Үслэг эдлэлийг хэрхэн арчлах вэ?

413 2017/01/06 0

 

Үслэг эдлэлийг сайн хадгалвал олон жил болсон ч хэвээр байдаг байна. Шубийг аль болох өмсөж явах хэрэгтэй, өмсөхгүй хадгалах тусам л мууддаг. Өмсөхгүй далд байгаа ч гэсэнхааяа уутнаас нь гаргаж салхи оруулж байх хэрэгтэй. Ингээд та бүхэндээ үслэг эдлэл арчлах хэдэн зөвлөгөөг өгье.

  1. Булга, үнэгэн шуба өмссөн үедээ хүн ихтэй газар чихэлцэхээс татгалзах хэрэгтэй. Тэгэхгүй бол үс нь унаж, өнгөө алдана.
  2. Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургүй байдаг. Мэдээж нойтон цасанд ч аль болох норгохгүй байх хэрэгтэй.
  3. Хэрвээ норгосон тохиолдолд газ халуун плитка, халаагуураас хол байлгах хэрэгтэй. Харин сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай.
  4. Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хааяа салхинд тавих хэрэгтэй, үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг.
  5. Том чөлөөтэй даавуун уутанд хадгалаарай.
  6. Үслэг эдлэл үнэр өөртөө шингээхдээ сайн байдаг учир, эвгүй үнэрээс сэргийлж жижиг алчууранд дуртай үнэртнээ түрхээд халаасанд хийчих.
  7. Мольны эсрэг бодисыг халаасанд хийгээрэй.
  8. Хэрвээ цагаан шубатай бол крахмалаар арчиж болно.
  9. Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгөө алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй. Хими цэвэрлэгээнд өгөх болсон үгүйг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй. Хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй гэсэн үг. Мөн шубан дээрээ цүнх үүрч болохгүй.
Эх сурвалж: arslan.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?