2017 оны ордуудын ерөнхий зурхай

1755 2017/01/06 0

Хонины орд:

 

Тахиа жилд Хонины ордныхныг багагүй сонирхолтой зүйлс хүлээж байна. Жилийн сорилд бууж өгөлгүй бүх чадлаараа хичээгээрэй. Муу зуршилаасаа хамгийн түрүүнд салах хэрэгтэй. Жилийн эхэнд эрч хүчтэй Хонины ордныхонд гэнэтийн боломж гарна. Хавар таны амьдралд бага зэрэг өөрчлөлт орно, хамтрагчид нэмэгдэж, чухал гэрээнүүд олноор хийгдэх төлөвтэй. Мичин жилийн аз тахиад ч үргэлжлэх боломжтой. Тахиа намар тийшээ урьдчилан тааварлашгүй зүйл тохиож заримдаа цохилт авч магадгүйг бүү мартаарай. Энэ эрсдүүлийг хамтрагч түншүүдийн урвалт, найз нөхдийн нүүр буруулалт зэргээр та зунаас мэдэрч эхлэнэ. Үүнд хонинууд хэтэрхий их санаа зовох хэрэггүй, бүх зүйлээ маш сайн нягтлан шалгаж байгаарай. Өмнөх амжилтуудаа санаж хувь тавиланд гомдохгүй байх нь хамгийн чухал. Хэрэв та сэтгэлзүйн тэнцвэртэй байдлаа хадгалж чадвал Тахиа жилийн цохилтонд өртөхгүй санхүүгээ өсгөж мөнгө хангалттай олно. Зуны дунд сараас Хонь жилтнүүдэд хэд хэдэн гэнэтийн зүйл тохиолдоно гэж  зурхайчид үзэж байна. Танд хувийн амьдрал, карьерээ өсгөх хоёроос сонголт хийх мөч тулгарна. Шийдвэрээ гаргахаас өмнө сайтар бодоорой. Тахиа жил гэр бүлд ээлтэй боловч ажил мэргэжлээ сонгосон ч амжилт дагалдана. Гэхдээ гэр бүлийн гишүүдийн урам хугарч магадгүй тул тэдэндээ өөрийгөө гэртээ бага цаг зарцуулна, гэхдээ санхүүгийн хувьд чамлахааргүй хөрөнгө оруулалт хийнэ гэдгийг урьдчилж ойлгуулах хэрэгтэй. Есдүгээр сард хонинууд маш бүтээлч байх ба төлөвлөгөө, шинэ санаанууд чинь эргэн тойрныхны дэмжлэгийг сайн авна. Магтаал талархал хүлээж буй үеийг ашиглан өөрийн хөдөлмөрийг сурталчилах боломжтой, өрсөлдөгчид чинь ч хүлээн зөвшөөрнө. Аравдугаар сар гэхэд та зөв замыг олчихсон байх болно. Энэ сард гол нь амжилтандаа ташуурахгүй байх хэрэгтэй, таныг жаргалдаа мансуурч байх хооронд хэн нэгэн хорлох зүйл хийж болзошгүй юм. Тахиа жилд толгой сэргэг эрүүл ухаанаар сэтгэж бууж өгөхгүй байж чадвал 11, 12-р сарын турш мөн амжилттай байх болно.

Үхрийн орд: 

2017  онд үхрийн ордныхон хамгийн азтай ордуудын нэг байх болно. Ажил хэргийн тал дээр ашигтай санал олон ирнэ. Хувийн амьдрал дээр ч хэд хэдэн гэнэтийн бэлэг таныг хүлээж байна.  Гэхдээ ажил хэргийн амжилт хайртай хүмүүстэйгээ харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ.  Алтан дунджийг барихыг хичээгээрэй.  Хаврын дундуур холын хамаатнууд чинь зочилж ирнэ.  Зургаадугаар сард шинэ ажил хэрэгт хүчээ сорих хүсэл төрнө. Үзээд алдахад гэмгүй. Зуны сүүлээр ч авьяас билгээ илрүүлэх сайхан боломж тохионо.  Наймдугаар сард хувийн амьдралд шинэ өнгө төрх нэмэгдэж, хайр дурлалтай учирч мэднэ.  Он удаан жил хүлээсэн хайрттайгаа ч учрах юм билүү.  Намар та бага зэрэг ядрах тул амралтаа авч хэсэг амсхийгээрэй. Гэхдээ амралтын ганц хоёр өдөр амрах биш харин бүтэн сараар нь амарч байж эрч хүчээ нөхнө.  Есдүгээр сарын дундуур өрсөлдөгч идэвхижинэ. Гэхдээ тахиа жил танд ивээлээ өгөх тул дайсан, өрсөлдөгчдөөс нэг их эмээхгүй, ажлаа тайван хийхэд л болно.  11 дүгээр сард гадаад түншүүдээс санал хүлээж авч магадгүй. Эргэлзэж тээнэгэлзээд хэрэггүй, ийм аз хүн бүрт тохиохгүй шүү дээ.  Гагцхүү таны идэвх чармайлтаас бүх зүйл шалтгаална. Хамтын ажиллагаа урт удаан хугацаанд үргэлжлэх тул  шинэ газар орон үзэх ч боломж гарна.

