Муу бодлоос өвчин үүсдэг

1315 2017/01/05 0

 

Федора Даниловнагийн олонд алдарших нь нэгэн vйл явдлаас эхэлжээ. Тэдний vvдэн шатны хажууханд нэгэн жижиг булаг оргилж байдаг ажээ. Тэрбээр ийш тийш явахдаа заавал энэ уснаасаа авч явдаг байжээ. Энэ удаа ч таван литрийн саванд ус дvvргээд, шавраас нь ч хийж, гараараа дээгvvр нь илбэдэж байгаа юм шиг хөдөлгөөн хийгээд хамаатныдаа очихоор замд гарчээ. Гэтэл авто машины осол болсонтой тааралдаж, хvнд гэмтсэн эмэггэй зам дээр хэвтэж байхад нь "Тэсэж бай, одоохон зvгээр болно” гээд гараа шархан дээр нь тавьж, дараа нь булгийнхаа шавраар гэмтсэн газар нь тvрхжээ.

Тэгж байтал тvргэн тусламж ирж, гадаадын эмэгтэй немцээр нэг юм хэлээд яваад өгсөн байна. Энэ шавартай усаа Федора Дани¬ловна "эм” гэж vзэж, ийнхvv байнга өөртэйгөө авч явдаг байжээ.

Хvлээн авах тасагт гэмтсэн эмэггэйг vзсэн мэс заслын эмч гайхсанаасаа арай л ухаан алдаад уначихсангvй. Хоногийн дараа тvvний шарх бvрэн эдгэрч, нарийхан зураас vлдсэнд эмч Москвагийн эрдэм шинжилгээний институтын нэг уруу "Хvчирхэг био соронзон бvхий эмэгтэй байна” гэж утастжээ.

Ховор нэртэйн ачаар Федора Даниловнаг амархан олж, нийслэлд урьсан байна. Шинжлэх ухааны акедемийн сурвалжлагч гишvvн, эрдэмтэн А.Г.Спиркин энэ экстрасенс байж болох эмэгтэйд сувилагчийн диплом ч байхгvйг мэдээд жаахан урам хугарчээ. Гэвч тэр биеийн анатомын бvтцийг мэдэхгvй мөртөө эрхтэнvvдийг алдаагvй нэрлэж, тэднийг гараараа vздэг гэж баталсан байна.

-Танд эс ямар янзтай харагдаж байна гэж эрдэмтэн асуухад олон өнцөгтэй од шиг юм зураад дунд нь нvх гаргаж, "Зарим хvмvvст энэ нvхнээс нь цэнхэр өнгийн жижигхэн гал шиг юм цацарч байдаг” гэжээ.

Хэт ягаан туяагаар эмэгтэйн гарны зургийг авч, өөрийг нь цахилгаан соронзон цацралаас тусгаарлагдсан бvхээгт шинжилгээ хийжээ. Тэгэхэд тэр "Энэ чинь сансар юм уу хаашаа юм бэ, намайг гаргаач, би гэр уруугаа явмаар байна” гэжээ.

Олон дахин давтан туршилт шинжилгээ явуулсны дvнд жирийн ундны ус Федора Даниловнагийн био соронзон vйлчилсний дараа вирусын эсрэг гайхамшигтай чанартай болж байгаа нь тогтоогджээ. Vvгээрээ эмэгтэй шарх, экзем зэргийг эмчилж чаддаг байсан байна.

Москвагийн профессор Б.М. Степанов тvvний гарын ямар нэг юманд хvрэхгvйгээр vйлчлэх хvчийг тодорхойлох зорилгоор шинжлэх ухааны сvvлийн vеийн ололт болох лазерийн голографийн дуран авай ашиглан судалжээ.

Тэгээд бугуй, сарвууны ясны орчим физик орон хувирч байгааг илрvvлсэн байна. Мөн Федора Даниловна-гийн энерги ямарч материал, тэр байтугай бетонон ханыг нэвт vйлчилж, өвчтөнд мэдрэгдэж байсан байна.

Энэ бодит хvч мөн эсэхэд vнэмшихийн тулд донорын цустай шилийг ариутгахыг хvсчээ. Найман өдөр тvvнд vvдэн шатны ус холиход бараг л бvх улаан бөөм амьд байжээ. Харин хяналтын шилэнд Федорагийн гар шvргэв vv vгvй юу л тэд vхсэн ажээ. Дараа нь Ардын эмнэлгийн бvх дэлхийн холбооны дэд ерөнхийлөгч профессор Ф.Н. Ромашов сорилт хийхээр болжээ.

Лумумбын нэрэмжит ард тvмнvvдийн найрамдлын их сургуулийн мэс заслын эмнэлэгт шийдвэрлэх мэс засал хийлгэх гэж байсан хавдартай өвчтнvvдэд хандаж,

-Мэс заслын дараа шууд экстрасенс vйлчлэл хийхийг зөвшөөрөх эсэхийг асууж, тариа болон хийгдэж байгаа бvх эмийг зогсооно гэдгээ анхааруулжээ.

