Эрнест Хэмингуэйн хэлсэн гайхалтай үгс

5109 2017/01/03 4

 

1. Хэзээ ч сэтгэлээр унахгүй байх. Миний амжилтын нууц бол энэ. Би хэзээ ч сэтгэлээр унадаггүй. Хэзээ ч бусдын өмнө сэтгэлээр унадаггүй.
2. Согтуу байхдаа хэлсэн бүх үгэндээ эрүүл үедээ хүрч бай. Тэгвэл илүү юм дугарахаа байна.
3. Аялалад зөвхөн хайрладаг хүмүүстэйгээ хамт явж бай.
4. Энэ амьдралд бусдад бяцхан тус хүргэх боломж байгаа бол хэзээ ч бүү зайлсхий.
5. Хүнийг найз нөхдөөр нь бүү дүгнэ. Иуда /Есүсээс урвасан шавь нь/, жишээ нь, маш сайн найзуудтай байсан шүү дээ.
6. Хэн нэгэнд итгэж болох эсэхийг мэдэх ганцхан арга тэр хүнд итгэх.
7. Эсвэл хувцас, эсвэл уран зураг л худалдаж авч бай. Маш баян хүмүүс л ингэж чаддаг. Үнэндээ бол хувцасанд ач холбогдол бүү өг. Моод битгий хөө. Биед эвтэйхэн, бөх хувцас худалдаж ав. Тэгвэл уран зураг худалдаж авах мөнгөтэй байна.
8. Бүх амьтадаас ганцхан хүн л инээж чаддаг. Гэхдээ ингэх шалтгаан түүнд хамгийн бага байдаг.
9. Хүмүүс хоёр төрөлд хуваагддаг: хамт байсан ч байгаагүй ч амар хүмүүс, хамт байхад хэцүү ч тэдэнгүй бол амьдрах аргагүй хүмүүс.
10. Оюунлаг хүн хааяа нэг тасартлаа архи ууж эргүү тэнэгээ мэдэрдэг.
11. Хүн ялагдал хүлээх гэж төрдөггүй. Хүнийг устгаж болох ч ялах аргагүй.
12. Ухаантай хүмүүсээс маш цөөхөн нь аз жаргалтай амьдардаг юм.
13. Хүн ганцаараа чадахгүй... Хүн ганцаараа байхдаа юу ч чадахгүй.
14. Сайн номнууд бүгд хоорондоо адилхан: тэд амьдралаас илүү үнэн бичигдсэн байдаг.
15. Зохиолч хүн хэлэх гэснээ ярих биш бичих ёстой.
16. Согтуугаараа бич, бичсэнээ эрүүлдээ хяна.
17. Хугарч унадаг тэр газраа бид хүчирхэг болж байдаг.
18. Аз жаргал гэдэг эрүүл бие, сулхан ой тогтоолтыг хэлнэ.
19. Ямар ч ажилгүй байснаас ямар ч үзэл баримтлалгүй байсан нь дээр.
20. Энэ ертөнц ямар ертөнц вэ гэдэг надад хамаагүй. Миний мэдэхийг хүсч байгаа цор ганц юм хэрхэн энэ ертөнцөд амьдрах вэ л гэдэг.
21. Дайн дажнаас долоон дор юмс байдаг: хулчгар зан долоон дор, урвалт долоон дор, аминч зан бүр дор.
22. Дайнд ялсан нэгэн байлдахаа зогсоож чаддаггүй.
23. Энэ амьдралд унтаж болох эмэгтэйчүүд олон ч, юм яриад суух эмэгтэйчүүд даан ч цөөхөн.
24. Энэ ертөнц их сайхан газар. Түүний төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ ертөнцийг орхиж явахыг би хүсэхгүй байна.

Эрнест Хэмингуэй,
Зохиолч, сэтгүүлч, Нобелийн шагналтан

Орчуулагч: Н. Ачиймаа

@book cafe mongolia


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ОЙДАА
  • 2017/01/03 13:28
ЭНЭ АГУУ ХҮНИЙ ГАЙХАЛТАЙ ИШЛЭЛИЙГ ХҮН УНШИХГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ ЭСХҮЛ УУНШААД БИЧИХ ЗҮЙЛ ОЛДСОНГҮЙ ЮУ ТЭХДЭЭ ГАНЦ ТЭНЭГ БИ Л УНШААД ХЭЛЭХ ҮГ ОЛДСОНГҮЙ
  • suhee
  • 2017/01/03 13:42
Amidrald heregtei saihan surgamjiin ugs baina
  • тийм
  • 2017/01/03 14:09
би ч бас тэнэг
  • Солонго
  • 2017/01/05 11:33
Paulo Coelho ч юмуу, ер нь өөр ижил төстэй философитой зохиолчдыг уншаад байхад ер нь их уужуу сэтгэлтэй, аливааг тайвнаар хүлээж авдаг хүмүүс байх юм. Унших тусам л "За тиймдээ, багахан юман дээр юундаа бухимдаад, заавал дийлэх гээд адгаад байсан юм болдоо" гэж бодогдоод л, амьдрал бол ӨРСӨЛДӨӨН БИШ гэдгийг ухаарч, амьдралаас сайхныг, тайван амгалан аз жаргалыг олж харж эхэлдэг. Энэ хүмүүс өөрсдөө өдөр бүр цаг минут бүр амьдралын сайхныг харж мэдэрдэг байх. Тэр мэдрэмжээ ном гэж цонх болгоод биднийг тэр цонхоор гэрэл гэгээ амар тайвныг харах боломж өгч байдаг нь үнэхээр талархууштай шүүдээ.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?