Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой энэ сарын 13-нд тохионо

136 2017/01/03 0

 

Монгол Улсын шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ой  нэгдүгээр сарын 13-нд тохионо.

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг 1991 оны сүүлчээр хэвлэлд нийтлэн Монголын нийт ард түмнээр хоёр удаа, 18 аймгийг таван бүс болгон бүсчилсэн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлснээс гадна Улсын Бага Хурлаар 4 удаа хэлэлцсэн түүхтэй.

Улмаар БНМАУ-ын Ардын Их Хурлын 12 дахь удаагийн сонгуулийн II хуралдаанаар 430 депутат хоёр сар гаруй хугацаанд буюу нийт 76 хоног цэц оюунаа шавхан хэлэлцэж, шүүн тунгаасан билээ.

Түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын хуралдаанаар "Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийн тухай” хууль баталж, Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг жил бүрийн нэгдүгээр сарын 13-нд тэмдэглэн өнгөрүүлж байхаар тогтжээ. Тиймээс Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын захирамжаар Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулаад ажиллаж байна.

Комиссыг УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж ахалж байна

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 151 дүгээр зарлигийг тус тус үндэслэн 2016 оны есдүгээр сарын 02-ны өдөр 14 тоот захирамж гаргасан юм. Уг захирамжаар шинэ Үндсэн хуулийн 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссыг байгуулсан билээ.

Комиссыг Улсын Их Хурлын дэд дарга Ц.Нямдорж ахалж, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ажиллах юм.

Комиссын гишүүдээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн Л.Болд, Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Үндсэн хууль тогтоогчдын холбооны ерөнхийлөгч Д.Моондой, тус холбооны гүйцэтгэх захирал Д.Мандах нар ажиллаж байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж эхэллээ

Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэх ажлыг зохион байгуулах комиссоос "Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г батлан хэрэгжүүлж байна.

Уг төлөвлөгөөнд:

– Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойг орон нутагт тэмдэглэх ажлыг зохион байгуулах;
– Олон улсын Үндсэн хуулийн байгууллага (IACL)-д гишүүнээр элсэх бэлтгэл ажлыг эхлүүлэх;
– "Монгол Улсад ардчиллыг хөгжүүлэхэд Үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах;
– Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийг ойн үеэр Төрийн түүхийн музейд байршуулж, олон нийтэд сурталчлах;
– АИХ-ын депутатуудыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, яам, агентлагууд хүлээн авч уулзах ажлыг зохион байгуулах зэрэг 20 шахам арга хэмжээ багтжээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?