Ихрийн орд:

Өнгөрсөн жил амжуулж чадаагүй ажил хэргээ гүйцэлдүүлэх боломж гарч ирнэ.  Хоёрдугаар сараас эхлэн амжилт ар араасаа цуварна. Хувийн амьдралд ч хайрын болзоо, романтик учруулуудаар дүүрэн байна. Гэхдээ хэт хөнгөн байлгүй, биеэ барьж, хүн бүртэй сээтэгнэх хэрэггүй.  Дөрөв болон тавдугаар сард амарч, амсхийх хэрэгтэй. Хамгийн гол нь ойр дотны, хайртай хүмүүстэйгээ амарч, "хэрэгтэй” хүмүүстэй уулзан цагийг өнгөрүүлэх нь хожим хэрэг болно. Зургаадугаар сарт амжилт ойрхон тул түүнийг олж авахын тулд хичээнгүйлэн ажилла. Амарч тухлах цаг одоо биш. Мөнгө санхүүтэй холбоотой ажлууд амжилттай байна.  Зуны дунд үеэр зөн мэдрэмж өндөр байна. Ажил мэргэжилдээ амжилт гаргаж, албан тушаал ахих зэргээр зав зай бага гарах тул гэр орондоо анхаарал бага хандуулж магадгүй. Тиймээс зуны сүүл үеэр гэр бүлийнхэндээ заавал цаг гаргаж, хамт амрахыг хичээгээрэй. Есдүгээр сард олон сорилт тулгарна.  Энэ үед дотоод сэтгэлээ сонсож, зөв сонголт хийвэл ажил хэрэг өөдрөг байж, мөнгө санхүүгийн тал дээр санаа зовох зүйлгүй болно.  Намрын сүүлээр хамаатан садан таныг залхааж мэднэ. Гэхдээ тэд байнга зочилж ирж, төвөг учруулдаггүй л бол хаа нэг амаа жимийгээд өнгөрөхөд зүгээр.  12 дугаар сард албан тушаал дэвших магадлалтай.

Мэлхийн орд:

Энэ жил мэлхийн ордныхон Тахиа жилийн ивээл дор байна.  Гэхдээ мэлхийн ордныхонд эргэцүүлэн бодох хугацаа хэрэгтэй учраас тахиа жил таныг яаруулалгүй, оны эхээр бүхий л асуудлаа өөрөө шийдвэрлэнэ. Албан хэрэг тогтвортой байна. Хоёрдугаар сараас эхлэн хурдаа авах шаардлагатай болно. Өндөр албан тушаалд ч очиж магадгүй.  Хувийн амьдралд шуурхай зан чанар хэрэгтэй. Үгүй бол таны ирээдүйн хань таныг анзаараа ч үгүй байтал хажуугаар чнь зөрөн өнгөрч мэднэ.  Хаврын эхээр бизнесийн салбарт авьяас билгээ нээх боломж гарна. Та өөрийн авьяас билэгтээ эргэлзэхгүй байвал өдөр бүр боломжийн мөнгө олж чадна. Таны гайхалтай, өвөрмөц шинэ санаанууд түншүүдэд таалагдана. Тавдугаар сард хэсэг амсхийж, амрахад гэмгүй.  Зургаа болон долоодугаар сард олон боломж гарч ирнэ, энэ бүхнийг эхлүүлснээр гайхалтай үр дүнд хүрнэ.  Багаа бүрдүүлэхдээ найз нөхөд, танилуудаасаа сонгох боломжтой. Үгүй юм аа гэхэд тэдний тусламж, дэмжлэгийн үг илүүдэхгүй. Наймдугаар сард эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Залхуурч, хойш суух хэрэггүй нэн даруй эмчид ханд. Есдүгээр сар мэлхийн ордныхны хувьд ачаалалтай сар байна. Шинэ хүмүүстэй танилцаж, уулзаж, болзоонд явах гээд зарим үед хоногийн 24 цаг хүрэлцэхгүй мэт санагдана.  Хайр дурлалын тал дээр бүтэлгүйтснээр ажлын бүтээмж муудаж магадгүй. 10 болон 11дүгээр сард олон удаа томилолтоор явж магадгүй. Ажил дээр олон хэлэлцээр, хүндхэн даалгавруудтай тулгарна. Намар ажил дээрээ идэвхитэй байснаар удирдлагууддаа таалагдаж, 12 дугаар сард албан тушаал ахиж мэднэ.  Ажилдаа хэт их анхаарах учраас гэр бүлийнхэн тань таны анхаарал халамжаар дутна. Тиймээс тэднийг уйдаахгүй ямар нэг зүйл бодож ол. Тэд таныг эзгүйд гэртээ засвар хийсэн ч болно. Мөнгө их байхгүй ч гэр бүлдээ зарцуулах хэмжээний мөнгө үргэлж халаасанд тань байх болно.

