“Морь унасан толгойгүй хүн”-ээр удирдуулсан “Эрдэнэс монгол” компани

2612 2017/01/05 0

 

Өргөн уудам газар нутагт амьдардаг монголчууд бид өнөөдөр  өвөг дээдсээс өвлүүлсэн байгалийн баялагаа ашиглан амин зуулгаа явуулж байна гээд хэдчихэд нэг их хилсдэхгүй болжээ. Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой, Эрдэнэс Монгол, Их бага Таван толгой уул уурхайн хэдэн компаниуд дээр монголын эдийн засаг явж байгаагэж хэлж болмоор.


Энэ дундаас "Эрдэнэс Монгол” гэх төрийн өмчит компани бий. Монгол Улсын иргэд тус компанийн 1072 ширхэг хувьцааг эзэмшдэг. Гэвч иргэддээ болоод улсдаа эдийн засгийн үр өгөөжөө өдийг хүртэл өгч эхлээгүй  компани.


Тус компани үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш БНХАУ-ын "Чалко”-д өр төлсөөр л байгаа. Чухам өнөөдрийг хэдийг төлж, цаашид хэр хугацааны дараа өр төлбөр дуусах талаар тодорхой мэдээлэл алга л байна. Ямартай ч өнөөдөр олсон ашгийнхаа тодорхой хувийг "Чалко”-д тушааж, үлдсэн хөрөнгөөрөө ажилчдын болоод дарга нарын цалинг тавьсаар олон жилийг ардаа орхилоо.

Анх л "Эрдэнэс Тавантолгой” ТӨХК-ийн ордын нөөцийг 6.4 тэрбум тонн гэж тогтоож байж. Тэгвэл өнөөдөр хэчнээн тонныг ашиглаж, цаана нь хэчнээн тонн нөөц үлдээд байгааг мэдэх боломж бас л бага байна.


Гэхдээ л өнөөдрийг хүртэл улс төрөөс улбаатай ашиг сонирхлын олон бүлгийг тэжээж, тансаглуулсаар л байна.


Сүүлд "Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг худалдаж авах санал зарим улсаас ирсэн гэх мэдээлэл сонсогдох боллоо. Энэ дагуу Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдоржоор ахлуулсан Засгийн газрын ажлын хэсэг Монголын "Энержи Ресурс”, Хятадын "Шинхуа”, Японы "Сумитома” зэрэг байгууллагуудын хамтарсан уулзалт болсон байна. Чухам энэ уулзалтаар "Эрдэнэс Тавантолгой” компанийн 49 хувийг 400 орчим сая ам.доллароор худалдах тухай яриа гарсан гэх юм.


Үнэхээр ийм яриа хэлэлцээр хийгдсэн бол Монгол Ардын нам эрх барьж буй хугацаандаа амжиж хишиг хүртэх гэсэн санаа байна гэж хардахаас аргагүйд хүргэж байна.


Засаг төр солигдоход Төрийн өмчит компаниудын удирдлага өөрчлөгддөг жамтай. Энэ дагуу Б.Бямбасайхныг чөлөөлж, Ц.Түмэнцогтыг "Эрдэнэс Монгол” компанийн /энэ компани нь "Эрдэнэс Тавантолгой” компанийг 100 хувь эзэмшдэг/ Гүйцэтгэх захирлаар томилоод байгаа.


Ц.Түмэнцогт бол МАН-ын хүн. Тэгэхээр МАН-ын даалгавраар "Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирлаар томилогдож байгаа гээд ойлгочиход буруудахгүй. Эндээс Ц.Түмэнцогтод өгсөн намын даалгавар компанийн 49 хувийг Хятадын "Шинхуа”-д худалдах байв уу гэх хардлага төрж байгаа юм.


МАН Засгийн эрхэнд очмогцоо л "Тавантолгой”-ын 49 хувийг худалдахаар хэлэлцээрт орлоо. Өөрөөр хэлбэл тэд их яарч байгаа нь эндээс харагдаж байна.


Уг нь "Эрдэнэс Тавантолгой” компанийг жилдээ 500 сая ам.долларын ашигтай ажиллаж байгаа гэх мэдээллийг эх сурвалж өгч байсан. Гэвч 500 сая ам.долларын ашгийн ихэнх нь "Чалко” руу шилжиж, үлдсэнээр нийгмийн асуудал шийдэгдэж байгаа учраас одоогоор МАН-д хүртэх хувь үгүй гэж ойлгож болно. АН Засагт байхдаа хангалттай хүртчихсэн. Хүргэн Г.Дэнзэнгээс эхлээд л сарын 30 мянган ам.долларын цалин авч байлаа. Тиймээс л МАН тэргүүтнүүд "Эрдэнэс Тавантолгой”-гоос хувиа хүртэхийн тулд хувьцааг нь худалдахаар улайрч байж мэдэх л юм.


Ингээд л Монголын ард түмний баялагыг ард түмэнд ашиггүйгээр гадныханд найр тавин  "өгчихөж” байгаа юм биш биз гэсэн бодол төрж байна. Харин энэ ажлыг намын даалгавар авсан Ц.Түмэнцогт л гүйцэтгэх нь. Даалгавар авсан хүн ажлаа хийж бололгүй яах вэ. Гэвч Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэх үг байдгийг сануулчихмаар.


Бид өнөөдөр мартчихаад л байгаа болохоос биш "Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдах албан тушаалтнууд бүгд л АТГ-ын үүд сахисан түүх бий шүү. Тодруулбал, тус компанийн Гүйцэтгэх захирал Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой”-д бараа үйлчилгээ шахсан хүмүүсийн балгаар аавын хаалгыг хэд хэдэн удаа татаад амжсан.


Тухайн үед АТГ-аас түүнийг Эрүүгийн хуулийн 150.3 буюу бусдын эд хөрөнгийг завшиж, үрэгдүүлсэн, 265.2 буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутган шалгаж байгаа гэж мэдээлж байв. Энэ бүгдийн цаана намын даалгавар л байсан нь ойлгомжтой.


Тэгвэл Г.Дэнзэн гэх залуу өнөөдөр ч "Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн дарга байснаараа буруудаж, цагдан хоригдож байна. Энэ залууд 17 тэрбум төгрөгийн тендер будлиантуулах ямар сонирхол байх вэ дээ. Зүгээр л даалгавар биелүүлсэн нь ойлгомжтой.

Эндээс Ц.Түмэнцогтод намын даалгавар биелүүлж байгаад хохирогч болох вий дээ гэх анхааруулгыг өгмөөр санагдлаа. Гүйцэтгэх захирал тамга барьж байгаа хүний хувьд  тодорхой эрх мэдэл  бий. Мөн аливаа гэрээнд  гарын үсэг зурж, тамга дарах эрхтэй. Энэ нь  эргээд хууль хяналтын байгууллагад шалгуулах, цаашлаад цагдан хоригдох том үндэслэл болдог. Төрийн өмчийн компанийн Гүйцэтгэх захирлууд  эрх баригчдын "туг тахьдаг” субъект биш биз гэж хардахад хүргэж байна.


Товчхондоо "Эрдэнэс монгол” компани морь унасан толгойгүй хүн шиг болж, жинэхэн эзэд нь Ц.Түмэнцогтыг  хүүхэлдэй мэт "холоос удирдаж” байна гэж хэлж болмоор санагдана.

 

Аюуш

Эх сурвалж: tashuur.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?