Чаддагсан бол Хазарчуудаа хамгаалахсан...

54923 2017/01/03 43

Мянга мянган жилийн тэртээгээс монголчуудын нүүдэллэн амьдрах нутгийн өмнөд хязгаар нь өнөөгийн Афганистан байжээ. Хүннү, Чингис хаан, Хүлэгү хаан, Төмөр хаан, Барс (Бабур) хааны үед өвөг монголчууд, монголчууд, пэрсэжсэн монголчууд, түрэгжсэн монголчууд энд олноор ирж байв. Тэдний хувьд, хөрш ард түмнүүдтэй холилдох, уусах явдал ч мэдээж байлаа. Ийнхүү хазар гэх монгол туургатан ард түмэн үүсчээ.

Их Монголчуудын (Могул) гүрнийг байгуулах, мандуулан бадруулахад хазаруудын гүйцэтгэсэн үүрэг их. Харин тэрхүү гүрэн мөхсөний дараа өсөрхөн дайсагнасан ард түмнүүдийн хүрээлэл дунд орж, тал бүрээсээ халдлагад өртөх болов.

XIX зууны эцсээр л хазарууд тэдэнд дийлдэн, эрхэнд нь орж, Хазара Жат улс нь мөхсөн юм. Тэгэхэд Абдуррахман гэдэг харгис хаан хазарууд бол хүн биш, буг чөтгөр хэмээн хамсаатнуудтайгаа нийлэн тунхаглаж, тэдний эсрэг шашны ариун дайн жихадаа зарлаж, хазар хүнийг алах нь буян болно гэж мунхруулан, хүн төрөлхтний түүхэнд тохиолдсон хамгийн том хядлагуудыг нэгийг үйлдсэн юм. Хазаруудын 60 хувийг устгаж, сая саяар нь алж хөнөөжээ.

Манж Чин гүрний үйлдсэн Зүүнгарын, хятадын улаан малгайтнуудын үйлдсэн Хорчины, Абдуррахман нарын үйлдсэн Хазарын, сталинистуудын үйлдсэн Халимагийн гээд олон аймшигтай, өргөн хүрээтэй гэноцид Монгол туургатны минь түүхэнд тохиожээ.

Хазаруудыг тийнхүү хядсан нь монгол цусаар нь ялгаварлан гадуурхах, одоо хүртэл үргэлжилж байгаа апартэид бодлогын эхлэл байлаа. Абдуррахманы гэноцидийн дараа хазарууд ямар ч эрхгүй боолууд, шаарлагдсан хүмүүс болж хувирсан.

1950-иад онд хазарууд энэ байдлыг эсэргүүцэн боссон ч, нухчигдан дарагдаж, нийслэл Панжабыг нь газрын хөрстэй тэгшлэн устгаж, үндэсний Хазара Жат мужийг нь татан буулгаж, хэсэглэн хувааж, өөр үндэстний мужуудад нэгтгэжээ.

1990-ээд онд гарамгай удирдагч Баба Мазарийнхаа жолоодлогон дор мөн л хазарууд босч тэмцсэн. Түүх давтагдаж, Баба Мазарыг нисдэг тэрэгнээс шидэн хороож, хазаруудыг алж хядаж эхэлжээ.

Талибууд Кабулд мянга мянгаар нь, 1997 онд Мазари-Шариф-д 15 мянга, 1998 онд тус хотод найман мянга, мөн тэр онд Бамиянд, 2000 онд Робатакид, 2001 онд Якауданг-д олноор нь хазар хүмүүсийг хүйс тэмтрэн устгаж байв. 2001 онд талибийн дэглэм түлхэн унагагдсан ч харгислал үргэлжилсээр. Паштуны күчи ястныхан хазарууд руу зэвсэглэн довтолсон нь нэг жишээ.