Арслангийн орд:

Хоёрдугаар сард гайхалтай, сонирхолтой санаагаар дүүрэн байна. Ажил хэргийн талбарт амжилттай байж, цалин нэмэгдэх, албан тушаал ахих магадлалтай. Мэдээж үүний тулд ихээхэн ажиллах шаардлагатай болно.  Хувийн амьдралын тал дээр гэр бүлд тайван дуулаан уур амьсгал тогтох бол ганц бие арслангийн ордныхон хайртай хүнтэйгээ учирж, гэрлэлтээ батлуулахад таатай үе.  Хаврын эхээр санхүүгийн салбарт авьяасаа нээх боломж гарна. Мөнгө санхүүгийн тал дээр асуудалгүй. Тиймээс заримдаа ажлаас түр холдож амарч, амсхийх хэрэгтэй.  Амралтаа тав эсвэл зургаадугаар сарын эхээр төлөвлөх нь зүйтэй. Амралт аяллын үеэр олон шинэ хүнтэй танилцахын зэрэгцээ тэдний дунд хожим нь хэрэг болох нөлөө бүхий хүмүүс ч байж мэднэ. Уран бүтээлийн салбарынхан  энэ онд одтой байна. Мөн  бизнесийн салбарынхан ч амжилттай байж, таагүй асуудлууд холуур тойрно.  Наймдугаар сард арслангийн ордныхон зөв сонголт хийсэн эсэхдээ эргэлзэнэ. Ядарч туйлдахаасаа өмнө гэр бүлийнхэнтэйгээ зөвлөлд.  Намар, тэр дундаа 9, 10 дугаар сард гадаад төрхөө өөрчлөхөд тохиромжтой. Энэ үеэр танилын хүрээ өөрчлөгдөнө. Арваннэгдүгээр сард үр өгөөжтэй томилолт хүлээж байна. Арванхоёрдугаар сард нөхцөл байдал нэг их өөрчлөгдөхгүй. Гэр бүлийнхэндээ цаг зав гарга.

Охины орд:

Ихэнх ордуудын адилаар Охины ордынхонд ч Тахиа жил таатай хандах нь. Хоёрдугаар сард ажлын талбарт гэнэтийн зүйл тохиолдоно. Байнга ууртай явдаг байсан дарга тань гэнэт л найрсаг болж мэднэ. Тиймээс энэ үеийг ашиглаж, цалингаа нэмүүлэх хүсэлт гарга.  Хувийн амьдралд ч уйдах зав гарахгүй. Зарим нэг нь бүл нэмж магадгүй.  Хаврын улиралд аз тохионо. Харин 4-5 дугаар сард ямар нэг тэмцээн уралдаанд бүртгүүлбэл та заавал амжилт олно. Сугалаанд азаа үзсэн ч гэмгүй.  Зун хангалттай амарсан охины ордныхон Намар эрч хүчтэй ажилдаа ороход бэлэн бай. Аравдугаар сард эртний танилтайгаа таарч, тэр танд сонирхолтой боловч эргэлзээтэй санал тавина. Та энэ хүнд итгэдэг бол хамтран ажиллаад үз. Гэхдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд хэрэггүй. Мөнгөө өөртөө байлгаж, хэрэгтэй үед нь л хөрөнгө оруулалт хий. Арваннэгдүгээр сар хувийн харилцаагаа сайжруулахад тохиромжтой. Та гэрлэх эсэхээ шийдэж чадахгүй өнөөг хүрсэн бол чухамхүү одоо л энэ эргэлзээгээ нэг тийш болгох цаг ирсэн. Таны хайртай хүн амьдралаас тань гэнэт л яваад өгч мэдэх тул түүнийгээ үнэхээр хайрладаг бол гэрлэх санал тавь. Арванхоёрдугаар сард онцгой өөрчлөлт гарахгүй. Гэхдээ хуучны найзуудтайгаа уулзах, ажлын хамт олонтойгоо харилцах харилцаа сайжрах гээд таатай үйл явдлууд бий.

