D витамин худалдаалахыг хоригложээ

2003 2017/01/06 0

 

Францын Эрүүл мэндийн яамнаас тус улсын эмийн "Crinex” компанид үйлдвэрлэсэн "Uvesterol D” буюу шингэн D витаминыг хэрэглэсэн дөнгөж төрсөн нярай хүүхдийн амьсгал нь боогдож нас барсантай холбогдуулан түр хугацаагаар тус бүтээгдэхүүнийг худалдан борлуулахыг хориглож буйгаа мэдэгдлээ.

 

Францад ерөнхийдөө "Uvesterol D”-r D витамины дутагдалтай төрсөн хүүхдүүдэд аманд нь дусаах хэлбэрээр хэрэглэдэг байна. Гэвч өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 21-нд 10 хоногтой нярай уг вакцинаас үүдэн амьсгал хураасан харамсалтай хэрэг гарчээ. Нярайн аманд вакдиныг дусаасны дараа амьсгал нь боогдож, улмаас нас барсан байна. Харин шинжилгээ хийхэд, нярайн үхлийн шалтгаан нь "Uvesterol D”-г залгисантай холбоотой байх магадлалтай гэсэн дүн гарчээ. Тиймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд тус витаминыг тодорхойгүй хугацаагаар худалдан борлуулахыг хориглолоо.

Францын Эрүүл мэндийн сайд Марисол Турайне "Хамгийн гол эрсдэл нь D витаминдаа бус, хэрэглэх аргад нь л байгаа юм” гэдгийг тодотгожээ. "Uves­terol D”-г гадаадын өөр улс оронд худалдан борлуулдаггүй аж.


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?