"Бид Обамад хайртай", "Дахиад дөрвөн жил" ...

2131 2017/01/12 5

 

 

Манай Ерөнхийлөгч утаатай хэрхэн тэмцэж, НҮБ-ээс хэрхэн шагнал хүртэж байснаа тайлагнаж байх үед Барак Обама Америкчуудад хандаж сүүлийн илтгэлээ тавьлаа. Барак Обама 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгогдож нэг удаа улиран нийтдээ найман жилийн туршид АНУ-ыг удирдаж бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа юм. 


Түүний "үдэлтийн илтгэл”-ийн талаар дэлхийн бүхий л хэвлэлүүд онцолж байна. Барак Обама уламжлалыг эвдэж, Цагаан ордноос үг хэлэхийн оронд анх сенатад сонгогдож байсан Чикаго хотдоо хүрэлцэн ирж, үг хэлсэн юм.

 

Тэрээр илтгэлээ нээж "Бидний хөгжил дэвшил тогтвортой байсангүй. Ардчилал шулуун замаар явсангүй. Хэцүү, маргаантай, зарим тохиолдолд цус ч асгарлаа. Хоёр алхам урагшлах бүрт нэг алхам хойш ухарч буй мэт санагдаж байна. Энгийн иргэд оролцож, дуу хоолойгоо хүргэж, нэгдэж, нэг зорилгоор тэмүүлж байж л өөрчлөлтийг бий болгодог гэдгийг би эндээс л сурч авлаа. Та бүхний Ерөнхийлөгчөөр найман жил ажилласны дараа би Америкчууддаа итгэсэн хэвээр л байна. Энэ зөвхөн миний итгэл биш. Энэ бол Америкийн үзэл санааны цохилж буй зүрх юм” гэж хэлээд цугласан олны алга ташилтаар "шагнуулав”.

 


 

Тэрээр илтгэл дундуураа "Мишель, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж, миний сайн найз байсаар ирсэн. Би болон Америкчууд чамаар минь бахархаж байна” гэж хэлээд эхнэрээ уйлуулахаа ч мартсангүй. Мөн "Амьдралдаа хийж, бүтээж байсан бүхнээс илүү би та хоёрын аав болсондоо бахархаж байна” хэмээн охиддоо хандан үг хэллээ. Энэ үг цугласан олонд маш ихээр таалагдаж, "Бид Обамад хайртай”, "Бид Мишельд хайртай”, "Дахиад дөрвөн жил” хэмээн орилж байв. Обама өөрийн "YES WE CAN”/did/ гэх алдарт үгээ хэлэхээ ч мартаагүй.

 


 

 
Үндэстэн агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*
  • 2017/01/12 12:44
Ter olon huuhdiin ami nasiig avch odson hun jinheneesee uilahuu surguulitai samj
  • miigaa
  • 2017/01/12 12:56
Obama odoo bolno xarij vz
  • infowar
  • 2017/01/13 08:34
Хэн ч сэтгэл уярам сайхан үгийг хэлж чадна ш дээ.
  • ккк
  • 2017/01/14 16:36
Обама бас зөөлөн хөнжил, сандалд ингэтлээ дурлах гэж ... Манай УИХ, ЗГ, Эбагаас дээрдэх юм алга даа, ккк
  • Album
  • 2017/01/15 20:43
анулсын иргэдийг тогтвортой сайхан амьдруулахын тулд бусдын нутагт цэргийн ажиллагаа явуулж өөр хооронд нь алалцуулсан учир хүндлэгдэхгүй гээд яахав дэээ тэд зөв хүнээ сонгосон харин манай ерөнхийлөгч ан ман гэх нөхдүүд монголчуудын амьдралыг хэрхэн яаж тогтвортой байлгав дээ тиймээс тэднийг хараах нь зүйн хэрэг тэд гадаад улсад үйлчлэгч дотоодын дайснууд

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?