УИХ-ын гишүүн Д.Гантулга 2016 онд хийсэн ажлуудаа тайлагнав

233 2017/01/11 0

 

УИХ-ын хамгийн залуу гишүүн болох Д.Гантулга шинэ жишиг тогтоон, өөрөөсөө эхлүүлж байна. Тодруулбал УИХ-ын гишүүд сонгуулийн жил л гэнэт ажлаа тайлагнадаг байдлыг болиулж жил бүр тайлан тавьж байхаар болжээ. Тэрбээр энэ санаачлагаа өөрөөсөө эхлүүлсэн бөгөөд өнгөрсөн жилд хийсэн ажлуудаасаа  15-ыг нь онцолсон байна.

 

1. 26 жилийн дараа Монгол улс залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай боллоо:  2016 оны 07 сарын 21-ний өдрийн чуулганы хуралдаанаар "Хүүхдийн төлөө үндэсний газар”-ын нэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын зүгээс "ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР” хэмээн өөрчлөх саналыг төсөлд тусгасан байв. УИХ-ын гишүүн Д.Гантулгын санаачлагаар Б.Батзориг, Л.Оюун-Эрдэнэ гишүүдтэй хамтран "ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР” хэмээн өөрчлөх саналыг дэвшүүлснээр 26 жилийн дараа Монгол улс залуучууд, гэр бүлийн асуудал хариуцсан төрийн байгууллагатай болов.

2. Монгол-Оросын залуучуудын хамтын ажиллагаа нэг шатаар ахилаа: ОХУ-д зохион байгуулагдсан "Территория смыслов” олон улсын залуучуудын чуулга уулзалтад эх орноо төлөөлөн залуучуудын багаа ахлан оролцов. Улмаар Улаанбаатар дах Оросын шинжлэх ухааны төв /РНЦК/-ийн удирдлагуудтай уулзаж, цаашдын хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцлоо. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчдийн хамт ОХУ-ын Новосибирск хотноо "Монгол-Оросын хамтын ажиллагаа 2016” эдийн засгийн чуулганд оролцож, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.

 

3. Монгол-Герман залуучууд хоёр жилд нэг удаа чуулах боллоо: ХБНГУ-ын залуу улс төрчдийг эх орондоо урьж "Монгол-Германы залуу улс төрчдийн анхдугаар чуулган”-ыг Төрийн ордонд амжилттай зохион байгуулав. Тус чуулганаас гарсан шийдвэрийн дагуу манай улсын залуучууд харилцан айлчлал хийлээ. Айлчлалын үеэр ХБНГУ-ын Бундестаги, Бавари мужийн хурлын төлөөлөгчид, Аугсбург хотын удирдлагууд, Европын Холбооны гишүүд зэрэг залуу улс төрчидтэй хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд үүний үр дүнд хоёр жил тутамд нэг удаа хоёр улсын залуучуудын чуулга уулзалтыг зохион байгуулах болов. Мөн тус айлчлалын үр дүнд Хэнтий аймаг ХБНГУ-ын Бавари мужтай, Хэнтий аймгийн Чингис хот ХБНГУ-ын Бавари мужийн Аугсбург хоттой хамтын ажиллагаа тогтоох санал тавив.

Нэг нэгнээ дэмжиж
Нэгдэж хамтдаа хөгжье.

4. "Өөдөө тэмүүл” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлж, үндэсний хэмжээнд сурагчдаа манлайлуулсан багш нарыг дэмжинэ: 2016 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үеэр Хэнтий аймгийн ахлах ангийн сурагчдад зориулсан "Өөдөө тэмүүл” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Хөтөлбөрийн хүрээнд сурагчдыг үндэсний мэтгэлцээний аварга шалгаруулах тэмцээнд бэлдэх зорилгоор мэтгэлцээний практик сургалт болон манлайллын олон талт хөтөлбөрт хамруулав. Түүнчлэн сурагчдыг хөгжүүлэх ажилд манлайлан ажилласан буюу улсын чанартай олимпиад, урлаг спортын наадамд шавь нараа бэлдэж тэргүүлсэн болон өөрөө улсын чанартай тэмцээнд өндөр амжилт гаргасан багш нарыг боловсролын салбарыг жишиг улс оронд аялуулж, туршлага судлуулахаар боллоо.

5. Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг эхлүүллээ: Орон нутгийн эмэгтэйчүүдийн хөгжлийн төлөө Хэнтий аймгийн эмэгтэйчүүдийн "Бриллиант” клуб, "Хэнтий” телевизтэй хамтран "Чингис хотын үдэш” уулзалт ярилцлагыг гурван удаа амжилттай зохион байгуулан үндэсний лидер эмэгтэйчүүдтэй хамтран эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөрийг эхлүүллээ.

6. Судалгаанд суурилсан хөгжлийн төлөө судлаачдаа дэмжин ажиллахаар боллоо: Удирдлагын академийн сонсогч төгсөгчдийн холбооны "Хөгжилд түүчээлье” анхдугаар чуулга уулзалтыг амжилттай зохион байгуулж тус холбооны ерөнхийлөгчийн үүрэгт ажлыг хүлээн авав. Сургаар биш судалгаанд суурилсан хөгжлийн төлөө эрдэмтэд судлаачдыг дэмжих, тэдний судалгаа, шинжилгээний ажлыг бодлого, шийдвэрийн хэмжээнд онцгойлон авч үзэх талаар Монгол улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Ж.Мөнхбаттай харилцан санал солилцож, дараа дараагийн ажлуудыг төлөвлөж байна.

 

7. Залуу уяач, залуу малчдаа бодлогоор дэмжинэ: Морин спорт, залуу уяачдын холбооны анхдугаар чуулга уулзалтаар Залуу уяачдын холбооны Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Нүүдэлчин Монголчуудын ахуй, өв уламжлал, үнэт зүйлсийг хадгалах, залуу уяач, залуу малчдадаа өвлүүлэх, үүнтэй хослуулан орчин үеийн боловсрол олгох ажлыг эхлүүлэн тус холбооны салбарыг 21 аймагт байгуулж байна.

8. Гадаадад байгаа Монголчуудын нийгмийн асуудалд анхаарлаа хандууллаа: "Дэлхийн Монголчууд” хөгжлийн зорилтот аяныг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 11 дүгээр сарын 23-ны өдрүүдэд ХБНГУ, Чех, Австри, Швейцарь, Франц, Бельги, Польш, Швед улсуудад Монгол поп опера "Увертюра” хамтлагийн хамт амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагааны үеэр гадаадад ажиллаж, амьдарч буй Монголчуудын эрх зүйн орчин, нийгмийн асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн хуулийн төслийн судалгааны ажлаа эхлүүлсэн. 

9. Залуу гишүүнийхээ хувьд нутгийн залуустайгаа нягт хамтран ажиллаж байна: Хэнтий аймгийн оюутан, залуучуудын хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагууд нэгдэж "Авьяаслаг Хэнтийчүүд” /2016.11.15/, "Эрдмийн Гэрэгэ” /2016.12.24/, Оюутны тэтгэлэгт хөтөлбөр зэрэг арга хэмжээнүүдийг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийснээр Хэнтий нутгийн залуус нэгдэж чадвал илүү ихийг бүтээж чадна гэдгийг харуулсан билээ.

10. Оюутны тэтгэлэгт хөтөлбөр "Student leadership program”-ийг эхлүүллээ:  Хэнтий аймгийн оюутнууд болон Удирдлагын Академийн судлаачдын дунд "Student Leadership Program” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж 30 оюутанд 7 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгийн тэтгэлгийг олгож эхэллээ. Тус хөтөлбөр нь салбар бүртээ манлайлагч шилдэг оюутнуудыг дэмжих зорилгоор зохион байгуулагдсан юм. Сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна бүтэн жилийн турш тухайн оюутныг хөгжүүлэх олон талт манлайллын хөтөлбөрийг зохион байгуулж байна.

