Хүссэн тоглоомоо авах гээд мөнгө нь хүрээгүй аав хүү хоёр касс руу очтол...

2869 2017/01/05 0

Охиноо дагуулсан залуу Зул сарын баярын бэлэг авахаар дэлгүүрт иржээ. Охин өөртөө таалагдсан Барби хүүхэлдэйгээ сонгоод ааваасаа тэдний мөнгө хүрэх эсэхийг асууж гэнэ. Үнэтэй загварлаг хувцасласан залуу эр инээмсэглэн толгой дохив. Баярласан охин касс руу тоглоомоо барин эргэтэл дэлгүүрт мөн л аавтайгаа хамт ирсэн хүүг анзаарчээ. Хүү маш ядруухан хувцасласан агаад гадна хүрэм нь хэн нэгнээс ирсэн бололтой томдсон харагдана. Хүү итгэлгүйхэн алхсаар нэгэн видео тоглоом руу дөхөн очив. Аав нь гунигтай харснаа толгой сэгсэрлээ. Ийм тоглоом авах мөнгө байхгүй нь илт ажээ. Хүү сэтгэлээр унасан шинжтэй санаа алдаад тоглоомыг байранд нь буцаагаад тавьжээ.

Энэ үед охин аавдаа ямар нэг зүйл шивнээд хүүгийн сонгосон тоглоомыг авлаа. Кассан дээр очоод төлбөрөө хийсний дараа охин кассчин залуугийн чихэнд ямар нэг зүйл шивнэн хэлжээ. Төд удалгүй гунигтай хүү касс руу дөхөн ирж наадаг зурагтай номоо бичүүлэх гэж байв. Хүүгийн аав мөнгөө сарвайх мөчид кассчин залуу инээмсэглэн хэлжээ.
- Баяр хүргэе. Та манай зуу дахь үйлчлүүлэгч боллоо. Тиймээс дэлгүүрийн зүгээс танд бяцхан бэлэг гардуулъя.
Кассчин залуу ширээн дороосоо хүүгийн хүссэн видео тоглоомыг гарган ирж хүүд бэлэглэв. Аав охин хоёр дэлгүүрээс гарах үед аав нь яагаад танихгүй хүүд бэлэг өгөхөөр шийдсэнийг нь асуужээ. 
- Өвөө эмээ хоёр өчигдөр надад хэлэхдээ зөвхөн аз жаргалтай болгож чадах зүйлийг л худалдаж аваарай гэж захисан юм. Бид тэр тоглоомыг авсандаа аз жаргалтай байна. Тэр хүү хэр их баярласныг та харсан биз дээ...

Нийтлэлч: Ш.Батзориг


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?