Жинлүүрийн орд:

Тахиа жил гарсан өдрөөсөө л жинлүүрийнхнийг ивээлдээ авч, хоёрдугаар сарын эхнээс л жинлүүрийн ордныхон тахиа жилийн найдвартай хамгаалалтан дор байгаагаа мэдэрнэ. Өнгөрсөн жил мөнгө санхүүгийн нөхцөл байдал муугүй байсан. Харин 2017 онд мөнгөтэй холбоотой асуудал гарахгүй, буяны үйлсэд ч гар сунгах боломжтой болох нь. Гэхдээ баруун солгойгүй мөнгөө цацах хэрэггүй. Зөвхөн таны тусламж хэрэгтэй болсон хүмүүст л гар сунга. Хаврын эхээр уран бүтээлийн үйл ажиллагаа амжилттай байна. Урлагтай бага зэрэг ч атугай холбоотой хүмүүсийн ажил үйлс үнэлэгдэж, ихээхэн хэмжээний мөнгөтэй болно.  Хувийн амьдрал ч таатай байна. Хань ижлээ олох бөгөөд гэрлэлтээ хойшлуулаад хэрэггүй. Тахиа жил гэр бүл зохиоход тун тохиромжтой жил.  Харин гэр бүлтэй жинлүүрүүдийн хувьд олон таатай гэнэтийн бэлэг тэднийг хүлээж байна. 3-6 дугаар сард танайд холын хамаатан чинь айлчилж, эсвэл эртний найзуудтайгаа уулзана.  Зун амрахаар төлөвлөсөн бол таныг мартагдашгүй аялал хүлээж байна.  Намар, соёл урлаг болон улс төрийн салбарынхны хувьд бүх зүйл тааламжтай байна. Зөн билэгтээ итгэж, сонголтоо хийгээрэй. Тахиа жил сонголт хийхэд тань тусална. Өдөр тутмын зурхайгаа сайтар уншиж байгаарай.  Таны өмнө бүхий л хаалга нээлттэй байна.  11 дүгээр сард удирдлагатайгаа үл ойлголцох зүйл гарч магадгүй. Таныг суудлыг нь орлохоор хичээж байна гэж дарга тань айж байгаа байх.  Захирал болмоор байгаа бол энд биш өөр газар дорхноо болчихож чадна гэдгээ ойлгуул. 12 дугаар сард та энэ онд гаргасан амжилтуудаа тооцон үзэхэд үнэхээр л бахархууштай үр дүн гарна. Хуримтлал их байна.  Хувийн амьдрал ч таатай байх болно.

Хилэнцийн орд:

Бич жилд хилэнцийнхэнд өрсөлдөгч, муу санаатнууд олон таарч байсан бол тахиа жилд тэдний талаар мартана.  Гуравдугаар сард санхүүгийн салбарт гэнэтийн бэлэг хүлээж байна. Хаврын дунд үеэр ч энэ байдал хэвээр үргэлжилж, өмнө нь гар татаж байсан зүйлсээ ч худалдан авах боломжтой болно.  Мөнгө их олж байна гээд зугаацаж цэнгээд яваад байх хэрэггүй. Гэр бүлдээ их цаг гарга. Тавдугаар сард сайн амрах хэрэгтэй.  Зун ажлаа солих талаар бодож магадгүй. Өөрийн гэсэн ажил хэргээ эхлүүлэхээр шийдсэн бол амжилт ойрхон байна. Ямар  салбар гэдгээс үл хамааран энэ жил ивээлээ өгнө гэдгийг санаарай. Санхүүгийн тал дээр ноцтой хүндрэлүүд гарахгүй. Намар эрсдэлтэй ажиллагаанд тоххиромжтой үе.  Мөн аравдугаар сард сонирхолтой уулзалт, болзоогоор дүүрэн байна.  Ганц бие бол адал явдлаар дүүрэн байх нь. Харин хэдийнэ гэрлэсэн бол таныг эргүүлж байгаа хүмүүсээс холхон байж, сээтгэнэхээс зайлсхий. Үгүй бол гэр бүлийн харилцаанд ноцтой сэв сууж мэдэх нь. 12 дугаар сард таатай үйл явдлууд олон тохиодоно. Албан тушаал ахих, орон байрныхаа нөхцлийг сайжруулахад тохиромжтой.

