50.000-ын дэвсгэрт гүйлгээнд гаргахгүй

505 2017/01/04 0

МЭДЭГДЭЛ

Сүүлийн үед Монголбанкийг тавинмянган төгрөгийн тэмдэгт хэвлэж гүйлгээнд нэвтрүүлэх гэж  байгаа тухай мэдээлэл тархаж байгаа нь огт үндэслэлгүй бөгөөд  Монголбанк тавинмянгатын дэвсгэрт хэвлэхгүй болохыг албан ёсоор дахин мэдэгдэж байна.


Хэдийгээр Монголбанк хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан байр сууриа илэрхийлж  байсан ч ташаа мэдээлэл дахин газар авч, улмаар тавинмянгатын дэвсгэртийн зохиомол загвар үзүүлж олон нийтийг төөрөгдөлд оруулж байгааг санаатай байж болзошгүй үйлдэл гэж үзэж байна.


 

Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт гаргахыг  УИХ  хуулиар хүлээсэн бүрэн эрхийнхээ дагуу хэлэлцэн шийддэг эрх бүхий субьект мөн.  

Одоогоор  Монгол Улсад шинэ мөнгөн тэмдэгт нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага байхгүй ба эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд  том мөнгөн дэвсгэрт хэвлэхэд анхаарах бус харин  аль болох богино хугацаанд эдийн засгаа сэргээхэд гол анхаарлаа хандуулж байгаа болно.


Иймд иргэд та бүхнийг  хуурамч мэдээлэлд автахгүй байхыг хүсье.


Монголбанкны Олон нийтийн боловсрол мэдээллийн төв


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?