С.Эрдэнэ АН-ыг “гэр бүлийн нам” болгочих вий дээ

1055 2017/01/11 5

АН-ын дарга өрсөлдөгч "сум”-тай таван нэр эх орноо нар зөв тойрч, намынхаа гишүүд, дэмжигчидтэй уулзалт хийж, мөрийн хөтөлбөрөө танилцуулж байна. Бүгд л намаа шинэчлэх сайхан ирээдүйн тухай ярьж байгаа нь мэдээж. Залуусаас сайхан ирээдүй, хүсэл зорилго "үнэртэж байна” -аа. Харин олон жил намын удирдах албан тушаалд байсан, одоо ч бүлэг, фракц толгойлж яваа хууччуудын яриаг намын гишүүд, дэмжигчид "үл итгэсэн” янзтай хүлээн авч байна.


 

Ямар сайндаа л үл итгэгчдийн өөдөөс ярих зүйлгүй болсон нэг нэр дэвшигч "Би намынхаа найман мянган гишүүдийг овог нэртэй нь мэднэ. Бүгдтэй нь уулзаж, ярилцдаг” гээд л дэлхийд байхгүй авьяасаа хүртэл зарлаж байх вэ дээ. Авьяассаад байх юу байх вэ дээ. 20 гаруй жил намын толгойд байсан хүмүүсийн ярьдаг л зүйлсээс нь гишүүд нь залхачихгүй юу. Тэгэхээр нь амьхандаа өөр зүйл ярих гэж оролдоод онигооны эзэн болчихсон нь С.Эрдэнэ юм.


Түүнийг улсын нийгэм халамжийн салбарыг толгойлж байх үед нас барсан хүмүүсийн нэр дээр тэтгэвэр авдаг байсан, мөн нийгмийн даатгалын мөнгөөр өөрийнхөө амралт, сувилалын газруудыг тэтгэдэг гээд л олон асуудлууд хэвлэлээр бичигдэж байв. Зарим нь хууль шүүхийн байгууллагад шилжсэн ч асуудал бий.


Эндээс л С.Эрдэнэ гэх хүн АН-д шинэчлэл хийж чадах уу, үгүй юу гэдэг нь харагдаад байх шиг. Баянгол дүүргийн АН-ын найман мянган гишүүнийг сайн мэддэгээ тэр гайхууллаа. Энэ нь АН-ыг шинэчилнэ гэсэн үг биш л дээ. Тэгээд ч БГД-ийн иргэдийн хуралд өөрийн гэр бүл, хамаатан садан, туслах, жолооч гээд бүгдийг нь оруулчихдаг хүн АН-ын дарга болчихвол нөгөөдүүлээд намын удирдах албан тушаалд томилохыг үгүйсгэх аргагүй. Өөрөө ч "итгэдэг хүмүүсээ албан тушаалд томилсон” гээд хэнэгч үгүй ярьж байсан юм чинь АН-ыг "гэр бүлийн нам” болгочихыг хэн байг гэх вэ дээ.

 

Шар хүү 

Үндэстэн агентлаг

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • болиочээ
  • 2017/01/11 12:35
наад гахайн толгойт чинь ..... зөвхөн дүүргийнхээ өөрт нь дарамтлуулж , авилга өгсөн 8000 хүнийг овог нэртэй нь цээжилчихэж...
  • Eruul jor
  • 2017/01/11 13:11
Ardchilsan namiin dotood asuudal komnistuud komnist .com-d ymar hamaa bainaa uls ornii asuudal bish shuudee neg namiin asuudal ger buliinh bolgonuu neg huniih bolgonuu?niit ard tumniih bolgonuu ta nart hamaagui uursdiiguu hichee beejingiin tejeever havuu daa!!!
  • Заяат
  • 2017/01/11 13:28
Улаанбаатар хотын аль нэг бусад дүүргийг С.Эрдэнэ шиг хэн өөриймсөг хандаж хөгжүүлчихсэн юм бэ. Хийж чадахгүй мөртлөө хийрхэж бурах, хийчихсэн хойно шээс нь гоожиж атаархах монголчууд бид ч гэж их наргиантай юм даа. Аливааг ажил болгодог хүн л өнөөдөр төрд хэрэгтэй болохоос булхай луйварчид хэрэггүй. "Манай нам ялагдаж л байдаг юм, тэгэсхийгээд аргалаад л ялчихдаг юм" хэмээн Ман-ын эмгэд бурж байх энүүхэнд.. Юм хийчихдэг хүнийг хичнээнч удаа сонгоно шүүдээ. Д.Лүндээжанцан, М.Энхболд юү хийчихээд сонгогдоод байгаа юм бэ.. .
  • зүрх судас
  • 2017/01/11 14:28
ЛИЭРКАН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ СУДАСНЫ ХАТУУРАЛ НАРИЙСЛААС ШАЛТГААЛАХ ДАРААХ ЭМГЭГҮҮДЭД ХЭРЭГЛЭНЭ:
- Цус шингэлж, холестрин бууруулах,
- Судас цэвэрлэх буюу өөхөн товруу /бляшка/-г хайлуулах
- Тархи-зүрхний судасны хатуурал нарийсал, ишеми,
- Даралт ба хуян,
- Бусад эрхтний судасны хатуурал нарийсал, бөглөрөл, хүндрэлээс урьдчилан сэргийлэх.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НАЙРЛАГА:
- Альфа линолейний хүчил /ALA/,
- Гамма линолейний хүчил /GLA/,
- Эйкозапентаены хүчил /EPA, Омега-3/
- Докозагексаений хүчил /DHA, Омега-3/
- Ногоон цайны полифенол
- Токоферол /Е витамин/ зэрэг нийт 28 төрлийн Ханаагүй тосны хүчил буюу Омега орсон нь зөвхөн нэг төрлийн бус олон төрлийн үйлчилгээг нэг дор үзүүлэх боломжийг олгосон “ОМЕГА КОМПЛЕКС” бүтээгдэхүүн юм.
ҮНЭ: 1 курс- 3 сар хэрэглэх 660’000₮, 1 сараар хэрэглэх нь 220’000₮ Лавлах утас: 96665038.
БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАНИЛЦУУЛГА БИЧЛЭГ: https://www.youtube.com/watch?v=XZjH7-ny-ac
  • zochin
  • 2017/01/12 11:23
ene hun AN iin darga bolvol AN tednii ger bul naiz nariin daramtad orj yostoi suirne dee arai ch iim songoltiig gishuud ni hiihgui blgui de

Баянгол дүүргийн АН-ын найман мянган гишүүнийг сайн мэддэгээ тэр гайхууллаа. Энэ нь АН-ыг шинэчилнэ гэсэн үг биш л дээ. Тэгээд ч БГД-ийн иргэдийн хуралд өөрийн гэр бүл, хамаатан садан, туслах, жолооч гээд бүгдийг нь оруулчихдаг хүн АН-ын дарга болчихвол нөгөөдүүлээд намын удирдах албан тушаалд томилохыг үгүйсгэх аргагүй. Өөрөө ч "итгэдэг хүмүүсээ албан тушаалд томилсон” гээд хэнэгч үгүй ярьж байсан юм чинь АН-ыг "гэр бүлийн нам” болгочихыг хэн байг гэх вэ дээ.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?