Нумын орд: 

Энэ жил хэн нэгэнтэй өрсөлдөж, тэрсэлдээд байх шаардлага гарахгүй. Хоёрдугаар сард нумын ордны одон хүн чухал уулзалт, хэлэлцээрүүдийг төлөвлөнө. Та нэг их хичээл зүтгэл гаргаагүй байхад л хүнд итгэдэггүй түншээ ятгаж, гэрээнд гарын үсэг зуруулж дөнгөнө. Уран үг яриа хувийн харилцаанд ч тусална. Хурц ухаанаараа бусдыг татна. Хавар олон сонирхолтой уулзалтууд, аливаа салбарт амжилт хүлээж байна. Гагцхүү таны сэтгэл санааны байдлаас энэ бүхэн хамаарна. Амжилтыг тань үнэлсэн гавьяа шагнал ч мундахгүй.  Дөрөвдүгээр сард удирдлагын зүгээс таныг урамшуулж магадгүй. Хаврын дундуур ганц бие хүмүүсийг романтик болзоо хүлээж байна. Энэ болзоо хуримын ёслолоор үргэлжилж мэднэ.  Тавдугаар сард танд уудам орон зай дутагдаж мэдэх нь, их хотын чимээ шуугианаас залхсан бол амралтаа авч, уул, ойд аял. Зун эртнээс бодож байсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд муугүй үе. Бизнес цэцэглэнэ, гол нь та найдвартай баг бүрдүүл. Зуны сүүлээр ажлаас түр хөндийрч, хэсэг амраарай.  Наймдугаар сард хувийн амьдрал яг л үлгэр мэт байна. Гэхдээ энэ үлгэр дээр хорон санаат шидтэн, шулам зэрэг муу дүрүүдийг гаргаж ирэхгүйн тулд тэвчээртэй бай. Гэр бүлийнхэндээ илүү их анхаарал хандуул.  Намар тансаг, тухтай амьдралд татагдана. Орон байрандаа засвар хийхэд тохиромжтой. Мөнгөн санхүүгийн хувьд ч тааламжтай үе.  Арванхоёрдугаар сард нумынхны хувьд тайван өнгөрнө.

Матрын орд:

 Энэ жил таныг хайрын бурхан тэнгэр ивээж, хаврын улиралд таныг гэх хүн олширсноор та заримдаа энэ бүхнээс залхана. Хаврын дунд үеэр Матрын ордныхонд хэд хэдэн гэнэтийн бэлэг тохиох бололтой. Тэр дундаа санхүүгийн нөхцөл байдал эрс сайжирч, та урьд өмнө байгаагүйгээр эрэлт хэрэгцээтэй байхын дээр авьяас билэг, хөдөлмөр тань зохих ёсоор үнэлэгдэнэ. Матрын ордныхон зуны дунд үеэр амралтаа төлөвлөөрэй. Энэ үеэр онц чухал ажил гарахгүй, мөн халаасанд тань амрахуйц хэмжээний мөнгө хангалттай байх тул хаагуур амрахаа эртнээс төлөвлөсөн нь дээр. Хайр дурлалын адал явдал их байна. Ганц бие матрын ордныхонд энэ нь таатай боломж, гэр бүлтэй матруудад ч ийм адал явдал учирч мэднэ. Гэхдээ та нэгэнт л гэрлэсэн бол үнэнч бай, таны хань, эсвэл хайртай хүн багахан сээтэгнэлийг ч өршөөхгүй. Тиймээс орой үдшийн цагийг зугаа цэнгээний газарт биш харин гэрийн хоолоо идээд буйдан дээрээ тухлан өнгөрөөх нь гэр бүлд таатай уур амьсгал авчирна. Арваннэгдүгээр сард матрын ордныхны зохион байгуулах авьяас чадвар нь нээгдэнэ. Та өөртэйгөө санаа бодол нэгтэй хүмүүсээр багаа бүрдүүлж чадна. Бизнес санаа байгаа бол саатаж түвдэлгүй ажлаа эхлүүл. Тахиа жилтэй хүмүүсээс түншүүдээ сонгох нь зүйтэй.

