Соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нарын судалгаа явагдаж дууслаа

333 2017/01/09 0

Чингэлтэй дүүрэг дэх, соёлын биет бус өв, түүнийг өвлөн уламжлагч, нарын бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, ур чадварын өндөр төвшинд өвлөн эзэмшсэн өвлөн уламжлагч нарыг улсын жагсаалтад бүртгүүлэх, сурталчлан таниулах зорилгоор дүүргийн Соёлын төвөөс Соёлын биет бус өв, өвлөн уламжлагч нарын судалгааг 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
"Соёлын биет бус өвийг ур чадварын өндөр түвшинд өвлөн эзэмшсэн билиг авьяастны улсын жагсаалт”-д оруулах өвлөгчдийг сонгон тогтоох шалгуур үзүүлэлтийн дагуу 12 төрлөөр судалгааг явуулж өндөр төвшинд өвлөн эзэмшсэн 25, Өвлөн суралцагч 301, Ардын урлагийн мэргэжлийн уран бүтээлчид 57, нийт 384 Өвлөн уламжлагч, ардын авьяастан уран бүтээлчид амьдарч байна гэсэн нэгдсэн судалгааг гаргалаа.
Цаашид Соёлын биет бус өвийг өндөр түвшинд өвлөн уламжилж буй иргэдтэй биечлэн уулзаж ярилцлага судалгааг бичгээр тэмдэглэхийн сацуу тухайн өвлөгчийн уран чадвар , арга барил, урын санг холбогдох зан үйлийн орчинд нь дуу, дүрс бичлэгээр баримтжуулж сан бүрдүүлэх, өндөр түвшинд өвлөн уламжлагч билиг авъяастны улсын жагсаалтад бүртгүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зэрэг ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?