Сүүлийн үеийн жишээнүүд гэвэл 2011 оны:

-5-р сарын 6-нд пуужингийн харвалтад өртөж долоон хазар хүн, түүний дотор нялх хүүхэд амиа алдаж, таван хүн шархадлаа;

-6-р сарын 16-нд Пакистаны спортын байгууллагын орлогч дарга хазар хүнийг буудан аллаа;

-7-р сарын 10-нд цагдаагийн албан хаагч хоёр хазар хүнийг буудан аллаа;

-7-р сарын 19-нд сүүлийн хоёр сард 25 хазар хүн үндэсний ялгаварлан гадуурхлаас болж алагдав гэж хазарын үндэсний эрхийн төлөө тэмцэгчид мэдэгдлээ;

-9-р сарын 20-нд хазар хүмүүс сууж явсан автобусыг дэлбэлж, 26 хүнийг алж хороолоо…

-1999 оноос хойш зөвхөн Пакистаны Квэттад амиа золиослогчийн зүүсэн юм уу, цагийн мэханизмтэй бөмбөг дэлбэлэх, буудах, хүүхэд хулгайлах зэрэг олон аргаар 40 гаруй удаа хазарууд руу дайрч, ялангуяа сүүлийн үед нэн идэвхижсэн бөгөөд, 1999 оноос хойш 2100 хазар хүн дээрх халдлагуудаас болж хохирч, 500 хазар хүн амиа алджээ...

Хазар хүмүүс монгол цустайнхаа л төлөө энэ мэтээр амь насаа алдан, алаг хорвоог орхисоор байна. Монгол цустай, зүстэй тэднийг хэн хамгийн их өмгөөлөх, хамгаалах ёстой вэ.

Афганистанд байгаа үндэстэн бүрийн олонхи нь хилийн чанадад байдаг. 42 сая паштуны 12, 29 сая үзбэкийн гурав, 22 сая тажикийн найм, есөн сая балочийн 0.6 сая нь Афганистанд амьдардаг. Хилийн чанадын ах дүүс нь Афганистан дахь элэг нэгтнүүддээ байнга, бүх талын, өргөн хэмжээний тусламж үзүүлж байдаг байна. Тэгвэл Афганистаны хазар монголчуудад бусад 10 сая монголчууд тэгж тусалдаг билүү. Лав л миний захиалж уншдаг сонинуудад тэднийг алж хядсан тухай мэдээ ч гардаггүй жишээ байж байна.

Хазар бол монгол элэгтэй зон мөн. Афганистанд харин Монголын талаар хэлж ярих нь ч аюултай, хориотой байдаг тал бий. Тэгэх л юм бол "Монгол руугаа тонил!” гэж хөөж тууна, өсөрхөнө, алж хядна. Хазарууд өөрсдийгөө монгол цустай гэж болдоггүй, бусад үндэстэн тэгж хэлж дайрч давшилж болдог.

Афганистанаас өөр оронд байгаа хазарууд бол өөрсдийгөө хазар монгол гэж нэрлэж, Чингис буюу Чангэзи гэх овог авч, манай улсыг Аугаа Монгол буюу Great Mongolia гэж хэлж, түүхэн эх орноо гэж үзэж, очихсон гэж мөрөөдөж, биднийг нэг нутгийнхан буюу кавма (qawma) гэж дотночилж, үнэн сэтгэл санаагаа илэрхийлж байдаг аа.

Хазаруудын зүс царай монголжуу, гэхдээ бүх хилийн чанадын монголчуудын адил уусч холилдсон шинж бас байлгүй яахав. Пэрсийн "хэзара” буюу "мянга” гэх үгээр угсаатны зүйн нэршилтэй болсон гэгддэг ч, хязгаар, газар, азарга зэрэг монгол үгтэй холбож үзэх нь ч байдаг. Хазар хэлний үгсийн сангийн 20 хувийг монгол, 10 хувийг түрэгжсэн монголчуудаар дамжин орж ирсэн түрэг, 70 хувийг пэрсэжсэн монголчуудаар дамжин орж ирсэн пэрс үгс эзэлдэг. Хэл нь пэрс суурьтай ч, яс үндсийн суурь нь пэрс бус. Хэл шашны ойролцоо байдлаас болж хазарууд Иранд их дүрвэж очсон байдаг, гэхдээ тэнд расист ялгаварлан гадуурхалтад өртөж байдаг. Иранчуудтай ахан дүүгийн харьцаатай байдаг бус, Афганистан, Пакистан, Иран гэх энэ гурван улсад хазарууд зовж зүдэрсээр байна.

