Хоёр дахь ертөнц буюу газар доорх амьдрал

1190 2017/01/09 0

 

Дэлхий дээр нэгэн зэрэг хоёр ертөнц оршин байж магадгүй гэнэ. Энэ нь бидний амьдарч байгаа болон газар дорхи ертөнц юм.

Үлгэр, домогт ч энэ тухай өгүүлдэг. Тайваньд сарны тооллоор долдугаар сарын 15-нд шөнө дунд газар дорхи ертөнцийн хаалга нээгддэг гэж итгэдэг.
Хий үзэгдлүүд хүний ертөнцөд хүрч ирдэг хэмээдэг учраас үүнийг тохиолдуулан "өлсгөлөн сүнснүудийн” фестиваль гэдгийг зохион байгуулдаг ажээ.

Арлын оршин суугчид амтат хоол бэлдэж, том цайллага болдог байна. Сүнснүүдийг баярын ширээ хүрэх замдаа төөрч. будилуулахгүйн тулд тэдний замыг дэнлүүгээр гэрэлтүүлдэг ажээ.
Наймдугаар сарын эхний өдөр цадсан сүнснүүд орогнодог газар уруугаа буцахад газар дорхи ертөнцийн хаалга хаагддаг гэдэг байна.
Оросд бол Красноярскийн хязгаарын тайгад чөтгөрийн хэмээн нэрлэгдсэн ойн чөлөө байдаг ажээ. Нэгэн цагт ойролцоох хөндийгөөр нь Кова гол урсаж, Костино, Чемба нэртэй жижигхэн тосгонууд хажууханд нь оршиж байжээ. Дээд, доод хоёр ертөнцийг холбосон цоорхой 1908 онд анх нээгдсэн гэцгээдэг. Энэ үед Тунгус олны анхаарлыг татаж байсан болохоор шинжээчдийн ихэнх нь энэ нүхийг солиртой холбон үзжээ. Харин оросын эрдэс, түүхий эдийн институтын геологичид эсрэг таамаглал гаргаж, тухайн орчны газар зүйн бүтцийг судлаад агаар мандал дахь хачирхалтай үзэгдэл нь ямар нэг солир унасантай холбоогүй, газрын хэвлээс энергийн бөөм цацагдсан гэж таамаглажээ.
Тэнгэрт галт бөмбөрцөг үзэгдсэн жил тэр хавийн тосгоны малчид тайгад ёроолгүй гүн нүх бий болсныг илрүүлжээ. Түүнд амьтад байнга унадаг байсан байна. Хориод оны эцсээр ойролцоох тосгоны зоотехник Н.Семенченко энэ аюултай газрыг сонирхож, тэр нүхийг шинжлэн судлахыг оролдсон байна.
Тэр үзүүр нь хүнд зүйл уясан олсыг нүх рүү шидэхэд хэдэн арван метр доош болсон ч гүнд нь хүрээгүй ажээ. Түүнийг бас эндхийн амьсгалахад хүнд байдал гайхуулжээ. Нүхний ойролцоо хэд хэдэн үхсэн шувуу хэвтэж байжээ.
Дайны үеийн хүнд бэрх цагт энэ нүхийг мартсан бөгөөд 1984 оноос л А.Ремпел тэргүүтэй шинжилгээний анги гарч түүнийг судалж эхэлжээ. Гэтэл анхаарал татсан зүйл олон гарч, үгүй дээ л энд луужингийн зүү соронзон туйлыг заахын оронд ойн чөлөөн дахь нүхний тивийг л заагаад байжээ. Бас сэтгэл зүйд айхтар нөлөөлж, тодорхой зайнд очмогц ямарч шалтгаангүйгээр айх байдал бий болоод байсан гэнэ. Шинжилгээний ангийнхны шүд өвдөх, үе мөчөөр хөөх зэрэг зуйлс ажиглагдсан тул яаралтай буцжээ.

Америкт бас фермерүүдийн дунд газар дор болон дээрх амьдралын тухай яригддаг гэнэ. Хар голын эрэг дээрх Лайонс-Фоллз хотын орчим газар энэ хоёрыг холбосон үүд үе үе нээгддэг гэцгээдэг гэнэ. Хотын оршин суугчид нэг биш удаа нууцлаг том амьтадтай учирч байсан тухай яриа байдаг ажээ. Цаасны фабрикийн ажилчин түүний төрх байдлыг хар өнгийн, зууван хэлбэрийн биетэй, нүд нь мөнгөн доллар шиг гялалзаж байсан гэжээ. Ийм нүх Тажикт Вахш голын эрэг дээр байдаг гэнэ.

Мэргэжилтнүүд Москвагийн орчим Зеленоград хотод илэрсэн гажиг бусийг судалжээ. Эндээс шинжлэхээр авсан хөрсийг Москвагийн нэг орон сууцны байранд хэдэн хоног санаандгүй байлгажээ. Гэтэл ойлгомжгүй явдал бий болж тэнд оршин суугчид орой бүр тодорхой цагт халуурч 39 хэм хүрэх болсон байна. Хүмүүст аль эрт мартсан өвчнүуд сэргэж эхэлжээ. Биолокацийн операторууд өдөр бүр найман цагийн орчим хөрс шорооны био орон нэмэгдэж, бүтэн хагас цагийн дараа хуучин хэмжээндээ орж байгааг тодорхойлжээ.

Биолокацын багажны тусламжтай хийсэн эрэл газрын гүнд 200 км орчимд ухаант амьдрал оршин тогтнож болохыг харуулсан гэнэ.
К.Циолковский "Хүмүүсийн төрх байдал янз бүрийн хугацаанд хувирч өөрчлөгдөж байсан. Ирээдүйд хүмүүс орны байдалтай болж газар болон нарнаас энергийг шууд хүлээн авдаг болно” гэсэн ажээ. Хэрвээ тэгвэл их гүнд энерги хүрэлцээтэй учраас тэнд оршин байж чадах гэнэ. Газар дор ухаантай амьтад оршин байгаа бол хаанаас бий болсон бэ гэдэг асуулт гарна. Тэд одоо алга болсон гэгддэг Фаэтон гариг дээр бий болоод, дараа нь Ангараг дээр шилжин суурьшиж түүнийг хөлдөж амьдрахын аргагүй болохоор дэлхий рүү ирсэн бөгөөд физикийн орны хэлбэртэй болсон тэд энд уурагт амьдрал бүрэлдэж байгааг үзээд гүнд суурьших болсон. Үхлийн гэмээр нүхнүүд бол дэлхийн дотоод энергийн үр дунд бий болсон хонгилууд гэж үзэх судлаачид ч байдаг ажээ.

9gac.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?