Өвөр Монголоос 2000 гаруй жилийн өмнөх Араб морины хадны зураг илрүүлэв

612 2017/01/05 0

 
Хятад, Герман хоёр орны эрдэмтэд саяхан Өвөр Монголын Дархан Муу мянган холбоот хошууны нутгаас одоогоос 2000 гаруй жилийн өмнөх Арабын байлдааны агтны хадны зураг илрүүлжээ.

 

Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Хятадын умардын хадны зураг судлах газрын дарга Ү Жясай: - Араб агтны хадны зургийг Хятадын умардын хадны зураг судлах газар, Германы хадны зураг судлах нийгэмлэг, Германы эртний амьтан судлах газрын эрдэмтэд өөр өөр цаг үеийн хүн амьтны 10 гаруй хадны зургийн дундаас илрүүлсэн гэжээ. Мөн тэрээр хэлэхдээ хадны зурагт зурсан араб морь нь 17 сантиметр өндөр 42 сантиметр урт, байлдаанд явах үеийн хуяг дуулгатай байна. Техникийн судалгаагаар уг хадны зураг нь нийтийн тооллын өмнөх 210 оны үеийн зураг гэдэг нь тогтоогдсон гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, нийтийн тооллын өмнөх IX зуунаас нийтийн тооллын V зуунд баруун Азийн эзэнт гүрнүүд агт морьдоор Европ Азийн эх газрыг довтолж, нийтийн тооллын өмнөх IV зууны үед байлдааны агт олноор бий болж, улмаар эдгээр морьдын удам угсаа Арабын эзэнт гүрэн хүртэл үргэлжилж, Араб морь болжээ. Өөр өөр соёлын үед Хятадын умардын нүүдэлчин үндэстнүүд хадны зурагтаа Араб морьдыг дүрслэн үлдээсэн байна.

 эх сурвалж: solongonews.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?