Хазаруудын дунд Боржигон, Бэсүд, Барлас, Жалайр, Жадран, Найман, Хасар, Тулуй хаан, Нэгүдэр, Чахар, Хулбарс, Харбаатар, Их Чоно, Аймаг, Болд гээд монгол нэртэй овог аймгууд байдаг. Зан заншил, ёс уламжлалын хувьд манайхтай төстэй зүйлс багагүй бий. Эрийн гурван наадам хийж, цээж нүцгэн барилдан, морь тэмээгээр уралддаг, буудаж харваж цэц мэргээ сорино.

Чингис хаан Кабул хотын ойролцоо, Гиндүкүшийн нурууны бэлд өвөлжсөн гэдэг нь Хазар нутагт юм.

Монголын сэтгүүлч М.Буянбадрах, Б.Сайнжаргал, Ц.Санчирмаа, Н.Болормаа нар хазаруудын нутгаар аялж, сонирхолтой мэдээллүүдийг ард түмэндээ хүргэж байсан. 20 гаруй хазар оюутнууд Монгол дахь ТББ-уудын хандиваар манай улсын их сургуулиудад сурч байна.

Хэдийбээр Афганистанд Монголын талаар хэлж ярих нь аюултай ч, хазар хүн амтай Дайкүнди мужийн нийслэл Нили хотын захирагч Азра Жафари гэдэг эмэгтэй Улаанбаатар хоттой ахан дүү хот болох санал дэвшүүлсэн (Ташрамд хэлэхэд, Хазар-Монголын хотууд ахан дүү болох санаачилгыг анх, Хазар-Монголын харилцааг хөгжүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн, М.Бямбахүү гэдэг эх орон нэгтэн залуу маань гаргасныг тэмдэглэхэд таатай байна). Дэлхийн монголчуудын өв соёлын нийгэмлиг, Дэлхийн монголчуудын чуулган зэрэг монгол туургатны байгууллагад хазар зон элслээ. Вашингтон хотод саяхан болсон, монгол туургатны 24 дэх удаагийн Чингисийн тахилгад хазарууд албан ёсоор оролцлоо.

Удахгүй хазар-монголын харилцан туслалцах ТББ байгуулагдах гэж байна.

Хазар ахан дүүстээ бид сэтгэл санаа, эд матэриалын тусламж үзүүлэх; уугуулшигч буюу репатриант, дүрвэгч, цагаач, ажиллах хүч, өнчин хүүхэд хүлээж авах, элэгшүүлэх буюу Монгол улсын иргэний бичиг баримтыг олгох; Хазарын хүйтөрөлгүйтгэл буюу гэноцидийг хүлээн зөвшөөрөх, дэлхий нийтээр хүлээн зөвшөөрүүлэх зэргээр тусалж болох байна. Асар их байгалийн баялагтай бидэнд хазар ахан дүүстээ туслах бүрэн бололцоо бий.

Хазар ахан дүүс маань зөвхөн тусламж авах хүмүүс гэж ойлгож болохгүй. Харилцан туслалцах хамтын ажиллагааг бид хөгжүүлэх ёстой. Үүнд, хоёр талын байгууллагууд байгуулах, ХАА, худалдаа, бизнэс, соёл-спортын солилцоо, ах дүү хот зэрэг чиглэлээр хамтран ажиллах хэрэгтэй байна. Монгол туургатны байгууллага, үйл ажиллагаанд хамруулах шаардлагатай.

Хазар нөхөд маань Багахангайн махкомбинатад исламын стандартаар мах бэлтгэх; цэцэрлэг, тариаланг хөгжүүлэх; уул уурхай, барилгад мэргэжилтэн, мэргэшсэн ажиллах хүчнээр зүтгэх; пэрс хивсний үйлдвэр байгуулах; арвай тарьж шар айрагны түүхий эд бэлтгэх; хазар рэсторан байгуулах гээд тодорхой санал дэвшүүлж Монгол улсад ирдэг.

