Атга шавраар атан тэмээг амилуулна

421 2017/01/06 0

 
Говийн улаан тэмээний шавар баримлын үзэсгэлэн бодисын бус соёлын өвийн гайхамшиг болохыг харууллаа.

 

"Шавар баримлын гоёмсог төрх нь байгалиараа байдагт оршино”. Нүдэнд өртмөөргүй говь нутгийн улаан шороо нь барималчийн гараар босоо сүр жавхаат улаан тэмээ болж хувирлаа.

Өвөр Монголын Баяннуур хотын Урадын хойд хошуунд зохион байгуулагдсан Урадын олон улсын тэмээн соёлын аялал жуулчлалын наадмын "Тэмээний баримлын үзэсгэлэн"-д шавраар урлан амилуулсан тэмээдийн баримал монгол гэрт дэлгэгдэж байлаа.

Шавар баримал нь Урад нутгийн үндэстний уламжлалт ардын урлаг юм. Барималч Эрдэнэ гуайн гараар бодисын бус соёлын өвийн урлагийн содон бүтээл гарсан байна.

- Урадын хойд хошууны шавар баримал нь Урад нутгийн монгол үндэстний урт удаан амьдрал үйлдвэрлэлийн явцад бүтээгдсэн уламжлалт гар урлал юм хэмээн Эрдэнэ гуай танилцуулж байлаа.

Шавар баримал нь тухайн газрын улаан шавраар материал болгож, ихэнхдээ говийн улаан тэмээг урлан бүтээдэг ажээ. 

- Шавар баримлыг барихад тэмээний үс ноосыг нарийн сийлж, хүн амьтны хоромхон зуурын дүр төрхийг бүтэхээр дамжиж шавар баримлын сүр сүлдийг бүтээдэг” хэмээн Эрдэнэ гуай ярьж байв.

эх сурвалж: 

http://mongol.people.com.cn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?