Ирээд буцсан хүүгийн гуйлт

6571 2016/12/16 4

 

Хүний орчлонд очихоор хөөрөн баярласан нялх
Хугацаа нь болоогүй байхад буцаад тэнгэртээ оджээ
Хүүхдийн өрлөг дагина хүүгээс ийн асуув:

Баярлаж хөөрөөд нисч явсан бяцхан минь
Буцаад хүрээд ирдэг нь яаж байгаа билээ
Надаас гуйн байж чамайг дуудсан гэр бүл
Нүгэл хураан байж хөөрхий чамайг минь голоо юу?

"Хүү хариулав"
Үгүй дээ дагина минь тэднийг бүү буруутга
Үйлийн үр нь ингэж л таарах тавилан байж

Ямар их баярлаж, яаж намайг хүлээснийг
Яг одоо ч би тодоос тод санаж байна
Ээжийн минь аялдаг бүүвэйн дуу намайг уярааж
Эцгийн минь урладаг модон эмээл намайг яаруулж

Хэт их догдлол, хөөр баяр сэтгэлийг минь дүүргээд
Хэмжээлшгүй их хайр, уярал энэрэл зүрхийг минь булгилуулаад
Цагаа ололгүй би л тэднийгээ нулимстай үлдээгээд
Цайруулах аргагүй томоос том нүглээ өөрөө үүрээд ирлээ

Би л яарч, ээжийгээ зөндөө сандаргаж уйлуулаад
Биелэх ёстой тавилан төөргөө хугаслаад ирчихлээ
Зүрх нь муу ч үрээ төрүүлэхээр шүд зуун тээсэн
Зүйрлэхийн аргагүй сайхан ээжийгээ уйлуулаад ирлээ

Ханьдаа, үрдээ бүхнээ зориулахаар сандран гүйсэн
Хайртай аавынхаа хатан зүрхийг шимшрүүлээд ирлээ
Эвий дээ одоо тэдний минь сэтгэл урагдан шаналж
Элдэв буруугаа өөрсдөдөө тохон уйлж суугаа

Үрээ хамгаалж чадаагүй гэж өдөр шөнөгүй гуниглаж суугаа
Үйлээр учирсан хөөрхий намайг санаж суугаа
Дагина минь, нялх нь танаас сөгдөн гуйя
Далай мэт хайраа тэднээс минь бүү харамлаарай

Шаналал зовлондоо автаад итгэл нь алдрахаас өмнө
Шив шинэхэн амийг тэдэнд минь буцаагаад өгөөрэй
Хүү нь эндээс тэднийхээ инээхийг хараад
Хүний орчлонд төрсөн юм шиг баясахыг хүснэ

Дэндүү сайхан аав ээждээ буцаад очсон юм шиг
Дэргэд нь торниод хайр энэрлийг нь хүртсэн юм шиг баярлахыг хүснэ
Хүн болон төрж чадаагүй хүүхэд бүр гомдолтой байдаггүй юм
Хүсээд, хүлээгээд тосож суусан аав ээж бүхэн буруутай байдаггүй юм

Дагина бодов:
Эргэж ирсэн нялх бүрийг гологдсон гэж боддог минь эндүүрэл аж
Эвий дээ, тэднийг минь гуйсан томчууд бүрийг буруутан гэж боддог минь андуурал аж
Ийм уярам гуйлтыг яаж биелүүлэхгүй байх вэ дээ
Их удахгүй тэдэнд чиний дүүг илгээнэ ээ...

Зохиолч: Г. Болормаа
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • аа
  • 2016/12/16 15:12
Ямар сайхан шүлэг гэх үү найраглал гэх үү сэтгэл бүр хөдөлчихлөө. Яг л үнэнийг хэлсэн байна. Амьдралд болдог л зүйл байна.
  • С.Бямбаа
  • 2016/12/16 15:37
Ямар мундаг бичээвэ. үнэхээр гайхалтай
  • Зүрх сэтгэл
  • 2016/12/17 17:16
зохиолч Болормаа эгчдээ баярлалаа их сайхан шүлэг болжээ.Эхний өгүүлбэрийг уншаад л шууд сэтгэл эмтрэх шиг боллоо!юмыг бодогдуулах иймэрхүү ухуулга хийх шүлэг мэдээлэл ихээр хүн бүрийн сонорт хүрээсэй гэж хүсэж байна.Энд дэлхийд мэндэлсэн хүн бүр хамгийн азтай :))
  • Bi
  • 2016/12/17 22:54
Ekh boloogui ekh khunii enelen. shanalakh uytai khetsuu geech. Ooròos mini oor khen ch uuniig daan ch oilgodoggui uym daa. Ur khuukhdiin khuslen bolson khun arai gej olson khuukhdee butsaakh, toruulchikheed aldakh ee mon ch khetsuu amidin tam shuu. Ene shulgiig unshchikhaad khed khonog l khyamarlaa. Eruul mendeesee shaltgaalan ur khuukhedgui yavaa negnee khani, khadam, khamt, olon, naizuud, khamaatan sadanguud ni oilgokhiig khicheegeerei. Nasan turshdaa yanz yanzaar ķheluuldeg uym sh dee. Dotogshoogoo dandaa kharuusan Toroogui. ter nyalkh uree bodon bodon omorch yavdag uym shuu. Nad shig khumuus. Khund shuleg baina aa.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?