"Редан-125" хамгаалалтын систем

1495 2017/01/11 1

Тун удахгүй оросын БХЯ өөрийн цэргийн удирдлагын төвүүд, барилга, байгууламж болон нисэх буудлуудаа хамгаалахад зориулж хамгийн сүүлийн үеийн технологид тулгуурлан бүтээсэн "Редан-125" системийг ашиглахад бэлэн болжээ. ОХУ-ын Радиоэлектрон техникийн туршилт, зохион бүтээх институтэд уг системийг удаан хугацааны туршид бүтээсэн гэнэ. Байшингийн дээвэр, хашаан дээр суурилуулсан 20-40 см-ийн диаметртэй ердийн гудамжний гэрэл шиг хэлбэртэй мэдрэгч бүхий модулиуд нь хоорондоо холбогдож цахилгаан соронзон талбай үүсгэдэг байна. Энэхүү төхөөрөмж нь цахилгаан соронзон талбайд орж ирсэн гадны ямар ч объект, түүний дотор газар доогуурх хонгилд явж байгаа хүнийг ч гэсэн илрүүлэх чадвартай ажээ. Мэдрэгч модуль нь дамжуулах болон хүлээн авах хэсэгтэй ба хоёр мэдэргчийг хооронд нь 150 метрийн зайтай байрлуулж болно. Тэгэхээр 7 ширхэг мэдрэгч нь 1 км урттай хамгаалалттай газрыг бүрэн хянах боломжтой болно гэсэн үг. 

"Редан-125" нь яг радарын зарчмаар ажилладаг, мэдрэгч модуль нь өөрийн эргэн тойронд хэдэн секунд тутам цахилгаан соронзон долгион цацаж, буцааж хүлээж авдаг. Хэрвээ тухайн цахилгаан соронзон талбайд нь ямар нэгэн хүн илэрвэл дохиог тэр дор нь хяналтын хэсэг рүү явуулна. Хяналтын дэлгэц дээр гадны хүний байрлал, хөдөлгөөний чиглэл, бүр ямар хэрэгсэл, зэвсэгтэй явааг нь харуулна. 

Одоо хэрэглэж буй лазерийн болон камерийн хяналт нь ямар нэгэн байдлаар хянагдахгүй газар үлдээхээс гадна цаг агаарын байдалд тун эмзэг байдаг. Харин "Редан-125" цахилгаан соронзон талбай үүсгэдэг тул цаг агаарын ямар ч нөхцөлд хэвийн ажиллахаас гадна, хянагдахгүй талбай гэж байхгүй болсон нь бусад адил төстэй төхөөрөмжүүдээс хол давуу болжээ. Энэхүү хамгаалалтын системийн туршилтын ажил дууссан ба одоо БХЯ-тай гэрээ байгуулж нийлүүлэх шатандаа явж байна.
 
Р.Энхболд

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • 3214
  • 2017/01/11 18:34
http://Cash4Visits.com/ref.php?refId=344036 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30$ хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30$ доллар сардаа 150-900$ долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?