92 настай эмээг гахайн оромжинд хорьж, түгжсэн байжээ

6019 2017/01/12 3

Хятад улсад хамгийн аймшигтай хэргүүд гарах нь олон. Ялангуяа хөгшин настай эцэг эхээ гадаа хонуулж, охиноо найз залуугаас нь салгах гэж 10 жил хорьсон мэдээлэл ч саяхныг хүртэл чих дэлссэн. Энэ удаад 92 настай хөгшин ээжийгээ гахайн оромжинд түгжсэн байсныг цагдаа нар олсон байна. Энэ хэрэг Хятадын өмнөд муж болох Гуанши Жунг хэмээх тосгонд болсон байна. Хүү бэр хоёр нь хүүгийн ээжийг хэдэн жил гахай шиг харанхуй оромжинд хорьж байсан байна. Эмгэнийг хорьж байсан оромж нь хүн байхын эцэсгүй байсан бөгөөд 10 хүрэхгүй метр квадрат хэмжээтэй, дотор нь хүн унтах ор ч байхгүй зөвхөн ганц модон банз л байсан байна. Эмгэний хэлсэнээр " Энд хамгийн зөөлхөн нь элс л байсан. Би юу ч хардаггүй болохоор тэр элсийг л барааддаг байсан." гэжээ. Харин цагдаа нарын хэлсэнээр " Эмгэн хүнс тэжээлийн дутагдалд орсон байсан. Эмгэний байсан оромжинд хүн идэхийн аргагүй муудсан хүнснүүд байсан" гэсэн юм. Эмгэнийг хорьсон гэр бүлийг эмчилгээний нөхөн төлбөр авах зорилготойгоор хүн хорьж, тамлан зовоосон хэргээр цагдаагийн газарт шалгаж байна.

Үндэстэн агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ëха
  • 2017/01/12 15:22
ямар аймаар юм бэ ийм хүмүүсийг өөрсдийг нь нийгмээс тусгаарлах хэрэгтэй
  • mgl
  • 2017/01/12 16:01
baliar ulsuud shuu. iim uchraas mongolchuud hyatadad durgui baidag baih.
  • nomch mergen
  • 2017/01/12 16:38
hujaa hyyhed gargaad bgaa emsiig iim tavilan hyleej bgaa
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?