Н.Дамдинбазар: Манайд Ерөнхийлөгчийн тогтолцоо шаардлагатай байна

14883 2017/01/11 3

Завхан аймгийн Түдэвтэй сумын Засаг дарга Н.Дамдинбазартай ярилцлаа.


 

- Улс төрийн амьдралтай өөрийнхөө амьдралыг холбоод хэдэн жил болж байна вэ?

- Ардчилсан намыг анх үүсгэн байгуулалцаж байсан. 1990 онд Дархан хотын барилгын техникомыг төгсөхдөө сургуулийн үйл ажиллагаа маань "болохгүй учраас” гурван өдрийн дотор удирдлагыг нь "сольж” хичээл хаялтыг зохион байгуулж байлаа. Дарханы намын хорооноос Завханы намын хороонд намын дагавар бичигтэй ирээд ажиллаж байлаа.Надад бол мэргэжлийн ажил өгөөгүй. Сумын МонголынХувьсгалтЗалуучуудын эвлэлийн хороонд сонгогдож ажиллаж байсан. Түдэвтэй сумынХувьсгалтЗалуучуудын эвлэлийн дарга болж байлаа. Эндээ жил гаран ажлаад татан буугдаж Ардчилсан холбоо, Ардчилсан намыг байгуулалцаж байсан юм. Харин одоо 26 жилийн дараа үүсгэн байгуулж суурийг нь тавьсан намаа удирдаж байна.


 

- Намын үндсэн гишүүний хувьд Ардчилсан намын даргын сунгааг орон нутагт хийж байгааг та хэрхэн хүлээн авч байна?


- Ардчилсан нам гишүүдийнхээ хүрээнд даргаасонгох гэж байгаад ихээхэн баярлаж байна. Яг үнэндээ лидерүүд бол зовлон нэг их амсаагүй хүмүүс гэж би боддог. Яг амьдрал дээр айл айлын хаалга тогшоод, жагсаал цуглаанд оролцоод, зовлонг нь эдлэж яваа хүмүүст үнэ цэнийг нь өгч байгаад баяртай байна. Энэ бол Монголын түүхэнд битгий хэл дэлхийд ч ховор тохиолдох үйл явдал. Тиймээс намын унаган гишүүдийнхээ үгийг сонсох гэж хүч хөдөлмөрөө зориулж яваа нь цаанаа олон зорилготой байгаа байх. Дарга нар ширээний ард суухдаа сууж, ард түмэнтэйгээ уулзахдаа уулзаж чаддаг гэдгийг харуулсан томоохон ажил болж байна. Миний хувьд 26 жилийн өмнө анх үүсгэн байгуулж байсан Ардчилалдаа эргэн ирж сонгуулийн багаа удирдаж,өөрийн төрсөн нутаг Түдэвтэй сумандаа Засаг дарга болон ажиллаж байна. Энэ сумандаа 26 жилийн дараа Ардчиллаа дахин мандуулсандаа бахархалтай байдаг.


 

-Орон нутагт амьдрал хэр байна?


-Орон нутгийн амьдрал руу харах цаг болсон байна. Хөдөөд "хөлс хирнээсээ” салаагүй шахуу амьдарч байна. Хөдөөгийн хүмүүсийг нийгмийн гадаа хаясан мэт анзаарагдаад байгаа. Иргэдийн амьдрах нөхцлийг сайжруулж өгөх цаг нь болсон. Энд хийх юм их байна. Малчдыг орон сууцжуулах хэрэгтэй байна. Эмнэлгийн үйлчилгээг нь ойртуулах хэрэгтэй байна. Мал аж ахуйгаа анзаарсан бодлого хэрэгтэй байна.


 

-Орон нутгийн иргэд хэр улс төржиж байна?


-Ихулс төрждөг. Сонгууль боллоо гэхэд нэг намыг дэмжигч нөгөө намыг дэмжигчээ "үзэхгүй” байх жишээтэй. Уг нь нэг их улс төржих хэрэггүй юм. Бид өөрсдөө хүнийг сонгосон, нэр дэвшигчдээс гар харж сонголт хийгээд байна. Үг үзэл бодлын "тулаан” гараад байна гэсэн үг. Амьдралдаа сэтгэл дундуур байгаа болохоор ийнхүү улс төржөөд байгаа.

 

 

- Иргэд ямар өнцөгөөр, ямар мэдээллээр их хурлын сонгуульд Ардчиллыг

дэмжив?