Арван хvн туршилтад орохыг зөвшөөрсөн байна. Тэдний гурав нь сахарын шижинтэй бөгөөд тэр нь маш их хvндэрсэн байжээ. Мэс засалчид энэ өвчний vед шарх маш удаан эдгэдэг гэдгийг сайн мэдэж байлаа. Туршилт явагдсаны хойно мэс заслын дараа шилжvvлдэг өрөөний хаалгыг татан ороход өвчтөнvvдийн хэн нь ч зовиурласан юмгvй, сайхан унтацгааж байжээ.

Дөрөв хоноод л бvгд хөл дээрээ боссон байна. Тэдгээр хяналт тавьж өдөр бvр цусны шинжилгээ хийж байжээ. Гэтэл диабеттай өвчтөний сахарын тvвшин буурсан байжээ.

Энэ явдлын дараа профессор Ромашав Федора Даниловнаг архаг хар тамхичидтай ажиллахыг хvссэнд тэдгээр өвчтөнvvдийн унданд болон гар нvvр угаахад өөрийн vvдэн шатны дэргэдэх булгийн усыг хэрэглэхийг зөвлөжээ. Гэтэл гайхалтай явдал болж, өвчтөнvvдийн сэтгэл санаа сэргэснээр барахгvй, тэдний цус туйлын цэвэршсэнд лаборант нь хvртэл гайхжээ.

Эдгээр туршилтын дараа профессор "Федора Дани¬ловнагийн гар бодисын солилцоог идэвхжvvлж, дархлалыг сэргээж байна ” гэсэн дугнэлт хийхэд хvрсэн байна. Харин энэ гайхамшигтай эмэгтэй өөрөө "Гайхах хэрэггvй. Хvний хvч чадал бол унтаа гэмээр байлалд байдаг. Зөвхөн мэдэрлийн vйл ажиллагаа дээшлэхэд тэр сэргэдэг” гэж ярьдаг ажээ.

Vнэхээр тvvний ид шидийн хvч тvvнийг хэвийн байхад илэрдэггvй байна. Гагцхvv өвчтөнд туслах гэж хичээх vед нь л гайхамшигтай энерги бий болдгийг шинжээчид тогтоожээ.

-Федорагийн чадвар бол хими, физикийн сургуулиудад заагддаггvй тэр энергитэй холбоотой. Vл мэдэх, тодорхойгvй vзэгдлийг танин мэдэхvйн эл дол болсон аргаар судлах гээд байгаад манай шинжилгээний сул тал оршиж байна.

Данийн алдарт физикч Нильс Борын бvх л амьдралдаа мөрөөдөж байсан шиг солиотой юм шиг тийм шинэ санаа, арга барил хэрэгтэй. Энэ эмэгтэйд оршиж байгаа ерийн нууц, нарийн энергийг мэдэрч чадах багаж хэрэгсэл vгvй дээ хэрэггэй байна гэж эрдэмтэн Ромашав халаасан байна.

Найман жилийн турш Феодора Даниловнаг туршиж, сорьсны эцэст тэр алдар хvндтэй нэгэн болсон байна. "Америка” сэтгvvл дээр ч өгvvллийг нь хэвлэсэн гэнэ. Тэгсэн хэр нь энэ бvхний дараа тэрбээр бас нэг даалгавар биелvvлэх болжээ. Ширээн дээр 40 гэрэл зураг тараан тавьсан байжээ.

-Эдгээрийн хэн нь алагдсаныг та хэлж өгөөч гэсэн байна
-Энэ бол миний мэргэжил биш гэж татгалзахад нь
-Ойлгож байна. Гэхдээ та туршаад vзээч гэж гуйжээ.
Тэр нvдээ аньж, бодол санаагаа хэсэг төвлөрvvлснээ, гараа сунгаж, ээлж дараалан гэрэл зургуудыг авч шидэлсээр ширээн дээр зөвхөн дөрөвхөн зураг vлдсэн ажээ. Тэдгээрийн дээгvvр гараа хөдөлгөснөө нэг уруу нь зааж,

-Энэ байна. Тэр хамгийн сvvлд байсан газраасаа холгvйхэн уд модны навчин дор голын эрэг дээр хэвтэж байна гэжээ.
-Та яагаад энэ зургийг сонгов гэхэд
-Vлдсэн бvх зураг гэрэлтэж байна. Ганцхан энэ зураг л харлаж байсан хэмээжээ.

Уг туршилт Федорагийн хувьд тун хvнд болсон бөгөөд, хэвтэрт орж, хvч чадвар нь хаашаа ч юм бэ алга болчихжээ. Профессор Ромашов тvvний эрvvл мэндэд хортой ийм маягийн туршилт хийхийг хориглосон байна.

-Хvйтэн усан дор гараа удаан хугацаагаар байлгахад тэр надад эрч хvч өгдөг. Хvмvvстэй сайн харьцаатай байх, сэтгэлийн сайхан хөдлөл, ургамлан хvнс бас надад тусалдаг. Хамгийн гол нь хvмvvс өөрсдийнхөө муу бодлоос болж зовдог. Тийм учраас бvvр дайсан байлаа ч гэсэн харааж зvхэх гэж яарах хэрэггvй.

Зvгээр л сайхан сэтгэлээр дуугvй байж байвал таарна. Ямар нэг хvний элэг өвдөхөд би тvvнээс өөрийнхөө бодол санааг цэвэрлэхийг гуйдаг. Уур хорсол, атаархал, муу vйл олон өвчний эх булаг болдог Федора Даниловна өгvvлдэг байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?