Бумбын орд:

Ураны нөлөөгөөр ажил, мэргэжлээ солих боломж гарч ирнэ. Энэ боломжийг бүү алдаарай. Танд сонирхолтой ашигтай санал тавих бөгөөд ийм саналуудын заримыг эртний анд нөхөд чинь ч тавьж мэднэ. Найз нөхөдтэйгөө хамтран ажилласнаар шинэ ажил хэрэг явуулахад хялбар байх болно. Хувийн амьдрал ч таатай байна.

Бумбынхны хувьд санхүүгийн асуудал тэр бүр тулгарахгүй. Энэ жил азтай байх тул мөнгөжих боломжоо ашиглаж, сугалаанд азаа сориод үзэхэд ч гэмгүй.

Тавдугаар сард өөрийгөө амрааж, үзэсгэлэнт газруудаар аялахад тохиромжтой. 8-р сард уран бүтээлийн ажилд өөрийгөө сориод үзэхэд гэмгүй.  Намар орон сууц, гэр орныхоо нөхцөл байдлыг сайжруулах тал дээр анхаарвал сайн. Энэ үеэр санхүүгийн хүндрэл ч гарахгүй тул мэргэжлийн багийнхнаар гэр орноо үзэмжтэй сайхан болгуулснаар өөрт тань сэтгэл ханамжийг авчирна. Бумбынхны бизнес эрчимтэй хөгжинө, гэхдээ 11-р сар гэхэд та ганцаараа бүгдийг амжихгүйгээ мэднэ. Тиймээс ажилтнуудынхаа тоог нэм. Мэдээж захирал, нягтлан бодогч, техникчээ ганцаараа амжуулаад байж болох ч энэ нь тийм ч зөв сонголт биш.

Загасны орд:

Бич жилд бүх зүйл нь сайхан загасныхны хувьд Тахиа жилд шилжих гэж амаргүй байх болно. Шинэ оны эхний сард загасныхны хувьд амаргүй байх бол хоёрдугаар сараас олон шинэ өөрчлөлтүүд гарна. 2017 оны хоёрдугаар сард Загасны ордныхны цалин нэмэгдэж магадгүй. Бүгчим офист сууж залхсан нэгэн өөрийн бизнесийг эхлүүлж болно. Ингэхдээ ямар ч салбарыг сонгож болно, гагцхүү чин сэтгэлээсээ хичээж ажиллавал тахиа жил хөдөлмөрийг тань үнэлнэ.

Тахиа жилд авьяас билгээ нээхэд тааламжтай үе. Хайр дурлалын хувьд 2017 оны хавар ганц бие загаснууд олон уулзалт, болзоо, романтик учиралтай нүүр тулна. Гэлээ ч хэт их зугаа цэнгээнд татагдах хэрэггүй, өөрийг тань гэсэн, анхаарал халамж тавьж байгаа хэн бүхэн жинхэнэ хайрын эзэн гэх баталгаа бага.

2017 оны зун Загасныхны хувьд аяллаар дүүрэн байна.  Зуны налгар өдрүүдэд ажиллаж стрессдэж суулгүй, амралтаа аваад аялах хэрэгтэй.

Намар энэ ордныхонд олон бизнес санаа гарч ирнэ. Энэ жил тэдний хувьд ямар ч ажил хэрэг эхлүүлсэн амжилттай байх болно. Есдүгээр сард санхүүгийн нөхцөл байдал сайжирч, мөнгө ихээр орох бөгөөд мэдээж зүгээр суухад тэнгэрээс мөнгө унаад ирэхгүй ч эхлүүлсэн ажил хэрэг тань үр дүнгээ өгөх, шагнал авах, эртний өр авлагаа авах зэргээр гэнэт их мөнгөтэй болно. 10 болон 11 дүгээр сард эрс өөрчлөлт гарахгүй. Харин арванхоёрдугаар сард загасныхан тахиа жилээ үдэхээр тун завгүй, гэхдээ хөгжилтэйгээр энэ сарыг өнгөрөөнө.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?