Монгол туургатан 10 сая биш, 23 сая боллоо. Амэрикийн хазаруудын төлөөлөгч Давуд Али Чангэзи Чингисийн тахилгад оролцохдоо хазарууд бид монголчууд бөгөөд хазар монголчууд 13 саяулаа юм гэсэн билээ.

Эх сурвалж: Домогт гүрний үр сад 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ZOCHINЗочин
  • 2017/01/03 20:56
hazaruuda uneheer mash orovdoj hairaldag odoogoos 25 jiliin omho gesen apeknistand pushtunuudiin allaga ehelehed hazaruud mash olon hun genotset allagahd ortohood gadagshaa olnooroo durvoson gedeg yum bilee tegehed tuhain ued eh oronch DASHBALBAR gua amerikiin irgenshil olohod tusalsan gesen yria sosogdoj bisan er n hazaruudiin tuhai medeeliig olj medsen tegeeddotoroo bodoj orovdoj shanaldag bilaa harin suuliin ued iim medeelel haritsangui gardag bolsond demjij bina bid HAZARuudadaa zaaval tuslah estoi20
  • зочин
  • 2017/01/04 18:28
Энэ бузарын лалын шашинтангуудыг ямаар ч юм
  • zochin
  • 2017/01/06 11:59
End neg toorogdol yabaad gazar avaad bna. Hazaruud mongol bish tuuhee unshaarai
  • mongol
  • 2017/01/07 21:02
hazaruud mongol bishee
  • unshigch
  • 2017/01/09 18:28
shunalt omhii yhryyd oorsdiinhoo archaagyigees iim bolood ingeed 1 negiigee aluulaad iavj baigaagaa busdiin buruu geh yy. uls ni uls shig hyn ni hyn shig baihiig ni hen baig gev. hohi chini. mongol mongoloo alj tamalsan ni oros hiatad manj laliinhand aluulsan hazara-iin toonoos ich. iamar oligtoidoo munharsan mankuur mongol hed tasraad iavj baihav.
  • Монгол биш
  • 2017/01/10 20:59
Шиа, Суннит зөрчлөөс болж алуулж байгаа юм. Монгол биш.

