот үзвэл - Ер бусын сонин явдал тохиолдоно.
Хөвөн – Гунигтай мэдээ авна.
Хөгжим
Таагүй хөгжмийн ая сонсвол - Дайсан тань ирнэ. 
Аялгуут сайхан хөгжим - Сэтгэл зүрх амирлахыг илэрхийлнэ. 
Хөдөө хээр явж байна - Найз нөхөд тань гомдоож болзошгүй.
Хөзөр
Харж байвал - Бусдын тэнэглэлийг үзэх. 
Хөзөр хольж байна - Багагүй асуудал үүснэ.  
Хөзөр тоолж байвал - Амжилт олно.
Хөлдөх даарах – Ихээхэн хэмжээний хөрөнгө өвлөж авна. 
Хөл 
Угааж байвал аялалд явна.  
Хөлгүй болжээ - Ажил албандаа амжилт олно. 
Хөлөө галд хийлээ - Гэр бүлийн хэрүүл маргаан зогсоно.
Хөл нүцгэн 
Шөнө орой, уранхай хувцастай, хөл нүцгэн явж байна - Хүсэл мөрөөдөл амжилт олохгүй. Таны үйлдэл болгон хяслантай учирна.
Хөлийн эвэр
Эвэр нухаж, өвтгөж байна - Дайснууд таныг айхтар хорлож болзошгүй. 
Хөлнийхөө эврийг авч байна - Танихгүй хүнээс ихээхэн хөрөнгө өвлөж авна.
Хөмсөг 
Хэн нэгний хөмсгийг харж байна - Таны замд гэнэтийн саад бэрхшээл учирна.
Хөргөгч – Таны хувиа хичээмтгий зан бусдыг хорлоно. 
Хөрөг
Yл таних эрэгтэй, эмэгтэйн хөрөг
 - Гэнэтийн тусламж, /эрт урьдын танил тань гарч ирэх, санаандгvй нөхцөл байдал бvрдэх.
  

Хөрөнгө хогшил 
Маш их хөрөнгөтэй боллоо - Үнэхээр хөрөнгө өвлөн авах боловч таны санаснаас өөр зүйл байна.
Хөхөө шувуу - Тав тухтай амьдрал болон итгэл найдвар нурж үгүй болох
Хөхүүлэх – Өөрийн нөөц боломжийг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ.
Хөшиг
Хөшиг – Таны сэтгэлийг зовоосон зочид ирнэ. 
Хиртэй, заваан хөшиг -  Шившигтэй хэрүүл маргааныг илтгэнэ.
Хөөрхөн гоё эд юмс зүүдлэвэл хүсэл биелнэ.
Хувин
Дүүрэн сүүтэй хувин - Элбэг хангалуун байх. 
Хоосон хувин -  Мөнгөгүйдэн, ядарч зүдрэнэ.
Худалдаа наймаа хийж байна - Олдсон боломжийг бүрэн дүүрэн ашиглаж чадна.
Худаг
Дүүрэн устай худаг - Баяжих. 
Ширгэсэн худаг - Хоосрох.

