Дарханы Засаг дарга АТГ-ын анхааруулгыг зөрчиж, ашиг сонирхлын зөрчилтэй томилгоо хийжээ

10206 2016/12/16 0

 

Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг даргын хууль зөрчсөн шийдвэртэй холбоотой асуудлаар тус аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нарт албан бичиг хүргүүллээ.


"Дархан-Хот байгуулалт, барилга захиалагчийн газар” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Д.Элдэвсайхан нь тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан үүргийг хэрэгжүүлэн ажиллах талаар Авлигатай тэмцэх газраас Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбатад албан бичгийг хүргүүлсэн юм. Гэвч Д.Элдэвсайханыг уг албан тушаалд томилсон нь холбогдох хяналт шалгалтаар тогтоогдсон байна.


Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат нь тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх этгээдийг хууль зөрчин нийтийн албанд томилон ажиллуулж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 23 дугаар зүйлийн 23.7 дахь хэсэгт заасныг зөрчсөн тул түүнд хариуцлага тооцох, илтэд ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийг нийтийн албанд томилсон зөрчлийг арилгуулах шаардлагатай гэж АТГ-аас сануулсан байна. 

 

Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?