Эрүүл, урт наслах боломж

88589 2015/08/24 1

Хүн бүр нас ахих тусмаа "Эрүүл байдлаа хэрхэн хадгалах вэ?”, "Хэрхэн урт наслах вэ” гэж боддог. Амьдралыг уртасгадаг бодис гэж байхгүй боловч судлаачид хүн төрөлхтөнд эрүүл урт наслах боломж байгааг тогтоосон.

 

Энэ нь хүн бүрийн наснаас шалтгаалахгүйгээр өөрийн бололцоонд тулгуурлан ухаалаг сонголтыг хийж  амьдрахыг хэлж байгаа юм.

Та бидэнд байгаа 10 боломж нь

1. Зохистой илчлэг бүхий, шаардлагат хэрэгцээг хангасан олон төрлийн хоол, ялангуяа шинэ жимс, ногоо болон хальстай үр тариаг түлхүү хэрэглэх.

2. Өөртөө тохирсон дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх. Үүнд: Зүрх судасны үйл ажиллагааг хэвийн байлгах, булчингийн хүч, тэнцвэрт байдал, уян хатан чанараа хадгалах дасгалууд хийж хэвших.

3. Биеийн эрүүл мэндээ байнга анхаарч ахмад настанд зонхилон тохиолддог өвчин  түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор жил бүр хувийн төлөвлөгөө  гаргаж "Хэдийд ямар мэргэжлийн эмчид очиж үзүүлэхээ " төлөвлө. Мөн эмч таныг  дахин үзэхээр зөвлөвөл тэмдэглэн авч, хугацаандаа үзүүлж байх.

4. Тамхи бүү тат. Тамхи татахаа болиход оройтно гэж байхгүй. Өнөөдрөөс эхэл .

5. Унаж бэртэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг ав. Тухайлбал: Гэртээ ахуйн  уналтаас сэргийлэх, машинаар зорчихдоо суудлын бүсийг байнга бүсэлж бай.

6. Тоглоом тоглох, аливаа ажил хийх үедээ хамт олныхоо дунд идэвхтэй бай. Гэр  бүл, найз нөхөдтэйгээ байнга харилцаатай байж тэднээс холбоогоо бүү таслаарай.

7. Хэт халж, даарч хөрөхөөс зайлсхий.

8. Та өдөрт хангалттай цагаар тайван орчинд унтаж амарч бай. Энэ нь танд шинэ  эрч хүчийг бэлэглэнэ.

9. Хувийн орлогоо төлөвлөн зарцуулж мөнгөний нөөцтэй байх боломжийг бий болгох.

10. Амьдралынхаа туршид эерэг хандлагыг хадгалж яв. Өөрийнхөө дур  сонирхолтой зүйлийг хийж бай.

Дээрх 10 боломжийг та амьдралдаа ашиглан хэвшүүлж чадвал нас ахих тусам таны  өмнө зайлшгүй тулгарах асуудлуудыг хялбархан шийдвэрлэж таны амьдрал болон  ажил үйлс тань баяр баясгалантай байх болно. Бид таныг энэ бүхнийг хийж чадна  гэдэгт итгэлтэй байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зүрх судас
  • 2015/12/22 17:12
Ли Эр Кан бүтээгдэхүүн нь цус шингэлж, холестрин бууруулан судасны хатуурал нарийслаас шалтгаалах:
- Тархины судасны хатуурал нарийсал
- Зүрхний судасны хатуурал нарийсал
- Даралт ба хуян
- Чихрийн шижин буюу нойр булчирхайн үрэвсэл зэргийг эрүүлжүүлнэ.
Курс нь \3 сар хэрэглэх\ 660000₮, сараар хэрэглэх нь 220000₮ Утас: 96665038. Бүтээгдэхүүний танилцуулга линкийг орууллаа. https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?