ХАЗАРУУДЫН ТАЛААР НОЦТОЙ МЭДЭЭЛЭЛ. УНШААРАЙ МОНГОЛЧУУД АА. http://gashuun.mn/2637
  • jtkjkg
  • 2017/01/11 04:45
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
  • хүрлээ
  • 2017/01/17 03:08
Хазар гэгч Монгол угсаатан бишээ. С3 гени зөвхөн Монгол Өвөрмонгол Ойрд Буриад Казакуудадл их бий.
  • zocin
  • 2017/01/17 18:57
hazar mgl humuus germand tsagaachilaad garaad irsen baidag ym bnlee ted uursdiigee mongol gej yaridag boldog bol bugd tegeed tsagaacilad garaad irvel
  • zochin
  • 2017/01/17 20:02
Ene Hazaruudiin tuhai bicheed baigaa humuusiig manai tagnuuliin gazar shalgah heregtei . Hazaruud bol Mongol bish ,mash ayultai .
  • zochin
  • 2017/01/19 20:36
http://Cash4Visits.com/ref.php?refId=344696 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
  • allax akbar
  • 2017/01/25 02:26
xazaruudiig allax orshoo
  • зочин
  • 2017/01/25 09:50
Манай улс ядаж л хазарчуудын төлөө хүчтэйхэн дуугардаг баймаар юм. Мөн олон талын туслалцаа үзүүлэх байнгын ажил төлөвлөж хэрэгжүүлмээр.. хэдийгээр перс хэлээр ярдаг гэсэн эртний монгол хэлээ одоо хүртэл хадгалж ирсэн уламжлжыг нь алдагдуулахгүй байхад монголын төр анхаарах ёстой, Биднийл үсэрсэн цус, тасарсан яс учраас анхаарахын ихээр анхаарах нь хүний ёс биздээ
  • буббб
  • 2017/01/25 14:29
Монгол биш ээ. гэж ойлгож байна уу. Монголоос тэс өөр муу санаатай хүмүүс.
  • kk
  • 2017/01/25 15:53
uhsenii chine hazar ve,hotiin utaa offorchidtoigoo temtsej chadahgui bj ih hol hutah yum aa
  • ХАН
  • 2017/02/02 12:48
3хан сая хүнийг ядуу байлгаж чадаж байгаа нь гайхамшиг шүү. Хазарууд ирвэл ашгүй авилгачидыг дэлбэлээд ойлгуулаад өгнөө. Дууд!
  • k
  • 2017/02/03 14:26
za ehleed dampuurlaas garaad bayjsan hoinoo busdig bodiiiiiiiiiiiiiiiiiii
  • mgl
  • 2017/02/07 15:33
heden jiliiln daraa mongol uls maani hazar mongol bolchihivii dee 13 say hazaar 3 say mongol
  • n
  • 2017/02/08 21:35
ter hazarchyydiig mongol bish kazak gd bgaa nuhdvvd bol uuruu china l bgaa bhgui yu
  • Zaza
  • 2017/02/09 07:03
Hazaruud Mongol bishee holuur baigaa gaig oirtuulj duudaad yahav holiin wumand sanaa zovj baihaar Mongoldoo amidarch baigaa ydarsan negniigee tusalj demjih heregtei
  • Ikh Mongol
  • 2017/02/09 13:16
Hazaruudiig uguisgeed humuus uusduu Mongol bish Tuvdtei Hyatadtai holildson humuus bdag yum.
Tsaraigii ni harahad andashgui dee
  • Зочин
  • 2017/02/10 15:35
Бид өөрсдөө өөрсдөдөө тусалж чаддаг билүү
  • Zochin
  • 2017/02/11 23:04
Ed nar mongol bish iim ih mongol hun nutgaasaa gaduur bh bolomjgui
  • Bakizaluu
  • 2017/02/15 05:15
Hazaaruudiig duudaj hystadtai hileldeg gazruudaar tarhaan suurishuulyaa
  • Зочин
  • 2017/02/16 23:05
Орос,казак,узбекүүд хүртэл хазартай тэд нэг гаралтай гэж бичжээ.Тэхээр олон үндэстэнүүдийн цуглуулга байхаа !
  • АХӨХ
  • 2017/02/21 16:39
ХАЖУУДАА БАИГАА ӨВӨР МОНГОЛЧУУДДАА БАИТУГАИ ӨӨРСДИИНХӨӨ ЭХ ОРОН Ч СЭТГЭЛГҮИ ЛУИВАРЧИДТАИ ТЭМЦЭЖ ЧАДАХГҮИ БАИГАА АР МОНГОЛЧУУД ХАА ХОЛЫН ХАЗАРУУДАД ЮУ ХИИЖ ӨГЧ ЧАДАХ ВЭ ДЭЭ
  • 59
  • 2017/02/23 14:04
eviidee gej ...bidnii makh tsusnii tasarkhai gedgiig nevtruulgeer uzsen...setgel uvduj bsan...temuulj sanaj bgaa Mongoliinh ni bj bgaa tsarai neg iimerhuu l bna daa...khazarachuud mini...
  • .
  • 2017/03/04 19:14
dain dajingui mongol eh orond mini islam hereggui mongol irak siri shig bolmoorgui bain
  • Халх Монгол
  • 2017/03/04 22:56
Бүгд Монгол гаралтай гэж үзэж болохгүй! Тун өчүүхэн хувь нь байх магадлалтай,бусад нь үзбэх,хасаг,тажих,хиргис ....гээд олон үндэстний орон шүү дээ ! Хасагууд манай тасархай гэж бичсэн түүх маш их байдымдаа
  • Zochin
  • 2017/03/05 21:34
Hazarchuud nutaggui manai baildan daguulaltaar uldsen humuus eh orongui zerleg laluudad nud uzuurlegdej adlagdaj yvaa uruvdmuur. Bid hugjingui baisan bol avchirahsan daach uursdduu tuslaj chadhgui bolson humuus arai chamain 2 gurnii dund havchuulagdaad tusgaar orshij bna daa. Uls gurnuud ih hun amtai n uursduu hugjih tulguur boldog bh bid daanch tsuuhuulee

НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?