7 хоногт 1 удаа элэг ид

74383 2017/01/09 2

 

1. Өглөө эртлэн босдог хүнийг Бурхан үргэлж шагнадаг гэдэг үг бийг санаарай. Эрт унтах нь эрүүл, гоолиг байх нууц болдог.

2. 18 цагаас өмнө оройн хоолоо амжаад идвэл та насан туршдаа таргалалтаас хол, эрүүл байх боломжтой.

4. Унтах хүнд ус хэрэггүй. Унтахаас 2 цагийн өмнө уух зүйлээ зогсоох нь шөнө бөөр ажиллаж, хаван хуримтлагдахгүй сайн талтай.

5. Үсээ 7 хоногтоо 1 удаа боргиогоор зайлж байх нь маш хурдан ургуулаад зогсохгүй, гялалзуулж өгнө дөө. Энэ бол загвар өмсөгчдийн эрүүл үсний нууц юм шүү.

6. Бөднийн өндгийг өглөөдөө 3 ширхгийг түүхийгээр нь хагас аяга халуун усанд хийн ууж байх нь олон төрлийн өвчнийг анагаадаг.

7. Өдөрт 1 бүтэн нимбэгийн шүүстэй аяга бүлээн ус заавал ууж байгаарай. Өөхийг шатаахаас гадна, судас, дотор эрхтэнд хуримтлагдсан малын махны холестрин, маргарин зэргийн үлдэгдлийг цэвэрлэнэ.

8. Хэрвээ та үйлчилгээний байгууллагад ажилладаг бол хүн бүртэй сайхан харьцаж байгаарай. Нэг муухай харьцсан хүн танд ямар сөрөг энерги, муу зүйлс наалдуулаад явахыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Тийм зүйлээс болж бидний бие өвдөх шалтаг үүсдэг.

9. Цагаан идээг өдөр болгон хэрэглэж заншаарай. Тэгвэл шүд, нүд, хумс, яс эрүүлээрээ урт удаан наслана.

10. Лааз, шилэнд дарж савласан, хөлдөөсөн, удсан юм бүхэн таны энергийг сорж шингэдэг гэдгийг санаарай. Зөвхөн шинэ жимс ногоо, сүү, талх зэрэг л бидэнд энергийг өгч чаддаг.

11. Кофе их уух нь зүрхний хэмийг алдагдуулж, цөсийг өтгөрүүлэн, чулуужуулдгийг анагаах ухаан тогтоосон байдаг. Тэрний оронд цэцэгний цай, ногоон цай уух нь тураах, эрүүлжүүлэх олон талын ашиг тустай.

12. Монгол аньс, нэрс, чацарганыг өдөр бүр хэрэглэвэл дархлаагаа хадгалж чадна.

13. Өглөөний нарнаас 2 гараа алдлаад асар их хүч чадал халуун дулаан энергийг өөртөө шингээн авч байгаарай.

14. Цагаан гурил, будаа нь цавуулаг өндөртэй учраас бүдүүн гэдэсний хананд наалдсаар байдаг бөгөөд хоол шингэлтийг удаашруулж, таргалах, гэдэсний чулуу болон хуримтлагдах нөхцлийг бүрдүүлж байдаг. Тиймээс жигнэж, зуурахаасаа өмнө хивэгтэй холивол наалдах нь багасдаг.

15. Хүн хүнтэй сайхан харьцаад, эх орныхоо эрүүл хоол унд, монгол танг хэрэглээд явбал цаг зуурын өвчин хэзээ ч тусдаггүй.

16. Өнгөрсөнтэйгөө бүү зууралд. Та яг одоо л амьдарч байна шүү дээ.

17. Бурханы шашны тухай, Бодь мөрийн зэрэг, Бурхан багшийн сургаалийг унших үед дотор маань байгаа нэгэн зүйл тэлж уужран, гүнзгий амьсгал авах тайвшралыг мэдэрдэг.

18. Замаар гарахдаа чихэвчээ авч байгаарай. Амь нас дуу хөгжимнөөс илүү үнэтэй.

19. Нүүр, нүд, духандаа орой унтахаасаа өмнө өргөст хэмхийг хэрчээд тавьж байвал арьс хэзээ ч хуурайшдаггүй.

20. Хайрттайгаа цуг энерги цэвэрлэх сүүтэй ваннд /2 литр сүүг усандаа хийхэд хангалттай/ орсныхоо дараа оливын тосоор бүх биенд нь массаж хийж, гол нь нүүр, гар, хөлний цэгүүдийг нь дарж өгснөөр маш сайхан амралтыг бэлэглэх болно.