- Ардчилсан намын эв нэгдэл, бие биенээ хүлээн зөвшөөрсөн байдлаас нь хараад иргэд сонголтоо хийсэн байх. Гэхдээ иргэд урьдын удирдлагуудын хийсэн бүтээснийг харж, харьцуулж байгаа учраас сонголтоо хийсэн нь тодорхой.


 

- Ардчилсан намд сонгуулийн бус энэ үед иргэд хэр "хайртай” байна?


- Ард түмэн бол шүүж байна. Ардчилсан нам юу хийсэн, нөгөө намынхан юу хийж байгаа зэргийг шүүж харж байна. Энэ нь амьдрал дээр харагдаж байгаа учраас иргэд энэ намд хайртай байгаа нь анзаарагддаг.


 

-Амьдралын төвшин хэр байна?


- Хэцүү. Хамгийн энгийн жишээгээр л гэхэд эмнэлгийн үйлчилгээгээ авч чадахгүй байна. Есөн сум дундаа нэг эмнэлгийн үйлчилгээтэй байх жишээтэй.Сум дундын эмнээг дээр аппарат багаж нь хүрэлцэхгүй бол буцаад аймагруугаа явж байна. Эрх баригчид үүнийг л ухаарах хэрэгтэй. Тоног төхөөрөмж нь юу байна. Нэн шаардлагатай юу хэрэгтэй байна гэдгийг анзаарахгүй байна.


 

-"Анзаарахгүй”гэдэг нь дарга нар мэдэхгүй байна гэсэн үг үү?


- Тийм. Яг хөдөөд ирээд нөхцөл байдалтай танилцаад, малчны хотонд хоноодүзэх хэрэгтэй. Олон улсын төсөл хөтөлбөрийн хэмжээнд үүнийг нь шийдээд өгөх хэрэгтэй. Малчдад байртай, малыг харуул хамгаалалттай хашаа саравчтай болгож өгөх хэрэгтэй. Тухайн газартаа халуун устай, хувцас угаалгын үйлчилгээтэй. Малын хашаа саравч сайн, чоно нохойнд бариулчхааргүй орчинтой, хэвтэр нь дулаан байвал малын эндэгдэлгүй байна шүү дээ. Одоо малчдаа харах цаг нь болсон.


 

- Таны бодлоор манай оронд тогтолцооны өөрчлөлт хийх хэрэгтэй байдал харагдаж байна уу?


- Манай улсад ерөнхийлөгчийн засаглалтай болох цаг нь болсон гэж би хардаг. 26 жил бидний явж ирсэн тогтолцоо тийм ч үр дүнтэй байсангүй. Тиймээс одоо засаглалаа солих болсон. Үүнийг манай лидэрүүдийн хэн нь ч ярихгүй байгаа нь өрөөсгөл байна.


 

Б.Саран

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • malchin
  • 2017/01/11 19:56
Одоо байгаа ерөнхийлөгчөө хазаарлаж дийлэхгүй байж ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛ мөрөөддөг тархины тураалтай энэ мэт улс байх юм. Харин ч хуралдайн зарчмаар явж ил далд олон болох болохгүй явдлыг шүүмжлээд сууж байгаа нь их зүйл бусуу
  • GUTSANA BIZ
  • 2017/01/12 10:08
MALCHIN CHI ZUV HELLEE. ENE HUN TURAALTAIGAA MEDEHGUI L YVNA.EBEEG SONGOGDSONII DARAA JIL ERUNHIILEGCHIIN ZASAGLAL GEJ HELSEN HUN BUUDUULAHAAR BSAN DAA
  • Гамин
  • 2017/01/24 23:25
Манай төр одоо 3 толгойтой могой шиг ямар ч нэгдсэн чиг зорилгогүй явж байна. Ерөнхийлөгч нь хамгийн мэдэлтэй юмуу гэхээр УИХ нь хоригийг хэрэгсэхгүй, УИХ нь хамгийн их мэдэлтэй юмуу гэхээр гарсан хуульд хориг тавина тэхээр хоригийг хүлээж аваад шийдвэрээ цуцлана. ЗГ-нь мэдэлтэй юмуу гэхээр УИХ хориг тавчихна. Ийм бантан шиг юм гэж байхуу. Тэхээр Орос шиг ганц хүн л бүхнийг мэддэг Ерөнхийлөгчий үасаглалтай болгомоор юм. Сайн муу хоёроо ганцаараа үүрээд л, одоо улс орноо худалдсан чиг хэрэг хүлээх эзэн алга байна шүү Тэхээр манайд Улс төр гэдэг бантан шиг болж, УИХ тантун шиг болж, дээ хөөрхий
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?