​Мөсөн хотхон Найрамдал талбайд сүндэрлэлээ

10240 2016/12/28 0

 

Дарханчууд шинэ оноо угтан "Найрамдал” талбайдаа хамтын хүчээр Мөсөн хотхон байгуулж энэ сарын 27-ны өдөр иргэддээ хүлээлгэн өглөө. Тус хотхонд өвлийн өвгөн, цасан охин, 24 ширхэг ойн ан амьтад, мөсөн гулгуур, 12 жилийн мөсөн баримал болон дэлхийд алдартай өндөр барилга, байгууламж гээд нийтдээ 55-н ширхэг мөсөн баримал багтжээ.Энэ жил Дархан хотын 55 жилийн ой тохиож буйтай холбогдуулан мөсөн хотхонд 55-н жилийн билэгдлийг харуулсан мөсөн гулгуурийн талбайг  байгуулсан байна.

Мөсөн хотхоны нээлтэд аймгийн Засаг даргын Үйлдвэрлэл дэд бүтэц, хууль эрх зүй хариуцсан орлогч Т.Ганболд, Дархан сумын Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ТЗУХ-ын дарга П.Баярсайхан, НХБХ-ийн дарга Ч.Энхбат, Захирагчийн албаны дарга Э.Равжаадэлгэрэх, НААҮГ-ын дарга Дорждэрэм болон бусад албан төлөөлөл иргэд оролцсон юм. Энэхүү бүтээн байгуулалтыг аймгийн НААҮГ, ОБГ, ЦГ, "Дархан Ус суваг” ХК, "Дархан Дулааны Цахилгаан Станц” ТӨХК, "Цахилгаан Дамжуулах Үндэсний Сүлжээ” ТӨХК, "Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ХК зэрэг дулаан, эрчим хүчний байгууллагууд болон Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны найман банк, Дархан Номин худалдааны төв, Дархан нэхий ХК, Алтан хүнс ХХК-иуд болон шатахуун түгээх долоон байгууллага зэрэг нийт 20 гаруй байгууллагуудын хандив тусламжаар бүтжээ.

Улиран одож буй 2016 ондоо Найрамдлаар овоглосон Дарханчууд Найрамдал талбайдаа шинэ оноо амжилт бүтээл, бүтээн байгуулалт ихтэйгээр угтахад бэлэн боллоо. Улсын хэмжээнд эдийн засаг хямралтай байгаа ч сэтгэл байвал бүхнийг хийж болдог гэдгийг энэхүү бүтээн байгуулалт харуулж байна. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?