Хотын даргын утаатай тэмцэх шийдвэр Үндсэн хууль зөрчив

543 2017/01/11 2

Утаа, түүнээс үүдэлтэй агаарын бохирдол утгаа алдаад удаж байна. Гэвч тамтагд нь тулгаж байж сая л нэг ухаарав уу гэлтэй төр засаг хөдөлж эхэллээ. Тухайлбал, өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, утааны асуудлыг хэлэлцсэн юм.


"Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нар утааны голомтод ажиллалаа” гээд сүржин мэдээлэл 2015 онд явж байсныг санаж байна. Тухайн үед л утаа гамшиг болжээ гэж манай Ерөнхийлөгч мэдэгдэж байлаа. Тэгвэл энэ явдлаас хойш хоёрын жилийн дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл утаа гэх асуудлыг чухалчлан хэлэлцэж, "Улаанбаатар хотын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн” гэдгийг хүлээн зөвшөөрч, гамшгийн үеийн хориглох, хязгаарлах онцгой дэглэмийг дагаж мөрдөхөөр болов.

 

Нохой хамартаа хүрэхээр ус ч гэгчээр Их тэнгэр орчимоор утаа үнэртээд эхэлсэн тул ийнхүү арга хэмжээ авч эхэллээ гэж ярих нэгэн ч байна. Гэхдээ л төр засаг утааны эсрэг ажил хийе гээд шулуудаж байгаад талархаж сууна.


Хотын дарга С.Батболд гамшгийн үеийн онцгой дэглэмд шилжиж, дараах захирамжуудыг гаргав.

 

Тухайлбал, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл шилжилт хөдөлгөөнийг хязгаарлав. Улаанбаатар хотын иргэн хот дотроо хаашаа ч нүүж болно. Харин орон нутгаас нүүж ирэх иргэдийг дээрх хугацааг хүртэл хүлээн авахгүй болж байгаа юм. Мөн агаарын бохирдлыг бууруулахаар яндантай айлуудыг судлах, яндангаас утаа гардаггүй болгох, гарсан тохиолдолд тухайн айл өрхтэй хариуцлага тооцдог систем рүү шилжихээр болж байна.

 

Утаа хоолой хорсгож, нүд аргуулж, амьсгалахад ч бэрх болгож байгаа нь үнэн. Тиймээс ч хотын удирдлагуудын авч хэрэгжүүлж байгаа энэ шийдвэр захирамжууд цагаа олжээ гэж талархан хүлээн авах иргэд цөөнгүй байна.


Гэвч гал түлш, утаа гаргаж буй иргэд хэн бэ гэдгийг нэг их ухаж ойлголгүйгээр ийм шийдвэр гаргачихав уу даа. Өнөөдөр лагерьтай очоод цэвэр мод шатаачихаад буцаж ирж байгаа хэсэг байхад осгож, даарахгүйн тулд зуух руугаа автомашины дугуй, хүний хуучин гутал хувцас, ус, ундааны сав, хайрцаг, нүүрсний хог зэрэг аль олдож байгаагаа хийж түлэх айл өрх маш олон байна. Харин хотын даргын яндангаас утаа гарахыг хориглосон энэ шийдвэр шууд л тэдгээр айл өрхийг хүнд байдалд оруулж байна. Цахилгааны шөнийн тарифыг тэглэж, айлуудыг цахилгаан тень, халаагуур ашиглах боломжтой болгож байгаа хэдий ч дээр дурьдсан дулаацахын тулд зуух руугаа юу ч хамаагүй хийдэг айл өрхөд халаагуур авахаас илүү асуудал олон байгааг бодолцох ёстой байж.


Цахилгааны шөнийн тариф тэглэж, боломжтой өрх цахилгаан халаагуур авах эрэлт эрс нэмэгдэв. Эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан халаагуурын үнэ ч дагаад өсчихлөө. Утааг дагасан олон бизнес байдаг. Түүний нэг нь буюу цахилгаан халаагуурын бизнес энэ жил хүчийг авах нь гэж ойлгогдож байна.


Энэ ч яахав. Гол нь утаа багасч, агаарын бохирдол буурах л хэрэгтэй.

 

Гэвч агаарын бохирдлыг бууруулж буй нэртэй эх хуулиа зөрчөөд байх шиг. Тухайлбал, Үндсэн хуулинд "Монгол Улсын иргэн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэж заасан байдаг. Үүнийг биелүүлж эрхийг нь хангасан зүйл алга. Тэгсэн атлаа Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлийн 16.18-д заасан "Монгол Улсын иргэн улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй” гэсэн заалтыг зөрчиж, 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл "шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах” захирамж гаргалаа.

 

Мөн эрүүл, аюулгүй байх ёстой гэж энэ хуульд тусгасан. Тэгвэл яндангаас утаа гаргахыг хориглочихоор хүйтний улиралд даарч, осгож амьдар гэж байгаагаас өөрцгүй.

 

Нийслэлчүүд эрүүл агаарт амьдрахын тулд золиос гаргах ёстой. Тэр золиос нь утаа гаргагчид юм байж л дээ. Амьсгалахад ч бэрх хэцүү байгааг мэднэ. Гэхдээ л утаагүй зуух энэ тэр гэж баахан мөнгө цацаж, олон жил үр дүнгүй ажиллаж, өөрсдөө идчихээд эцэс сүүлд нь Монгол Улсын иргэний эрхэд халдан байж одоо л нэг ажиллах гэж байгаа бололтой. Хүний эрхэнд халдахаас өөр шийдэл энэ төрийн толгойд байгаа хүмүүст даанч алга даа.


Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/01/11 13:36
үүнийг бичиж бгаа сэтгүүлчид хэлэхэд чиний эрүүл мэндийг хамгаалах гэж бгаа юм шүү дээ,утаа аюултай түвшинд хүрсэн бна,би эрүүл орчинд амьдармаар бна,маш зөв шийдвэр дэмжиж бна.
  • Tsedenbaljir
  • 2017/01/12 12:59
Khotiin darga mash zev shiidver gargasan bna lee. Ulaanbaatar khot tuunii dotor Altan tevshiin khendiin agaariin. usnii. gazriin daats ali khediin khetersen shuu dee. Kharin ch ene shiidver oroitoj garsan shuu. 10 jilii emne gargakh baisan yumaa.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?