ТҮК-ийн ажилчдад сэтгэлийн бэлэг өгч, “Өглөөний цай”-гаар дайллаа

7155 2017/01/05 0

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн ахлагч бүрэлдэхүүн үүрийн жингээс үдшийн бүрий хүртэл амсхийх завгүй ажиллаж, хотынхоо өнгө үзэмжийн төлөө зүтгэж явдаг зам талбайн үйлчлэгч нарт сэтгэлийн дэм өгч, халуун хоол, цайгаар дайллаа.

01-05

Албан хаагчид тус аймгийн Нийтийн аж ахуй, үйлчилгээний газрын зам талбайн 43 үйлчлэгчийг "Өглөөний цай”-гаар дайлахын зэрэгцээ замын цас цэвэрлэж иргэдэд учирч болзошгүй авто ослын болон олон төрлийн гэмтэл бэртлээс урьдчилан сэргийлсэн нийгмийн сайн үйлсийн ажилд хувь нэмрээ оруулав.

 

01-05-2

Тэдний энэхүү сайн санааны үйлсийг тус Онцгой байдлын газрын бэлтгэл ахлах ахлагч Л.Мөнхнасан дэмжиж, дөрвөн үйлчлэгчид дулаан хувцас бэлэглэсэн юм гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

01-05-1


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?