Голомтын бүсэд байгаа 882 хонийг бүрэн вакцинжуулжээ

9220 2016/12/15 0

 

Дархан-Уул аймгийн Хонгор суманд малын гоц халдварт цэцэг өвчин илэрсэнтэй холбоотойгоор аймгийн ОБГ-аас дараах мэдээллийг бидэнд ирүүллээ. Аймгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар голомтын бүсэд байсан 882 хонинд вакцин хийж бүрэн дууссан бөгөөд нийт 296 хонийг зааврын дагуу устгажээ. Устгалаас хойш өвчлөл нэмэгдээгүй байна.

Пост 1-т цагийн байдал тайван байна. Хонгор сумын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын тэргүүтэй найман хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг тус постод ажиллаж байна. Голомтод буй өвөлжөөний шар бууцыг хусаж ариутгалыг экоцит хлорийн шохой, Hi-Cop-оор 16 цагт хийж дууссан бөгөөд бууцыг шатааж байгаа тухай голомтонд ажиллаж байгаа малын эмч Х.Гансүх мэдээллэв.

Пост 2-т цагийн байдал тайван байна. Онцгой байдлын газрын орлогч,УСТ-ийн  дарга дэд хурандаа Б.Ганхүү, МХГМЭХ-ын Улсын байцаагч Н.Ширчин, ХХАА-н мал эмнэлэгийн ахлах мэргэжилтэн Х.Хавсамет нар Хонгор сумын Онцгой комиссыг хуралдуулж Пост 1-д ажиллаж байгаа бүрэлдэхүүнийг тоог бууруулах, хяналт шалгалт, ариутгал халдваргүйжилтийг сайжруулах заавар чиглэл өгсөн байна.

Малын эмч З.Алтансувд голомтод байгаа малын хашааны шар бууцыг хусаж, хлорийн шохой, экоцитоор  ариутгаж  гаргасан шар бууцыг шатааж устгаж байна. Цаг тутамд хлорын шохойгоо цацаж халдваргүйжүүлэлт хийж байгааг холбогдох албаныхан мэдээллэв. 

М.ГҮНЖИЛХАМ 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?