Худгаас ус авч байна - Хүч чадлаа буруу ашигласнаас үүссэн нөхцөл байдлыг давж гарч чадахгүй, хөндлөнгийн нөлөөнд автана. 
Худагт унаж байна - Сэтгэл шимшрүүлсэн гутралд автана.
Хулдаасан бүтээлэг – Хэн нэгэн танаас урвана. 
Хулдаас зарж байна - Эргэлзээтэй наймаа хийнэ.
Хулгай
Хулгайч дээрэмчид - Ирээдүйд азгүйтэл бүтэлгүйтэл тохионо. 
Таныг хулгайд сэрдэж байна - Үл ойлголцох байдал ажил хэрэгт тань садаа болж, үүний улмаас сэтгэл зүрх хямрах боловч та нэр хүндээ орж авч чадна.
Хулгана
Хулгана – Найз нөхөд хуурамч, орон гэрт эв найр муутай байх. Бизнесийн ажил урагш муутай. 
Алж байвал - Дайснуудаа ялж, амжилтанд хүрнэ. 
Барихаар хөөцөлдөж байна - Хууртсныхаа хариуг авна. 
Хулгана гүйлдэж байвал - Баясгалант явдал тохионо.
Хувцас – Хиртэй хувцас зүүдлэвэл нэр хүндээ алдана. Ноорхой хувцас зүүдлэвэл сайн сайхан ирээдүйд итгэж найдаж болно.
Хулгайч 
Эмэгтэй хүнд бол шүтэн бишрэх хүн, айл гэрийн хувьд хууран мэхлэлт.
Хулгайчид хөөгдвөл - Гэр бүлд хэрүүл маргаан гарах.
Хундага
Хагалж байна - Найз нөхдийн хамт зугаацан наргиж цагийг өнгөрөөнө.  
Худалдаж авч байна гэж зүүдлэвэл ашигтай наймаа хийнэ. 
Хуруувч
Хуруувч – Танд удахгүй бусад хүнийг баярлуулах аятай боломж олдоно. 
Хуруувчаа гээчихлээ - Уй гуниг тохионо. 
Хуримын бөгж
Хуримын бөгжөө өнгөлөг, гоёмсог болжээ - Амраг тань танд хайртай, үнэнч байна. 
Бөгжөө гээчихлээ - Уй гуниг тохиож болзошгүй. 
Хус мод – Сэтгэл санаа ариусан шинэчлэгдэнэ. Хэрвээ танд ямар нэгэн хүндрэл тохиовол таны хамгийн сайн сайхан, чанарууд тэр болгоныг давж гарахад туслана.
Хурим
Хурим – Сэтгэлийн зовлон эдлэнэ. 
Хуриман дээрх хэрүүлийн гэрч боллоо - Үхлийн тухай мэдээ авна. 
Ханьтайгаа хуримлаж байна - Үхэл. 
Хуримын ёслол дээр зочид нь гэгээн өнгийн хувцас өмссөн байвал - Сайн, харин бараан өнгийн хувцастай байвал муу. 
Хуулийн байгууллагат ажиллаж байна - Та биеэ барих чадваргүй болохоор ар гэрийнхэндээ түрэмгий авир гаргаж болзошгүй.
Хумс
Хумс – Өчүүхэн ашиг олохын төлөө багагүй хөдөлмөрлөнө. 
Хумсаа янзлаж байна - Сэтгэлд нийцтэй ажил хийнэ. 
Хугархай буюу заваан хумс - Ажил төрөл бүтэлгүйтнэ. 
Хуруу 
Хуруугаа түлчихлээ - Атаа жөтөөнд идүүлнэ. 
Тайрсан хуруу - Найз нөхдийн тань хэн нэг нь үхнэ. 
Гартаа таваас илүү хуруутай болжээ - Шинэ харьцаа холбоонд орно. Мөн ашиг хонжоо, өв хөрөнгө олно. 
Хууралт 
Хань нөхөр, хайртай хүнээ өөрийг  чинь араар тавьж  байгаагаар  - Таны ганцаараа үлдэх вий гэсэн айдас, сул дорой байдлыг харуулж байгаа юм. Энэ бол ийм зүйл  хэзээ нэгэн цагт болно гэдэг бодолтой холбоотой.  Танд хань чинь анхаарал тавихгүй эсвэл та түүнийг урьдынх шигээ хайрлахаа больсон мэт  санагдана.    

