Ховд аймгийн нийт мал сүрэг 12,9 хувиар өсчээ

18925 2017/01/16 1

 

Ховд аймаг энэ жил улсын мал тооллогоор 3 сая 280 мянга 314 толгой мал тоолуулж, мал сүргээ 5 төрлөөр нь өсгөсөн байна. Өнгөрсөн оныхоос даруй 12,9%-иар буюу 375,1 мянган толгойгоор өссөн гэсэн урьдчилсан дүн гарчээ.

Ховд аймагт мал бүхий 11490 гаруй өрх, 7400 орчим малчин өрх байдаг.

Тэдгээрээс өнгөрсөн онд аймгийн сайн малчин буюу 1000 ба түүнээс дээш малтай 393 өрх байсан бол энэ онд 90-ээр нэмэгдсэн урьдчилсан дүн мэдээ байна.

Харин нийт мал сүргийг урьд онтой харьцуулахад 375,1 мянган толгойгоор буюу 12,9%-иар өссөн гэсэн урьдчилсан дүн гарчээ.

Энэ оны мал тооллогоор Ховд аймгийн нийт мал сүргээс тэмээ 23906, үхэр 182142, адуу 122693, ямаа 1685858 толгой мал тоолуулсан байна. Хамгийн олон мал тоолуулсан сумаар Манхан, Чандмань, Дарви сум тодорчээ. Мөн аймагтаа хамгийн олон тэмээ тоолуулсан малчнаар Цэцэг сумын малчин А.Амархүү, хамгийн олон адуу тоолуулсан малчнаар Буянт сумын малчин Д.Отгонням, хамгийн олон үхэр тоолуулсан малчнаар М.Энх-Амгалан шалгарсан бол хамгийн олон хонь тоолуулсан малчнаар Эрдэнэбүрэн сумын малчин Н.Олонбаяр, хамгийн олон ямаа тоолуулсан малчнаар Чандмань сумын малчин П.Эрдэнэбилэг нар тус тус шалгарч, аймагтаа тэргүүлж байгаа юм.

Мал тооллогын дүн мэдээг нэгтгэх ажлыг энэ жилээс эхлэн цахимжуулж, аймгийн Статистикийн хэлтэс дээр нэгтгэж байна.

 

khovd.gov.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/01/31 14:52
Газарын наймаачид толгойд байхад хот яаж хөгжихөв.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?