Мялзан өвчний тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зөвлөмж гаргалаа

13161 2017/01/10 1

 Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн байна. 

Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна. Ийнхүү бөхөнгийн сүрэгт мялзан өвчин гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг хүргүүлж байна.

Зэрлэг ан амьтанд бог малын мяпзан гарсантай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний ЗӨВЛӨМЖ

Монгол бөхөнгийн тоо толгой: Шинжлэх ухааны Биологийн хүрээлэн, Дэлхийн байгаль хамгаалах сангийн хамтарсан судалгаагаар 2014-2015 оны судалгаагаар 13500-14600 толгой тогтоогдсон байна.  Монгол Улсын Амьтны тухай хуулиар "Нэн ховор” амьтны зэрэглэлд багтана.

Байршил, тархац нутаг: Хорьдугаар зуунд бөхөн нь Увс нуурын хотгороос Улаан нуур, Их нууруудын хонхороосНууруудын хөндийн элсэрхэг хээр талаар тархан нутагшиж байв. Харин сүүлийн жилүүдэд тоо толгой нь хорогдсоор Шаргын говь болон Хар Ус нуураас өмнө тийш Монгол Алтайн уулсын бэлээр 400 орчим км кв багахан бэлчирт үлджээ.

Монгол бөхөнд бог малын мялзан өвчин гарсантай холбогдуулан  дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай.

1.Өвчин гарсан бэлчээрийн талбайд малын шилжилт хөдөлгөөнийг хориглох

2.Тухайн голомттой нутаг дэвсгэрт ажиллаж үхэж хорогдсон тухайн амьтны сэг зэмийг  цуглуулж ХХААХҮ-ийн сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан "Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”,  "Мал эмнэлэг халдваргүйжүүлэлтийн заавар” зэргийг баримтлан булж устгах

3.Тухайн газар нутгийг халдваргүйжүүлэх арга хэмжээ авч, тэмдэг, анхааруулах пайз, самбар босгож, хариуцсан байгаль хамгаалагчид хяналт тавин ажиллах

4.Хорио цээрийн хяналтыг чангатгах, орон нутгийн холбоо болон харилцан шуурхай мэдээлэл солилцох ажлыг сайжруулах

5.Хорио цээр тогтоосон газар нутгийг газрын мэдээллийн санд оруулж иргэн аж, ахуйн нэгж байгууллагуудад сурталчлах,

6.Халдварт өвчин гарсныг далимдуулан хууль бусаар хулгайн ан хийх, ан амьтны түүхий эд, бүтээгдэхүүн худалдах, худалдан авах, тээвэрлэх зөрчлөөс урьдчилан сэргийлэх

8.Малчид хээр хөдөө үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх

9.Хорио цээрийн үед ажиллахдаа хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг бүрэн хангаж аваар ослоос урьдчилан сэргийлэх.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ЕРӨНХИЙ ГАЗАР



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • mhgf
  • 2017/01/11 04:44
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна.
Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?