Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг томиллоо

259 2017/01/12 0

 

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2017.01.12/ нэгдсэн хуралдаанаар Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 27.1 дэх заалтыг үндэслэн Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүдийг шинээр томиллоо. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад МУИС-ийн Олон улсын харилцаа, нийгмийн удирдлагын сургаалийн ахлах багш Д.Даваасамбуу, гишүүдэд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, "Их Амар” группийн ерөнхийлөгч М.Энх-Амгалан, Удирдлагын академийн тэнхимийн эрхлэгч Л.Ариунаа, Өмгөөллийн "Эрхэм хуульч” нөхөрлөлийн гүйцэтгэх захирал, хууль Б.Цэрэнбалтав, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн тэргүүн Л.Дондог, Монголын мэргэшсэн нягтлан бодох бүртгэлийн институцийн гүйцэтгэх захирал Ч.Чимидсүрэн нарыг тус тус томилов.

Үүнтэй холбогдуулан Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг, Дэд Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон Монголбанкны газрын захирлууд Хяналтын зөвлөлийн шинэ гишүүдийг өнөөдөр хүлээн авч, шинэ ажилд нь амжилт хүслээ. Энэ үеэр Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг "Монголбанк ажлын гол онцлог нь хүлээлтийг удирдах учраас та бүхний үг бүр зах зээлд нөлөөтэй, чухал шүү. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.

Хяналтын зөвлөл нь Монголбанкны дотоод хяналтын үйл ажиллагаа, хөндлөнгийн аудитын санал, зөвлөмжийн хэрэгжилт, хөрөнгө оруулалтын багц болон Монголбанкнаас санхүүгийн тайлангаа УИХ, олон нийтэд тайлагнаж, мэдээлж байгаа байдал, Монголбанкны зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнд хяналт тавих эрх бүхий орон тооны бус байгууллага юм.

 
 
 
 
 
Эх сурвалж
mongolbank.mn
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?