11. Олон улсын арга хэмжээний илтгэгчээр оролцов:  Үнэ цэнэтэй шинэ санааг түгээн дэлгэрүүлэх зорилготой TED-ийн албан ёсны эрхтэйгээр Хэнтий аймгийн Чингис хотноо анх удаа зохион байгуулагдсан TEDxChinggisCity арга хэмжээний илтгэгчээр оролцов. "Өөрчлөлтийг өөрөөсөө” уриан дор зохион байгуулагдсан тус арга хэмжээнд залуу хүн өөртөө итгэлтэй байснаар хэрхэн амжилтад хүрдэг талаар санал бодлоо хуваалцав.

 

12. Эрчим хүч хэмнэсэн гэрэлтүүлгийг сууриллууллаа: Төсөв хүндрэлтэй байгаа энэ үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баатаруудын гудамж болон Өндөрхааны гудамжинд 30 сая төгрөгийн өртөг бүхий 51 ширхэг гудамжны гэрэлтүүлгийг YLM компаний буцалтгүй тусламжаар сууриллууллаа. Үүний үр дүнд жилд цахилгааны төлбөрт 6,383,880 төгрөг зарцуулагддаг байсныг 1,199,059 төгрөг болгон эрс бууруулж, жилд 5,184,821 төгрөг хэмнэх боломжтой болсон бөгөөд тус компанитай хамтран Хэнтий аймгийн гудамжны гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх төслийг хэлэлцэж байна. Мөн тус компаний буцалтгүй тусламжаар нийт 35,000,000 сая төгрөгийн өртөг бүхий 44 ширхэг гэрэлтүүлгийг Улаанбаатар хотын Их сургуулийн гудамжинд шинэчлэн засварлууллаа.

13. Дэд цахилгааны станцийг төсвийг шийдсэнээр зогсонги байсан бүтээн байгуулалтууд ашиглалтанд орлоо: Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн өргөтгөл болон ТОСК-ийн 120 айлын орон сууц нь цахилгааны шугам сүлжээний асуудлаас болж түр зогсоод байсан юм. Энэ талаар аймгийн удирдлагуудтай хамтран Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хандаж нөөц хөрөнгөнөөс 350 сая төгрөг шийдүүлснээр дүн өвлөөс өмнө тус бүтээн байгуулалтууд ашиглалтанд орлоо.

14. Орон нутагтаа хамгийн олон удаа ажилласан гишүүнээр тодорлоо: "Хэтийн Хэнтий” аяны хүрээнд орон нутагтаа нийт 14 удаа томилолтоор ажиллан 3 сум, 1 тосгон, төрийн болон төрийн бус 20 гаруй байгууллагын албан хаагчид, иргэд, олон нийттэй уулзалт ярилцлага зохион байгуулж, Их Хурлын чуулганаар хэлэлцэж буй хуулийн төслүүдэд тусгах иргэдийн санал санаачлагыг авч ажиллалаа. Мөн цаашид Улсын Их Хурлын хавар, намрын чуулганы өмнө болон хойно тойрон уулзалт хийж, орон нутгийн иргэдийнхээ санал бодлыг нь хүлээн авч, дуу хоолойг нь илэрхийлдэг байх үндсэн зарчмыг тогтоолоо.

15. Инновацийн хуулийн хэрэгжилт, гарааны бизнесийнхнийг дэмжиж ажиллаж байна: Инновацийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн Н.Учрал болон НББСШУ байнгын хорооны төлөөлөгчдийн хамт ХААИСургуулийн үйл ажиллагаатай танилцан, тулгамдаж буй асуудлын талаар эрдэмтэн судлаачидтай санал солилцсон. "Монголын Энтрепренерүүдийн нэгдсэн чуулган 2016” анхдугаар чуулганд төлөөлөгчөөр оролцон гарааны бизнес эрхлэгчидтэй санал солилцлоо. 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?