Зарим салбарын аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг нэг хувь болгоно

448 2016/12/27 0

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аас эгүүлэн татах саналаасаа Засгийн газар татгалзлаа. Ингэснээр УИХ уг хуулийн төслийг Засгийн газраас анх өргөн барьсан төслөөр нь дахин хэлэлцэхээр болж байгаа юм. Төсөлд, жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй:

-хүнсний үйлдвэрлэл,

-хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл,

-барилгын материалын үйлдвэрлэл,

-газар тариалан,  мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар тусгалаа. Уг хуулийг баталснаар жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хувьд татварын дарамт буурах, эдгээр салбарт хөдөлмөр эрхлэлт болон ажлын байр нэмэгдэх зэрэг ач холбогдолтой гэж Засгийн газар үзэж байна. Уг хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөхөөр Засгийн газраас боловсруулсан төсөлд тусгажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?