СЭРЭМЖЛҮҮЛЭГ

17256 2017/01/12 0

 

 

 

2017.01.12

Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сумын нутагт бөхөнгийн сүрэг олноороо үхэж хорогдож байна. УМЭАЦТЛ-ийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин болох нь тогтоогдсон тул аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллага, иргэд, малчдад доорх сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

1.    Бөхөнгийн сүргээс тасарч хоцорсон өвчтэй болон өвчнөөр хорогдсон бөхөн, бусад зэрлэг амьтдын сэг зэмд хүрэхгүйгээр мэргэжлийн байгууллагуудад яаралтай мэдэгдэх;

2.    Өвчин гарсан болон бөхөн тархсан аймаг, сумдын малчид бөхөн бөөнөөр нутаглаж байгаа газар малаа бэлчээрлүүлэхгүй байх;

3.    Өвчилсөн, үхсэн бөхөн болон бусад зэрлэг амьтдын эд, эрхтэнг авч ашиглахгүй байх;

4.    Малчид гэрийн тэжээвэр ноходыг хараа хяналтандаа авч, өвчтэй болон үхсэн амьтдын сэг, зэм зөөвөрлөж өвчин тараах эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, уяж хэвшүүлэх;

5.    Үхэж хорогдсон амьтдын сэг, зэмийг цуглуулах, тээвэрлэх, нэгдсэн цэгт устгах арга хэмжээг ХХААХҮ-ийн сайдын 2010 оны А/67 тоот тушаалаар батлагдсан "Мал, амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар”, "Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн заавар”-ын дагуу авч хэрэгжүүлэх,

6.     Сэг, зэм, цуглуулах, устгах арга хэмжээнд оролцсон тээврийн хэрэгсэл, хүн болон хувцас багаж хэрэгслийг холбогдох дүрэм, журам, зааврыг баримтлан халдваргүйжүүлэх;

7.    Орон нутгийн мэргэжлийн байгууллагууд радио, телевиз, хэвлэл, мэдээллээр гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар малчид, иргэдэд сэрэмжлүүлэх

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?