21. Сард 1 удаа 500 гр орос үзмэн дээр халуун ус хийж хоноод маргааш нь шүүсийг нь ууж байвал калигаа нөхөж чадна.

22. Өглөөнөөс эхлээд инээмсэглэж яв. Тэгэх тусам хүмүүс чамд эелдэг хандахыг мэдэрнэ.

23. Тааламжгүй хүмүүсээс чимээгүйхэн холдож, дахиж бүү уулз.

24. Гэрт гарсан эвдрэл гэмтлийг цаг алдалгүй засуулж бай. Засуулах зав алга гээд яваад байвал тэр жижигхэн эвдрэл чинь таниас засуулахаасаа 100 дахин их цагийг хороох болно.

25. Байнга цэмцгэр байна гэвэл дэндүү их хүч, цаг авах болно. Харин үүний оронд авсан юмаа байранд нь тавьж сураад, долоо хоногт 1-2 удаа цэвэрлэгээ хийж байгаарай.

26. Болж өгвөл цайвар өнгийн тавилга аваарай. Байнга тоос харагдаж бачимдуулахгүй, өрөөг цэлгэр харагдуулж, сэтгэл санааг аз жаргалтай болгодог.

27. Өглөө, орой бүр Бурхан тахилынхаа өмнө зул, арц өргөснөөр гэрт болон бие сэтгэлд хуримтлагдсан сөрөг муу энергийг ариусган цэвэрлэж байдаг.

28. Машин, гэр, ажлын түлхүүрээ заавал хувилж аваарай. Нэг дор бүү хадгал.

29. 7 хоногт 1 удаа элэг ид. Цус багадалт эмчлэгдэнэ.

30. Тос, сахар 2 холилдсон хүнс нь целлюлит үүсгэдэг шалтгаан болдог учир дэлхийн загвар өмсөгчид энэ хоёрыг үргэлж тусад нь хэрэглэдэг. Үүнд шоколад, зайрмаг, торт, боов, чихэртэй тараг, жигнэмэг, чихэртэй цай ундааг тостой хоолтой хольж идэх зэрэг нь таргалуулна гэсэн үг юм.

31. Ямар нэг зүйлийг яавал хийх боломжгүйг биш, яавал хийх боломжтойг судлаарай.

32. Гадаад үзэмжиндээ анхаарал тавь. Танд урам зориг өгч, өөртөө итгэлтэй байдлыг чинь нэмэгдүүлнэ.

33. Хүмүүсийг хайрла. Хүмүүсийн хайртай хүн нь байснаар та хамгийн их жаргалыг мэдэрнэ.

34. Бусад хүмүүс чамаас ялгаатай байх эрхтэй гэдгийг үргэлж сана. Буруутгаж буруушаахын оронд зүгээр л тэр хүнийг тайван байлга.

35. Хэзээ ямагт эелдэг байж, инээмсэглэж байвал нүүрээрээ хөгширнө л гэж байхгүй шүү.

36. Хань ижилдээ, хайртай хүндээ үргэлж үнэнч бай. Энэ нь чамайг олон муу зүйлс, өвчин, стрессээс сэргийлж, хамгаалалт болно. Үнэнч байх тусам та хоёр бие биедээ улам их хайртай болдог.

37. Хүүхдүүдтэйгээ, гэр бүлээрээ 7 хоног болгон агаар салхинд гарч, ууланд авирч, хан их хайрхад, хатан их лусад минь гэж дуудаад сүү, боов, будаа өргөж байгаарай. Олон амьтанд буян болж, түүний үрээр та, таны үр хүүхэд хэзээ ч эд хөрөнгөөр дутагдахгүй амьдарна.

38. Аав, ээжийнхээ ачийг санаж, асран тэтгэж, тэднийхээ өмнөөс буян их үйлдэж яваарай.

39. Боломжтой бол гэртээ нэг гүйлтийн зам аваад тавьчихвал илүүдэл жингээ ч хасна, эрүүл мэндээ ч хадгална.

40. Хамгийн чухал нь бясалгал номын дуу сонсож, дотоод сэтгэлээ таньсан, ялж чадсан нэгэн бусдад гэрэл гэгээг түгээж, гэгээрэлд хүрдэг юм шүү


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ЗОЧИН
  • 2017/01/09 13:47
Амьдрал дээр харж байхад нөхөр нь эхнэрээ эхнэр нь нөхөрийнхөө араар тавиаад хуураад яваад байгаа хэрнээ нэг л их үнэнч амьдралтай хүмүүс яваад байх юм Үүнийг юу гэж ойлгох вэ.
  • zochin
  • 2017/01/13 08:22
Awuushtai zuiluud bnaa.bayarlalaa

Awuushtai zuiluud bnaa.bayarlalaa

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?