Хуучин цамц  - Эртний найзтайгаа уулзана. 
Хуучирсан тавилгатай байшинд байна - Эдийн засгийн алдагдалд орох, төлөвлөсөн бүхэн талаар болно
Хутга 
Сайн хэрэг биш, ихэнхдээ ажил төрөл нурах, хэрүүл маргаан, хагацал зовлонг илтгэнэ. Зэвэрсэн хутга - Хайртдаа урам хугарах, түүнээсээ салж хагацахыг илэрхийлнэ. 
Хушга - Мөнгө санхүүгийн асуудалд амжилт олж, баясна. 
Хүмүүс бүжиглэж байна - Согтлоо архи ууна.
Хүрэл хөшөө
Эмэгтэй хүн хүрэл хөшөө харж байна  - Байлдан дагуулахыг хүссэн хүн нүүр буруулна. 
Хөшөө амьд юм шиг хөдлөвөл - Хайр дурлалын түр зуурын адал явдалтай учирна.
Хүүхэд 
Хүүхдийг үнслээ - Амар амгалан, аз жаргалтай байна. 
Хүүхэдтэй тоглож байна - Ухаангүй хэрэг хийнэ. 
Нярай хүүхэд - Ажил хэрэг сайжирч, бүх юм эмх цэгцтэй болно. 
Хүүхэн 
Хүүхэн- Гайхалтай сонин юм болно, таны сайхан сэтгэл, сайн санаа хэзээ нэгэн цагт шагнагдана. 
Өөрөө залуу бүсгүй болчихсон байна - Таны амьдрал ёс зүйтэй, журамтай байгаа болохоор дээд хүчин таныг энэ зүтгэлийг тодорхой хэмжээгээр үнэлнэ. Иймэрхүү зүүд нь юм сайн талруугаа өөрчлөгдөнө гэдгийг заадаг. Гэхдээ энэ нь зөвхөн гадаад ертөнцөд төдийгүй мөн таны сэтгэл зүрхэнд ч томоохон өөрчлөлт гарахыг илэрхийлж байгаа.
Хүрхрээ – Хязгааргүй хүсэл шуналаа барьж чадснаар хувь тавилангийн ивээлд багтана.   

Хүчил 
Ууж байна - Таагүй явдал тохиолдоно. 
Эмэгтэй хүний хувьд хүчил уух нь - Нэр хүнд, эрүүл мэндээ алдахын тэмдэг.
Хэвтэх
Гэртээ хэн нэгэнтэй, эсвэл мууртай хэвтэж байвал - Хэрүүл маргаан, өвчин зовлон тохионо. 
Хоёр эр хүнтэй зэрэгцэн хэвтэж байна - Ашигтай гэрлэлт. 
Орондоо ганцаараа байна - Зовлон гунигтай үедээ ч сэтгэлийн хат алдахгүй.
Хэнгэрэг
Хэнгэрэгний дуу сонсч байна - Ойр дотны хүн юмуу их чухал үнэтэй зүйлээ алдана.
Хэлгүй 
Хэлгүй хүн - Танд гэнэтийн хачин явдлууд тохионо. 
Өөрийгөө хэлгүй болжээ - Зовлон зүдгүүртэй учрах буюу шударга бусаар хэлмэгдэнэ.
Хэрцгий авир
Танд хэн нэгэн хэрцгий хандаж байна - Ажил хэрэгт сэтгэл дундуур байх явдал тохионо. 
Өөр хүнд хэрцгий авир гаргахыг харж байна - Та ойр дотныхондоо хялбархан шийдэгдэхээргүй төвөг удна.
Хэрэм
Хэрэм - Дотны найз нөхөд тань удахгүй тантай уулзана. Мөн түүнчлэн та ажилдаа амжилт олно. 
Хэрмийг алж байна - Бусдын дургүйцлийг төрүүлж ганцаардана. 
Хэрмийг энхрийлж байна - Гэр орон тань аз жаргалаар дүүрэн байна. 
Хэрээ 
Хэрвээ та модон дээр сууж буй хэрээг - Удахгүй таагүй мэдээ дуулна. 
Хэрээ толгойн дээгүүр тань эргэлдээд байна - Бодит амьдрал дээр танд үхлийн аюул заналхийлж байна. 
Газар явж буй хэрээг - Аюулаас зайлж чадна, гэхдээ бүх юм тань замбараагаа алдана. Гэвч тэвчээртэй байвал байдал засарч амьдрал тань хэвийн болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • zochin
  • 2016/12/06 20:20
iim ochnoon nom bii .nerteigeer ny bugdii ny bichchih

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?